niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:30 UTC Эх: https://news.mn/r/2852903/ 81c77e14e871167c… ← niitlelch.mn руу буцах

АН: Таван гишүүнийг ардчилсан тогтолцоотой улсаар аялуулна

АН: Таван гишүүнийг ардчилсан тогтолцоотой улсаар аялуулна

АН: Таван гишүүнийг ардчилсан тогтолцоотой улсаар аялуулна

Ардчилсан намаас өнөөдөр /2026.03.05/ 4:11 ээлжит мэдээллээ хийлээ.


"Нээлттэй цэгцтэй-Ардчилсан нам" аяны хүрээнд гишүүдийн шинэчилсэн бүртгэл, "Ардчиллын гэрэгэ" олгох үйл явц орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд АН-ын Хэрэг эрхлэх ерөнхий газрын зүгээс хоёр төрлийн урамшуулалт хөтөлбөрийг зарлажээ. Тодруулбал, "Ардчиллын гэрэгэ" авсан намын гишүүд, дэмжигчдийн дундаас таван хүнийг шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улсуудаар аялах "Ардчиллын аялал" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. Мөн гишүүд дэмжигчдийн тоогоор хамгийн өндөр сум, багийг шалгаруулж, Ардчилсан намын Их хурлын үеэр шагнал гардуулах гэнэ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Хөгжлийн банкны шүүх хурал өнгөрсөн 2017 оноос хойш тоолбол олон жил үргэлжилж байна. Хүмүүсийг яллагдагчаар татсанаас хойш дөрвөн жил сунжирч байна. Энэ үйл явц бол Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий гэсэн болгоомжлол байна. Тийм учраас энэ асуудалд Монголын ард түмэн илүү анхаараасай.

Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дөрвөн жилийн хугацаанд гурван удаа цагаатгасан. Гэтэл өнөөдөр дахиад л түүнийг шүүж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл тоосон явдал.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүн дээр ийм үйл явц болж байгааг олон нийт анхаараарай. Улстөрчид хоорондын сөргөлдөөн улс төрийн нам дотор байдаг. Өнөөдөр намын мэдээлэл хийх цаг учраас хэн нэгэн хүний тухай ярьмааргүй байна. АН-ын лидерүүд дотоод сонгууль зохион байгуулж байна. Нэгдсэн бодлогоо зангидах асуудалд намын лидерүүд хамтраасай. Эрүүл өрсөлдөөний дундаар удирдагчдаа тодруулах ёстой гэж харж байгаа. Тийм учраас нам дотор өрсөлдөөн байх нь чухал.

Хуульч Н.Ариунболд:

-Засгийн газраас долоон жилийн өмнө түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд оруулсан. Тухайн үед 2019 оны аравдүгээр сард сайжруулсан шахмал түлшний улмаас ард иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ байдал үргэлжилж байна. Нийтдээ 800 орчим хүн нас барсан гэх мэдээлэл цацагдсан. "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшинд бага насны хүүхэд хордож нас барсан. Харин ээж нь хамтдаа угаартаж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан асуудлаар хуульчид хандаж, хуулийн зөвлөгөө авсан байдаг. Энэ асуудлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, зургаан жил үргэлжилсэн.
Гэсэн хэдий ч 2026 оны нэгдүгээр сард Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж, тухайн иргэний хохиролд 625 сая төгрөгийг "Тавантолгой түлш" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тухайн үед энэ үйлдвэр "Маш сайн түлш" гэж сурталчилгаа явуулсны улмаас зуухаа бэлдээгүй иргэд энгийн нүүрс түлдэг шигээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Үүний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Шүүхийн шийдвэрээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Стандартын тухай хууль тогтоомжид заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгөөгүй гэж үзсэн. Яагаад энэ талаар олон нийтэд мэдээлж байна гэхээр энэ асуудал ганц хүнд тохиолдоогүй. Өнөөдөр 100 мянган айл өрх стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэж байна. Таны эрүүл мэнд, амь нас аюултай нөхцөл байдалд байгаа шүү. Хэрвээ таны хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-05 103.168.34.211

Нөгөө дайныг эсэргүүцэгч жагсагчид хайцсан бэ,

Avatar

Нэргүй 2026-03-05 103.168.34.211

Яг одоо Дубай явууочих

Avatar

Нэргүй 2026-03-05 103.57.95.238

Сайн байна Манай АН шиг сөрөг хүчнийг сөргөлдөх хүчин гэж зориудаар мушгиж зуун хувь үгүйсгэлээр улс төр хийж амь зогоодог. Тэр улсуудад ямар байдгийг судлаад ирээ. Харин сум багийг намын гишүүдийн тоогоор шалгаруулж уралдуудах нь утгагүй аргаа барсан ажил, институтлэг нам болох хол байгааг харуулжээнэ

Avatar

Нэргүй 2026-03-05 103.212.116.75

МАН-ын нэр хүнд тааруу. АН яахнав гээд хараад байгаа. ГЭРЭГЭЭ ЭНЭ ТЭР ГЭЭД ХЭЛБЭРИЙН ТАЛЫН ЮМ ХӨӨЦӨЛДӨӨД Л. ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ САНАЛААС ӨӨР ЮУ БАЙНАВ ГЭЭД ХАРАХД ОДЛИГТОЙ ЮМ АЛГА. ЦОГГЭРЭЛ НЬ ЖОЛДООД БАЙЫНАА ДАА ЯНЗ НЬ

Avatar

иргэн 2026-03-05 202.131.225.242

кккк Гэрэгэ нь сугалаа болсон уу

Avatar

Зочин 2026-03-05 59.153.114.235

энэ чинь одоо гэрт очиж хэн нэгэн галыг нь түлж өглөө болтол гал манах хэрэг үү.Чи одоо болио галаа манаж чадахгүй байна гэж юу гэсэн үг юм бэ битгий тэнэгтээд бай АЛТАНГЭРЭЛ ЭЭ

Avatar

иргэн 2026-03-05 202.179.15.114

Энэ нэг далий амтай далбийсан амитаныг овоо юм байх гэж бодсон овоолсон баас байсан гэдгээ харуулцийшдээ. Женкогийн суганы үс. Ард түмний төсвийн мөнгөөр хортой түлш хийж хордуулж алчихаад ард түмнээс өнөхөн төлбөрийг нь гаргуулах санаатай юу? Төрийн мөнгө гэж байдаггүй юм. Ард түмний төлсөн татвар гэж байдаг юм. Гэм буруутай хүмүүс нь хувиасаа төлөг! хариуцлагаа хүлээг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж