"NEWS" агентлаг энэ удаагийн "Хууль төрөхийн өмнө" буландаа “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг онцолж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлах, гэр бүлийг дэмжих бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр танилцуулж байна. Хуулийн төсөл нь гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн үзэж, тэдний эдийн засаг, нийгмийн баталгаа, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, ажил амьдралын тэнцвэрийг төрийн бодлогоор дэмжих зорилготой. Нийт 6 бүлэг, 32 зүйлтэй уг төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдал, сайн сайхан амьдралыг дэмжих олон талт зохицуулалтыг бий болгохоор тусгасан байна.
Тодруулбал, хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих бодлогын суурь зарчмуудыг тодорхой тусгажээ. Үүнд үндэсний өв соёл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлийг хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний үүргийг төрөөс дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг зарчим багтсан байна.
Орон сууцны дэмжлэг
Тухайлбал, залуу болон олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн зохицуулалт тусгасан байна. Үүнд анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлэхээр тусгажээ. Мөн хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл нь орон сууцны үнийн таван хувьд хүрсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах боломж бүрдэх юм. Түүнчлэн олон хүүхэдтэй, ахмад настантай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг түрээсийн орон сууцанд хамруулахдаа давуу эрх олгохоор заасан байна.
Татварын хөнгөлөлт
Хуулийн төсөлд хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын бодлогын шинэ зохицуулалт тусжээ. Тухайлбал, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүний цалин, хөдөлмөрийн орлогыг татвараас бүрэн чөлөөлөх боломжийг тусгасан байна. Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан тохиолдолд төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгох зохицуулалт багтжээ.
Үүнээс гадна гэр хорооллын айл өрх байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан гурван сая төгрөг хүртэлх зардлыг татвараас хөнгөлөх боломжийг тусгасан байна.
Түүнчлэн ажил, амьдралын тэнцвэрийг хангах зорилгоор ажилтнуудад илүү уян хатан нөхцөл олгох зохицуулалт мөн тусгасан. Сургуулийн өмнөх болон бага боловсролын насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр өдөрт хоёр хүртэлх цагаар богиносгох боломжийг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн асарч буй ажилтан жилд гурван сар хүртэлх хугацаанд долоо хоногт нэг өдөр гэрээсээ ажиллах боломжтой байхаар тусгажээ.
Мөн сургуулийн насны хүүхэдтэй ажилтан өвлийн амралтын үеэр ээлжийн амралтаа авбал нэмэлт хоёр хоногийн амралт олгох зохицуулалт багтсан байна.
Гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд
Хуулийн төсөлд гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг ч тусгасан. Үүнд гэрлэлтийн хариуцлага, хүүхдийн хүмүүжил, өрхийн санхүүгийн боловсролын чиглэлээр төрөөс тогтмол сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт гэр бүлээр нь хамруулах зэрэг зохицуулалт багтжээ.
Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болон архи, дэлгэцийн хамааралтай гишүүнтэй гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлэхийг төрөөс дэмжихээр тусгасан байна.
Хуулийн төслийг санаачлагчид энэ хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих бодлого илүү системтэй болж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүүхэд өсгөх орчныг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангахад бодит ахиц гарна гэж үзэж байна.
3,605.46
















































Нэргүй 2026-03-06 59.153.115.186
Ядуусын олон хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болдог ба халамжаар амьдрагсад болдог. Яасан ч олон өмхий зулбасагуудыг төрүүлдэг юм бэ
Нэргүй 2026-03-06 202.126.89.99
03 сарууд баахан Коммунист баяруудаар эхлэх юмааа
Нэргүй 2026-03-06 66.181.178.25
олон ч бай цөөн ч бай хүүхэдтэй залуу гэр бүлийн дэмжих нэг бодлого дутагдаад байна даа.цэцэрлэг яагаад 4 цагт тараад байдаг юм бэ яаж ажил хийх вэ дээ.5 цагт тардаг 6 цаг хүртэл багш эцэг эхтэй тохирон хүүхдийг нь хардаг байвал монголд ажиллах хүч нэмэгдэнэ.ядаж төрийн албаныхан санаа амар ажлаа хийгээд орой тараад хүүхдээ авна.одоогийн нөхцөлд хүүхэд авах эмээ өвөөгүй хүүхдүүд ээж нь ажил хийж чадахгүйгээс улс нийгэмд ч бас хохиролтой байна
зүгээр хятадын бараа болгохоо болио 2026-03-06 66.181.161.138
Хятадын бараа болгож хятадыг дэмжээд байх юм . Ядаж нэг ноос, ноолуурын доривтой үлйдвэр байраачаа . удахгүй бүх ноос , ноолуурын үйлдвэрүүд хятадын үйлдвэр боллоо . Ханбогд, янамал, тод гээд бүгдээрээ х***а бараа зөөдбг болоод удаж байна шүү дээ .
Нэргүй 2026-03-06 103.57.94.213
Өөрийн гэр бүлийг яаж тэжээе дээ гэж байгаа хүмүүс бусдийн гэр бүлийг тэжээх болж байна уу. монголд олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан уу. Хятад, Солонгос, Японыг бол ойлгож байна. Монголд тэдэн шиг ажиллах хүчний дутагдал ороод байгаа юм алга. Бизнес цэцэглээд эдийн засаг тэлээд байгаа юм алга. харин ч улам хумигдаад бизнес хийхэд хэцүү болж байна. Ийм байхад олон хүүхэдтэй гэр бүл олон болбол яах вэ. ядуурал ихсэнэ, гэмт хэрэг ихсэнэ гэсэн үг
Нэргүй 2026-03-06 103.57.94.213
Ихэнхи амьдралаа аваад явчих арчаатай нь гэр бүлээ төлөвлөөд явчихдаг. Харин улныхан хүүхэд цувуулаад л байдаг шүүдээ. Баян-Өлгий аймгийнхан л хамгийн их хожиж монголчуудаар тэжээлгэх юм байна даа
Нэргүй 2026-03-06 202.70.34.115
э.п
Нэргүй 2026-03-06 202.70.34.115
э.п
Барьцахуй 2026-03-06 202.9.46.97
Цөөн хүүхэдтэй нь хохироод үлдэх шив.
Нэргүй 2026-03-06 202.9.40.50
хужаэманжуудхудлаа шахнахулгай шаанахудлажүжигшаанамншолхүн болжжүжглтоглэшаана.хужааманжзохиолоорэзлхгэж эзлжшаана.
Зочин 2026-03-06 202.21.102.98
За нөгөө улс төрчид чинь одон түмэнд таалагдах гэж баялагийн сангаа хоослох нь дээ
Нэргүй 2026-03-06 202.9.40.50
тэрчнзүгэрхужааманжжүжг.
Нэргүй 2026-03-06 202.9.40.50
тэрсанааг ч ойлгхгүйжүжгт вн. итгцнялгврлн гадуурхжийн гэцн.тэрчнхужааманжүжүжгхалхгэжхужааманэзохиолшааснхужааманжуудынмонголболхгэснхудлаажүжгтэгхтусмаахужааманжуудэүжглдгийн.
Нэргүй 2026-03-06 202.9.40.50
мнголд үүрлж оргнж тархж эзлцн хужааманжууд мнголыннутгдээр хужаамаэжбодлгоормонгоохүнийгялгврлнгадуурххгэжхужааманжаараа худлаажүжглжбгаамболхужааманжбодлгоор шаажбгаа өчүүхн муу х***а манж жүжиглх жүжин тоглж бгаахуааманжжүжг жтнхнялгрлнгадуурхдх шаарнууд чинхужааманж-с орж ирснхалхгэжхужааманж зохомлнэр хэрглснхужааманжуудхужааманжуудмнголхүн болх гэжяджхуэааманж бодлгоорхужааманжрууга хөөгдх болхоорхудлаа шаажхужааманжаа нуухгэжхудлаажүжглдгтйн вхужааманжайдсийнхужааманжбодлгоортэгэжүжглдгий
Нэргүй 2026-03-06 122.201.31.6
сайн хэрэгжүүлж чадвал нэмэртэй л хууль болох нь энэ жил Солонгост 210сургууль нэгдүгээр ангидаа хүүхэд элсүүлж чадаагүй хүүхэд үнэндээ байхгүй хоосон байгаа гэж байсан энэ 3 сургууль тутмын 1нь суралцагчгүй гэсэн тооцоо байсан Японд мөн адил нөхцөлтэй хөдөө тосгонд нь хүүхэд хуримын ёс үйлдээгүй багадаа 20жил болсон 600000орон сууц жил бүр хөдөөд эзэнгүрч үлддэг гэж байгаа