УБТЗ-ын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэнг хүлээн авч уулзаж тус нийгэмлэгийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг цаашид өсгөх талаар санал бодлоо солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ өсөж, улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлээд УБТЗ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хөгжлийн бодлого, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.