niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:31 UTC Эх: https://news.mn/r/2852568/ 33134ab507e92619… ← niitlelch.mn руу буцах

"Tino" апп монголд такси үйлчилгээгээ нээлээ

"Tino" апп монголд такси үйлчилгээгээ нээлээ

"Tino" апп монголд такси үйлчилгээгээ нээлээ

Хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээг нэг платформд нэгтгэсэн Tino Super App нь олон улсад батлагдсан GrabMaps технологийн давуу талыг үйлчилгээндээ шингээсэн “Tino Go” такси дуудлагын үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. ‘Тino Go’ такси үйлчилгээ нь GrabMaps-ийн зураг зүйн стандартын дагуу Улаанбаатар хотын газрын зургийг шинэчлэн боловсруулснаар: Байршил тогтоолтын нарийвчлал илүү сайжирсан Улаанбаатар хотын барилга байгууламж, байршлууд 2026 оны байдлаар орсон Уулзах цэгийн алдаагүй Маршрутын тооцоолол илүү оновчтой, бодит хөдөлгөөний нөхцөлд нийцсэн Ирэх хугацааны цагийн таамаглал илүү найдвартай болсон. Мөн хэрэглэгчийн бодит цагийн байршилд тулгуурлан ойролцоох жолоочийг хамгийн ухаалгаар холбож, зорчих чиглэл, урьдчилан тооцоолсон үнэ, ирэх хугацаа зэрэг гол мэдээллийг нэг интерфейс дээр цогцоор нь харуулдгаараа онцлог юм.

“Tino go” такси дуудлагын үйлчилгээг сонгох шалтгаан: Real-time Location Sharing ( байршил хуваалцах ) Зорчигч аяллын явцад өөрийн байршлыг гэр бүл, ойр дотынхондоо шууд хуваалцах боломжтой. Ингэснээр бүх насны хэрэглэгчид аюулгүй, итгэлтэй зорчих боломжийг бий болгож байна. Аяллын маршрут, жолоочийн мэдээлэл, автомашины дугаар зэрэг өгөгдөл бодит цагт харагдана.

Аюулгүй байдлыг хэрэглэгчийн түвшинд хяналттай, ил тод болгосон Баталгаажсан жолоочийн систем ( Төрийн үйлчилгээний хур-дан систем ) “Tino Go” нь жолооч бүрийг олон шатлалт баталгаажуулалтаар бүртгэдэг: Иргэний болон жолооны үнэмлэхийн баталгаажуулалт Тээврийн хэрэгсэлийн баримт бичгийн шалгалт Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний систем Тээврийн хэрэгсэлийн тав тухтай байдал, цэвэр ахуйн шалгалт Энэ нь үйлчлүүлэгч нарыг хүссэн газарт нь хүссэн цагт аюулгүй зорчих үндэс болдог. Ил тод үнэ ба урьдчилсан тооцоолол, хялбар төлөлт Захиалга баталгаажихаас өмнө урьдчилсан үнэ харагдана.

\Хэрэглэгч төлбөрөө төлөх гэж хүлээлгэх шаардлагагүй шууд буух боломжтой төлбөр төлөлтийн ухаалаг систем. Тарифын бүтэц тодорхой, далд төлбөргүй. Маршрут өөрчлөгдвөл үнийн шинэчлэлт ил тод харагдана. Урьдчилсан захиалга (Pre-Booking) Хэрэглэгч тодорхой цагт урьдчилан такси захиалах боломжтой Гэр -> Сургууль / Сургууль -> Гэр / Ажил -> Гэр гэх мэт өдөр тутмын байршилдаа тухайн жолоочийг захиалах боломжтой буюу өглөө бүр такси олдохгүй гэх асуудалгүйгээр жолооч таны захиалсан цагт бэлэн байх болно. Алгоритм нь урьдчилсан захиалгыг жолоочийн хуваарьтай уялдуулан оновчтой тааруулна. Эхний 3 дуудлага 50 хувийн хямдралтай.

Tino Super App-ийн зүгээс такси үйлчилгээг технологийн түвшинд шинэчилж, хэрэглэгчийн туршлагыг стандартчилах зорилготой бөгөөд дээр дурдсан нарийвчилсан газрын зураг, өгөгдөлд суурилсан удирдлага, аюулгүй байдлын протоколоороо ‘Tino Go’ нь их хотын зорчих үйлчилгээнд шинэ шалгуур тогтоож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Альфа зоне, 2 давхар 7 тоот

Дэлгэрэнгүй мэдээллийг 88285651, 88285654

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Улаан таксичин 2026-03-05 59.153.114.110

Зөвхөн Улаанбаатарт ашиглах юм уу. Том хот аймгийн төвүүдэд ашиглаж болохоор бүтээж болоогүй юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж