niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:04 UTC Эх: https://news.mn/r/2853099/ ed02270c8ce6b59d… ← niitlelch.mn руу буцах

"Зөвшөөрлийн шинжтэй баримт бичгүүд бизнес эрхлэхэд саад болж байна"

Live"Зөвшөөрлийн шинжтэй баримт бичгүүд бизнес эрхлэхэд саад болж байна"

"Зөвшөөрлийн шинжтэй баримт бичгүүд бизнес эрхлэхэд саад болж байна"

 Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж байгаа цуврал хэлэлцүүлэг үргэлжилж буй. Тэгвэл нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөл өнөөдөр /2026.03.06/“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” цуврал хэлэлцүүлэгт оролцож байна.


 

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 35
2026-3-6

Нийслэлийн 40 байгууллагаас 606 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байна

Үргэлжлүүлэн нийслэл, дүүргээс иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зөвшөөрөл болон бүртгэлийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. Тэрбээр нийслэлийн засаг захиргааны 40 байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд нийт 606 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг онцлов. Тодруулбал,

Нийслэл, дүүргийн хэмжээнд нийт 8 байгууллагаас 27 нэр төрлийн тусгай зөвшөөрөл, 4 байгууллагаас 12 нэр төрлийн энгийн зөвшөөрөл олгож байгаа бөгөөд нийтдээ 39 нэр төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон бусад хөдөлгөөнгүй хэрэгслээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгодог. Мөн цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр үйлчилгээ нь дунджаар 2–5 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай, 2–3 үе шаттайгаар шийдвэрлэгдэж, 10–30 хоногийн хугацаанд шийдвэрлэгддэг байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, хайх, тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих, хоногт 50–100 шоо метр ус ашиглах зэрэг үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог. Эдгээр зөвшөөрлийг авахад ихэвчлэн 5–8 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 6–8 үе шат дамждаг бөгөөд шийдвэрлэх хугацаа нь дунджаар 10–35 хоног байна.

Харин Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд үүнд 20 хүртэлх бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Зөвшөөрлийг 8 үе шаттайгаар шийдвэрлэж, 19–54 хоногийн хугацаанд олгодог байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шинээр газар эзэмших эрх авах хүсэлтийг шийдвэрлэж, 5 үе шаттайгаар 30 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг. Түүнчлэн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд уг зөвшөөрлийг авахад 5 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 30 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг байна.

 

11 : 54
2026-3-6

Зарим үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлөх боломжийг нээнэ

Screenshot 2026-03-06 120625

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар хийлээ.

УИХ-ын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис хэлэхдээ бизнесийн орчныг чөлөөлж, эдийн засгийг тэлэх бодлогын гол баримтлалыг товч танилцуулсан юм. Түүний хэлснээр, бизнесийн үйл ажиллагаанд төрөөс оролцож буй хэлбэрийг тодорхой болгох шаардлага тулгарч байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Иймээс төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцох хэлбэрийг тодорхой болгож, дөрвөн үндсэн ангилалд хуваан томьёолсон байна.

Эдгээр нь бүртгэл, лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалт юм. Бүртгэл, мэдээллийн зорилго нь тухайн бизнес болон үйл ажиллагааг албан ёсоор бүртгэж, нийт бизнес эрхлэгчдийн дагаж мөрдөх ерөнхий журмыг хангахад оршино. Энэ үйлчилгээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд ихэвчлэн цахим хэлбэрээр үзүүлдэг бөгөөд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө урьдчилан бүртгүүлдэг.

Лиценз нь хуульд заасан тодорхой төрлийн үйл ажиллагааг эрхлэх эрх олгох зорилготой. Ялангуяа нийтийн сайн сайхан байдал, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагааг хариуцлагатай явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Лицензийг төрийн байгууллага эсвэл мэргэжлийн холбоо олгож, тодорхой хугацаанд хүчинтэй байхаар тогтоодог бөгөөд шаардлагатай нөхцөлийн дагуу шинэчилдэг. Тиймээс тухайн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө лицензийг заавал авсан байх шаардлагатай.

Харин зөвшөөрөл нь барилга байгууламж болон тодорхой төрлийн үйл ажиллагаа нь нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. Зөвшөөрлийг ихэвчлэн орон нутгийн захиргааны байгууллага олгодог бөгөөд зарим тохиолдолд үйл ажиллагаа эхлэхээс өмнө эсвэл эхэлсний дараа олгож болно.

Мөн хяналт, шалгалт нь байгууллага болон үйл ажиллагаа нь нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны стандартыг тогтмол мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахад чиглэдэг. Үүнийг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлж, тогтсон хуваарийн дагуу эсвэл санамсаргүй байдлаар шалгалт хийдэг бөгөөд ихэвчлэн үйл ажиллагаа эхэлсний дараа тогтмол явагддаг аж. 

Тэрбээр үргэлжлүүлэн, “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл болон Зөвшөөрлийн зөвлөлүүдээс хууль тогтоомж болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудад нэгдсэн шүүлт хийсэн. Ингэх явцад Зөвшөөрлийн тухай хуульд шууд заагаагүй боловч төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцох дээр дурдсан хэлбэрүүдийг хангасан, төрийн байгууллагуудаас олгодог зарим баримт бичгийг заавал шаардаж байж бизнес эрхлэх нөхцөл бүрддэг асуудлууд илэрсэн.

Тухайлбал, зөвшөөрөлтэй адил шинж чанартай хэд хэдэн баримт бичиг бодит байдал дээр шаардагддаг байна. Үүнд гэрээ 331, бүртгэл 264, дүгнэлт 232, тодорхойлолт 161, гэрчилгээ 132, эрх олголт 46, батламж 30, магадлан итгэмжлэл 30, лиценз 14, сертификат 9 зэрэг баримт бичиг багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм харилцаа хуулиуд дотор 1000 гаруй байна. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийг яаралтай хэрэгжилтийг нь хангах, хуульд нийцээгүй асуудлуудыг цэгцлэх шаардлага байна” хэмээн онцоллоо.

Хуулийн өөрчлөлтөөр нэг удаагийн шинжтэй, эрсдэлийн түвшин багатай аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрлөөр бус мэдэгдлийн хэлбэрээр эрхлэх боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн зөвшөөрлийн явцын хяналтыг сайжруулж, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд доголдол илрээгүй тохиолдолд зөвшөөрлийг шууд сунгадаг байх зохицуулалтыг бий болгохоор төлөвлөжээ.

Түүнчлэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зөвшөөрлийн ангиллыг тогтоож, зарим үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлөх боломжийг нээж, зөвшөөрлийн тогтолцоог илүү уян хатан болгох зорилготой байна.

Хуулийн төсөлд тусгаснаар тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээс 10 жил, энгийн зөвшөөрлийн хугацааг 3 жилээс 5 жил болгон нэмэгдүүлэхээр санал болгожээ. Мөн одоо байгаа 250 тусгай зөвшөөрлийг 205, 121 энгийн зөвшөөрлийг 134 болгон өөрчилж, зарим үйл ажиллагааг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэхээр тусгасан байна. Үүний зэрэгцээ нийт 20 зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт багтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-06 59.153.114.118

МАН жинхэнэ авилгачид болсон хүүрнүүд үхээсэй

Avatar

Зочин 2026-03-06 192.82.92.42

Мэддэг, чаддаг хунээ л терд гаргахгуй бол бутэхгуйнээ!

Avatar

Зочин 2026-03-06 66.181.183.183

Зөвшөөрөлийн баримт бичигтээ бишээ, ХУЛГАЙЧУУДЫН ТАТВАРЫН ДАРАМТ бизнесийг хөгжүүлдэггүй юм

Avatar

Нэргүй 2026-03-06 103.212.119.147

Орос монгол 2 адилхан зөвшөөрөл, лицензийн хүнд суртлын системтэй. Канадад ямар байдгийг оросын нэг сурвалжлагч туршихаар шийдэн алтны бичил уурхай эрлэх талаар мужийн уул уурхай хариуцсан товчоон дээр очиж. Тэгсэн ямарч зөвшөөрөл гэхгүй харин ч энд ийм тэнд ийм гэж зөвлөгөө өгч паспортоос нь өөр ямарч бичиг баримт шаардаагүйг ихэд гайхан бичсэнийг уншиж байлаа. Манайхан бүх асуудлыг дандаа хүндрүүлж нэг их ажил хэрэгч ажлын байранд сууэ байгаагаа харуулах гэж оролддог нь гай болж байна

Avatar

төр стратеги бодлогоо зөв гаргаач 2026-03-06 66.181.161.138

Ямарч үйлдвэр , үйлчилгээ хийхэд зөвшөөрөл байх л асуудал . гол нь том үйлдвэрлэгчийн хажууд жижиг монгол хэрхэн орших , үйлдвэрлэх стратегигүй , бодлогогүй төр байгаа учраас мянга мөнгө байгаад дампуурна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-03-06 202.21.118.186

Хамгийн их хүнд суртал, авилга нийслэлд бий. Ажил хөөцөлдөөд явахад бүтэх зүйл огт байхгүй. Заавал танил тал болон бусад замаар явахгүй бол хана мөргөсөнтэй адил.

Avatar

Нэргүй 2026-03-06 66.181.188.36

Тэр тусгай зөвшөөрөл элдэв юм чинь байхгүй болчихвол нөгөө алдарт төрийнхөн яинв ар гэрээ тэжээж чадахаа больчихоно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж