niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 10:32 UTC Source: https://news.mn/r/2852745/ 4ff9dd5a95bc15c0… ← back to niitlelch.mn

Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа

Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа

Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газраас “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай хэрэгжүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр  арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа.  Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Засгийн газраас өрийн зохицуулалтын арга хэмжээг авах үед дэлхий дахинд цэргийн ажиллагаа үүсээгүй байсан. Түүнээс урьтаж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар бонд гаргасан нь сайн хэрэг боллоо.

Бондын захиалгад Ази, Америк Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн . Өөрөөр хэлбэл, 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин санал ирлээ.

Энэ удаагийн бонд 5.95 хувийн хүүтэй буюу эрсдлийг 2.22 хувиар бууруулсан нь Засгийн газрын түүхэнд хамгийн бага эрсдлийн түвшинд гарсан бонд боллоо. Эрсдлийн түвшин бага гарсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэл үзүүлж байгаагийн илрэл боллоо гэж үзэж болно. Бондыг амжилттай гаргаснаар дараах эерэг 4 үр дагавар эдийн засагт  үзүүлнэ. Жил бүр олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч нартаа зориулж бенж марк тогтоодог.  Гадаад нөхцөл байдал тодорхойгүй үед Засгийн газар  түүхэндээ үнэт цаасны хамгийн бага эрсдлийн  түвшинг тогтоосон нь цаашдаа гадаадын санхүүгийн хөрөнгө оруулагч нарын итгэлийг үргэлжлүүлсэн, зах зээлийнхээ хүүг тодорхой болгосон, дотоодын ААН -ийн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан корпит бондын хүүгийн суурь түвшинг багасгаж чадсан үзүүлэлт болж байгаа. Өөрөөр хэлбэл, эндээс цаашаагаа гарах хувийн хэвшлийн корпит бондууд маань одоо байгаа хүүгийн түвшинг буулгах, шинээр бонд гаргахад бага хүүтэй гаргах боломжийг бүрдүүллээ.

2028 он хүртэл хүү нь төлөгдөх 320 сая ам.долларын 8.65 хувийн хүүтэй зардлыг 5.95 болгож, нийтдээ 57 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг бодитоор хэмнэх боломж гарлаа.

Гуравдугаарт, нөөцөө тодорхой хэмжээгээр хамгаалж чадлаа. Хэрвээ бид энэ бондыг амжилттай гаргаж чадаагүй бол гурван сард Монгол Улсын валютын нөөц дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар харвал 530 тэрбум төгрөгөөр Төрийн сан нэг гүйлгээгээр багасгах эрсдлээ арилгаж чадлаа.

Хэрвээ 7 хоног алдсан бол хүүгийн зардлыг буулгаж чадахгүй байх эрсдэл биднийг хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна.

Энэ удаагийн бондын зохицуулалт нь үҮндсэндээ хоёр том зорилготой байсан. Энэ он болон 2028 он хүртэл үргэлжилж байгаа өндөр үнэтэй бондын хүүгийн зардлыг бууруулах.  2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хойшоо хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар тараан байршуулах зорилготой байсан гэлээ.

Төрийн нууцыг УИХ-д шилжүүлж, албаны нууцыг байхгүй болгоно

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх 7 хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн нууцын жагсаалтыг Засийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа.

Шинээр өргөн мэдүүлэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр 574 мэдээлэл биш 372 мэдээллээр Төрийн нууцын мэдээлэл багасч байна гэсэн үг.

Цаашид УИХ-д Төрийн нууцыг батлах эрх шилжинэ гэсэн үг.  Төрийн эрх барих дээд байгууллагын хяналтад төрийн нууцтай холбоотой харилцаа орно.

Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд хэт өргөжүүлсэн шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал,  батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоогүй шаардлагагүй мэдээллийг нууцалсан,   зарим нууцад авсан мэдээлэл хоорондоо давхардсан, зөрчилдсөн асуудал гарсан. Үүнийг тагнуулын байгууллага болон бусад холбогдох хуулийн байгууллага нэгбүрчлэн нягталж шалгаж, Төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан. Цаашдаа албаны нууц гэж байхгүй болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

ИРГЭН 2026-03-04 59.153.115.166

ХУРИМТЛАЛТАЙ ТӨР ЗАСАГ БОЛМООР БАЙНА ДАА. ДАНДАА ӨРТЭЙ БАЙХ САЙХАН ЮМ УУ

Avatar

Нэргүй 2026-03-04 103.212.119.73

Энэ мэт новшийн өлөн хулгайчууд яаж сайд хийгээд байна.

Avatar

иргэн 2026-03-04 103.212.118.41

өрийг өрөөр дарчаад хуцах юм аа

Avatar

Иргэн 2026-03-04 66.181.179.130

Эдийн засгаа сэргээгээчээ. ЖДҮ татвара багасгах, экспортын зах зээлээ хөгжүүлэх, хахуулийн бүрэн зогсоох, төрөөс төрсөн тэрбумтангуудын цаазлах, тендер нэртэй хулгай 10/20/40 % системыг зогсоох, Төр йн өмчит ААН татан буулгах, дэлхийгээр тарсан офшор дансны хөрөнгийг Монголд буцааж авах, нөхөн сэргээгдэх хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйг гм. Байгаа төсөв мөнгөө үр ашигтай ажиллах. Манай эдийн засаг яаг африкийн эз болсон. Бүх орлого гадаадруу, авлигад явж ба

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.177.98

Зээлээр зээлийг дараад, Монгол улс дампуурч байна

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.188.36

За яахав, энэ бүгдийг өөрөө зохион гаргаж улсын эдийг засгийг аварсан л гэж бүү үлээгээрй

Avatar

Иргэн 2026-03-04 202.126.89.131

Өрөөр өр дарж хойд хормойгоор урд хормойгоо нөхөж байгаагаа гавьяа байгуулсан мэт ярих юм🤮🤮🤮

Avatar

Шшш 2026-03-04 66.181.179.86

өрийг өрөөр дараад ямар их сүртэй юм.энэ өрнөөс дарга нар гуссан байх, улныханд юу ч наалдаагүй

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.179.15

Өр нэмсэн эргүү сдак..

Avatar

зочин 2026-03-04 66.181.190.37

Ардчилагч гэх бүлэг этгээдүүдийн урьд өмнө тавьсан асар их гадаад өр ,манай эдийн засагт одоо хүртэл хүндрэл учруулсаар л байна, Үл бүтэх этгээдүүдийг төрд гаргах ийм аюултай, Эх оронч дүр эсгэж иргэдийг хуурч байгаад л тэд төрийн эрх рүү зүтгэнэ

Avatar

Нэргүй 2026-03-04 103.229.123.193

ӨРЫГ ӨРӨР СОЛЖХОД ГАВЯА БАГУЛСАН МЭТ ДҮЛЗЭН ОГЦОР

Avatar

зочин 2026-03-04 66.181.190.37

Бусдыг муулах доромжлохоос өөр юу ч хийж чадахгүй улс орон ард иргэдэд хэрэгтэй бүхнийг олж харах үл хүсэгч туйлширсан малууд манайд зөндөө бий

Avatar

Нэргүй 2026-03-04 122.201.23.83

хойд хормойгоор урьд хормойгоо …

Avatar

Бодит байдал, үнэн явдал 2026-03-04 192.82.92.204

Зээлсэн мөнгөнийхөө 8,65 хувьтай зээлийн хүүг 6,65 хувьтай болгосон байнш дээ, бодит байдал дээр зээлийг зээлээр хаасан бна. Зээлтэй байх нь сайн зүйл биш дээ.

Avatar

зочин 2026-03-04 66.181.190.37

Манай төсөв мөнгө санхүүгийн боломж тааруу байна Их хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр хаахаас өөр яах юм,

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.94.177

Долоон тэрбум доллорын хэд нь засгийн газрын доллор юм бэ доллорын чөлөөт үлдэгдэл монгол банкинд байгаа юм бол дотоодоо бондоо гаргаач

Avatar

1 2026-03-04 202.21.115.165

Zeel bizdee kkk butkuue

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.115.196

Өмнөх өрөө дарж чадахгүй шинэ зээлээр хаачихаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж