niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:32 UTC Эх: https://news.mn/r/2852775/ 18bae78482f23897… ← niitlelch.mn руу буцах

 “АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй”

 “АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй”

 “АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй”

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.3.4/ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.


Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр:

-Шаардлагын агуулга нь намын шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудал. “Нээлттэй, цэгцтэй” уриан дор явагдаж буй Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл улс орон даяар хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагт дуусна. Бүртгэл дуусахад долоо хоногийн хугацаа үлдсэн энэ үед тодорхой асуудлууд үүсэж байна. Ардчилсан намд элсэх, гишүүнчлэлээ шинэчлэх үйл ажиллагаа нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд агуулгын хувьд зөв зүйтэй ажил гэж бид үзэж байна. Гэвч сайн ажлын хажуугаар сөрөг үзэгдэл гарч болзошгүй байна.

Тухайлбал, намын үүд хаалга нээлттэй байгааг далимдуулан МАН болон бусад улс төрийн нам, эвслүүд зохион байгуулалттайгаар гишүүдээ Ардчилсан намын бүртгэлд хамруулах оролдлого хийж байгаа тухай мэдээлэл ирсэн.

Бид Баянзүрх дүүрэгтээ шинэчилсэн бүртгэлийг хариуцсан хороод дээрээ зохион байгуулж, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, ардчиллыг дэмжигч иргэдийг элсүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гэвч ийм зохион байгуулалттай оролдлого нь намын суурь дархлаанд сөргөөр нөлөөлөх, улмаар дотоод эв нэгдэлд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа. Шинэчилсэн бүртгэл нь ердөө гурван минутын дотор хийгдэх боломжтой, хялбар процесс байгаа нь нээлттэй байдлыг илэрхийлж буй ч үүнийг буруугаар ашиглах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн нам доторх зарим гишүүд ч энэхүү нөхцөл байдлыг ашиглан талцал, зөрчил үүсгэх оролдлого хийж байгаа гэх хардлага байна. Иймд намын шинэчлэлийн үйл явц нь бусад намын “хүч зузаатгал” болж хувирахгүй байх, гишүүнчлэлийн бүртгэлийг илүү нягт, хяналттай зохион байгуулах шаардлагатай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-04 103.168.34.74

Бусадтай сөргөлдөхийг амьдралын зорилго болгосон энэ ардчиллыг хамгаалагчдыг хараад байгаарай. Монголчууд нийтээрээ ийм л эргүү бие биенээ үзэн ядагч нар болцгоож байна.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.126.89.105

Ардчилал гэж угаасаа утгагүй нийгэм ш дэ.Та нар амеркид ардчилал бии гэж бодож байна байхгүйтэй адилхан.Зүгээр дүр шд. энэ АН.МАН чинь угтаа аль эрт өвөр түрийндээ орчихсон улс төрийн яаагий нар шд.Ээлжлээд л хулгай хийгээд хүлээгээд л байж байдагийм шд

Avatar

Иоо 2026-03-04 59.153.113.99

Тулгат гэж хэлсэндээ хүрч хэвтсэндээ хонож чаддаггүй хогийн лаларийн цэргүүд суганы үснүүд хуцалдаад эхэлж та нарын дараагийн үе дараагийн ардчилсан намын гишүүдэд боломж байхгүй гэж үү хуцаваа

Avatar

ЗОЧИН 2026-03-04 103.157.184.146

АН МАН 2 ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ НАМ БИШ. ХОЖМЫН ӨДӨР МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭДНЭЭС ЯЛ АСУУХАД ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ХАМТ ЯЛ ХҮЛЭЭНЭ ҮР АЧ НАР НЬ Ч БАС ТООЦОГДОНО ШҮҮ ХУЛГАЙ ЛУВЙРЫН МӨНГИЙГ НЬ АШИГЛАСАН ГЭЭД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж