niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:32 UTC Эх: https://news.mn/r/2852719/ 5d54b70b7db9651e… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байна

УИХ-ын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байна

УИХ-ын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын дарга Н.Учрал Алтанбулаг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, УИХ-аас хэрэгжүүлж буй хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт болон цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцон, иргэдийн асуултад хариулт өгч байна. Тэрбээр, "Алтанбулаг суманд Ардын Намын Төв хороо, Түр Засгийн газар байрлаж байсан анхны байшингаас эхлээд анхны банк, бага сургууль болон шүүхийн байшин гээд түүхэн дурсгалт олон газар бий. Тэртээ 1921 оны гуравдугаар сарын 13-нд болсон “Монгол Ардын Намын Төв Хороо”, “Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газар”, цэргийн анги, хил орчмын төлөөлөгчдийн хурлаар “Ардын түр Засгийн Газар”-ыг байгуулсан. Улмаар 1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь манай улсын тусгаар тогтнолд түүхэн гавьяа болж үлдсэн билээ. Ардын Намын Төв хороо, Түр Засгийн газар 1921 оны гуравдугаар сарын 19-нөөс 1921 оны долдугаар сар хүртэл байрлаж байсан энэ байшинд Алтанбулаг сумын ЗДТГ 2013 оныг хүртэл байрлаж байсан. Ардын Түр Засгийн газрын анхны байшинг орон нутгийн хувийн хэвшлийнхний оролцоотойгоор сэргээн засварлаж, музей хэлбэрээр ажиллуулахаар холбогдох хүмүүст чиглэл өглөө. Тэртээ 105 жилийн өмнө бүх ард түмний эрх чөлөөг энд тунхаглаж, оюун санааны хийгээд газар нутгийн чөлөөлөлтийг эндээс эхлүүлсэн юм" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-04 172.58.242.218

Хиагтруу цэрэглэн дайрч, монголос гарч явсан хятад цэргүүдийг буцааж элдэн нутгийн гүнрүү оруулж ирж,ард түмэнд ихээхэн гай зовлон тарьсан, шал дэмий юм болсон юм биш үү, Хиагтийн тулалдаан чинь, хөөе !!!

Avatar

Зочин 2026-03-04 202.126.89.73

Одоо ирэхдээ Урьхан дээр хоол идээд FB-т зургаа оруулчихвал ч Сэлэнгэ явсны хэрэг яг сайхан гарах гээд байна даа, кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж