niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:33 UTC Эх: https://news.mn/r/2852688/ 40207a541ee78ec6… ← niitlelch.mn руу буцах

ХХБ Япон улсын JETRO-тай хамтран бизнес түншлэлийн уулзалт зохион байгууллаа

ХХБ Япон улсын JETRO-тай хамтран бизнес түншлэлийн уулзалт зохион байгууллаа

ХХБ Япон улсын JETRO-тай хамтран бизнес түншлэлийн уулзалт зохион байгууллаа

Худалдаа, Хөгжлийн Банк нь олон улсын шилдэг банкны хувьд Япон улсын санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Энэ удаа бид Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-тай хамтран өчигдөр /2026.03.03/Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтаар JETRO-с зохион байгуулж буй “Business Mission” хөтөлбөрийн хүрээнд МУ-ын зах зээлд сонирхолтой Япон улсын хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөгчид ирж оролцсон ба ХХБ-ны харилцагч байгууллагууд болон бусад төлөөллүүдтэй олон талт уулзалт, семинар хийгээд байна.

Монгол Улсын арилжааны банкуудаас Япон Улсын Токио хотод өөрсдийн төлөөлөгчийн газартай цорын ганц банкны хувьд Худалдаа, Хөгжлийн Банк нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүүгийн гүүр нь болох чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэн.

Цаашид ч бид Япон–Монголын бизнесийн харилцааг өргөжүүлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилттой ажиллахаа илэрхийлж байна.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж