niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:33 UTC Эх: https://news.mn/r/2852538/ 4ebca201d87becf8… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл

Ерөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл

Ерөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл

Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдана. Ерөнхийлөгч тэр хязгаарыг давсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн, УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулах хатуу заалттай. Ерөнхийлөгчийн давах ёсгүй хязгаар гэдэгт өргөсөн тангаргаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зөрчил зэргийг тодорхойлон хуульчилсан байдаг.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө /2026.02.27/-т Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын хамт хүрээнээсээ хальсан үйлдэл гаргаж буйгаа зарласан. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрхээ хэтрүүлэн, өөрт ногдсон хүрээг зөрчиж, хязгаарыг давав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал үүнийг уншиж, танилцуулсан нь бүр хачирхалтай, алдаа гэмээр…

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, түүний хамт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдэв. Энэ нь өөрийгөө парламентын дээд танхим хэмээн тодорхойлдог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Үндсэн хуульд халдсанд тооцох үр дагавартай юм.

Учир нь Үндсэн хуулийн 26.1-т зааснаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, хязгаарыг хуулиар тогтоохоор заасан. Үндсэн хуулийн энэхүү заалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхад, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын даргалсан парламент батлан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд дурдсанчлан Ерөнхийлөгчид парламентын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах эрх олгоогүй. Энэ заалтаар Ерөнхийлөгчийн парламентын бүрэн эрхэд халдах аюулыг хязгаарлан,  хязгаар тогтоож өгсөн. Дээр нь УИХ-ын тухай хуулийн  36.1.1-т “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг судлаачид сануулсаар байгаа юм.  

Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн заалтууд болон УИХ-ын тухай  хуулийг зөрчсөн ноцтой үйлдлээ албан ёсоор баталгаажуулан, санаачилсан хуулийн төслөө өргөн мэдүүлээгүй байгаа. Гэвч энэ нь парламентын ардчилал, Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчинө. Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан, өргөсөн тангарагаасаа няцсан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гэх заалттай ч Ерөнхийлөгч тангарагаасаа няцан, Үндсэн хууль зөрчиж, ард түмний бүрэн эрхэт төлөөллийг үгүйсгэх ёсгүй. Монгол Улсад Ерөнхийлөгч бус гагцхүү шүүх л шүүх эрх мэдэл эдэлдэг.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн зөрчил үүсгэх эдгээр үндэслэлээр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслөө өөрсдөөр нь буюу УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрээр өргөн мэдүүлэн, ирэх хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх магадлалтай.


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор судлаач С.Номынбаясгалангийн тайлбарыг хүргэж байна.  

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж байгаа Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран ийм хуулийн төсөл санаачлах эрх Ерөнхийлөгчид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олгогдоогүй. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд (2019) оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ”[1] гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, мөн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэснийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчлөн найруулсан.[2] Ийнхүү Үндсэн хуулийн дээрхи нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд тодорхой хүрээ, хязгаарыг бий болгосон төдийгүй энэхүү эрхийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд дурдсан Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн асуудлаар хязгаарласан Үндсэн хуулийн шаардлага тогтоосон. Энэ Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон шаардлагыг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй (2024) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална”[3] гэж тодотгож өгсөн. Мөн түүнчлэн өмнө нь үйлчилж байсан (2020) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална”[4] гэж мөн адил зохицуулж байсан болно.

Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй тодорхой бүрэн эрхийн асуудлаар Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох (Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг) зохицуулалтын үзэл санаа, гол агуулга, суурь зарчимд нийцэхгүй төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг, нэн ялангуяа хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх зарчмыг зөрчиж байна.


Эцэст нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ, бүх эрх мэдлийг эдлэгч ард түмний өмнө Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, өргөсөн тангарагийг эргэн сануулъя. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн тангарагийг "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн тунхагласан байдаг. Ерөнхийлөгч өргөсөн тангарагаасаа няцвал, огцрох хуультайг дахин сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-04 103.212.117.81

Дарангуйлал байх ёсгүй

Avatar

хүннү 2026-03-04 122.201.31.60

Оросын “Үүрэг хүлээсэн цагт” кинонд 5-хан эмэгтэйг германы цэргүүд арай гэж устгадаг шиг. УИХ-ын ганцхан эмэгтэй гишүүнийг “намнахын” тулд Ерөнхийлөгчөөрөө хууль санаачлуулаад л…

Avatar

Зочин 2026-03-04 66.181.187.109

Энэ бузар, шударга ёсыг тогтооно өөр юу юу гэж хуцаж гарч ирлээ. Гарч ирээд хийсэн гол ажил нь авилгалч, хулгайч луйварчдыг өмгөөлөн хамгаалж, авилгал авах л ажил байсан. Тэгээд энэ бузар булхайгаа нуухын тулд цагаан алт, хүнсний хувьсгал, тэрбум мод гэсэн Ерөнхийлөгчийн ажлаас тэс өөр мөнгө төгрөгтэй ажил хийгээд яваад байгааг бүх ард түмэн харж байна…

Avatar

Нэргүй 2026-03-04 202.55.187.58

38.1, 38.3-т гишүүнийг эгүүлэн татах, татахгүй байх нтр тухай ямар ч үг өгүүлбэр алга даа. Иргэдийг хууль уншдаггүй, т1 гэж боддог юм уу Номынбаясгалаан?! Худлаа шаахаа больчих. Хэдэн хулгайч луйварчинг хурлаас татлаа гээд УИХ-ын дархлаа алдагдаал, сулраал үхлээ юу… Сүржин нэртэй даржин нийтлэл бичих юм аа бас ллл. Наад хэлэгдээд байгаа хэдэн хуулиа эхлээд уншаад ойлгочихоод нийтлэлээ бичээч СЭТГҮҮЛЧ нэртэй махан толгойт!

Avatar

Ард 2026-03-04 49.0.139.253

УИХ гишүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй байж болохгүй байлтай. Татахыг ард түмнээс асууж болно. Гишүүд анархи байх гэж, түүнийгээ хуулиар хаацайлах гэж оролдох хэрггүй дээ. 100 гаруй гишүүдтэй, 5 -ын татсан ч ажилд нөлөөлөхгүй. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон. Тэр л үүнийг хийх бололцоотой. Бусад нь бол санаачлаад л ноход шиг уралцах биз. Сайн үйл болтухай.

Avatar

Өвгөн 2026-03-04 49.0.139.253

Ямар ч хариуцлага хүлээдэггүй ИХ-ын гишүүд гэж байлгамааргүй байна, үүнийг ард түмнээсээ асууж болно. ҮХ-ын хүрээнд тэд хариуцах л болно. Одоо Зуу гаруй гишүүдтэй шүү. 5 хүнийг татхад ажилд ямар ч нөлөө байхгүй. Ерөнхийлөгч ард түмний сонголтоор гарсан, хууль тийм. Тэр л үүнийг хийх сүбект. Бусад нь бол галзуу ноход шил байдалд орох биз.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.21.126.106

екийн санаачлаад байгаа хууль бол дахин екөөр сонгогод тачаадал гэж босоо гамбаа хэлээ биздээ

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.179.166

Томоо хулгайч нь доодох хулгайчдаа базаж байх гэсэн л санаа штээ

Avatar

- zub 2026-03-04 59.153.113.168

# ;

Avatar

zochin 2026-03-04 59.153.114.233

Ер-ч ямарч асуудлаар хууль санаачлах эрхтэйг сануулъя. Энэ дээрхи тайлбар буруу, хүмүүсийн толгой эргүүлж ЕР-ийн санаачлаж буй "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" тухай хуулийн төслийг өргөн мэдүүлүүлэхгүй, хуулийг гаргуулахгүй байх зорилготой байна. Энэ нь УИХ-д байгаа нийлээд хэсэг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн цаад явууллага бизээ.

Avatar

з 2026-03-04 202.126.91.200

аргаа бараад л хууль санаач лаа биз. Хулгайч гишүүд өөрийгөө чөлөөлөх хууль санаачлах уу хэзээ ч үгүй одоо энэ мэтээр л эсэргүүцнэ

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.114.122

Ерөнхийлөгчийн парламент ???

Avatar

Иргэн 2026-03-04 103.57.92.145

Өөртөө давуу эрх чөлөө өгч – Монгол улс яаж амьдарч байгааг бүх хорооллын эцэс автобусаар яваад гудамжаар яваад үзэгчид Тэгээд л яаж Хөгжиж амьдарч байгааг харчих Хүрэлцэхээ!!!!!!!!өрөөндөө сууж бэлэн юм бэлэглэж хэлэх амархан – амралтаа босгож яваа Жинхэнэ амьдрал ямархуу олж харж байж олон юм яр!!!!!!!!!!Нийгэм чинь чиний хажууд л байгаа нь долгионууд бусад нь балмад бна!

Avatar

- ylcuun 2026-03-04 59.153.113.168

gadni OC XUUX

Avatar

зочин 2026-03-04 66.181.166.196

УИХ-ын сэнтий бол 4 жилийн баталгаатай суудал байх ёсгүй, ёс зүйгүй, ажил хийдүүлдэг, гэмт хэрэгт холбогдсон, ял авсан нөхдийг эгүүлэн татах нь буруу биш, харин ч төрийн эрх барих дээд байгууллага маань цэвэршиж, сахилга, хариуцлага дээшлэнэ гэж л харж байна даа, харин эгүүлэн татагдсан гишүүний орон дээр дахин сонгууль энэ тэр гэж байх ёсгүй, жагсаалтын гишүүн бол нам нь мэдээд дараагийн хүнийг томилж болох, 126 бол хангалттай их тоо, 76 байхдаа болоод л байсан шүү

Avatar

Нэргүй 2026-03-04 202.126.91.232

Бишээ буруу юмыг ялгаж салга. Би долоон буудлын Долгор эмээ нь байна. Манай улсын эох барих дээд байгуулага нь УИХ шүү. Хүү минь

Avatar

Зочин 2026-03-04 66.181.179.51

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг ягштал мөрдөхгүй,хууль зөрчин,хуулийн төсөл санаачлан батлуулах юм бол саяын Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шиг шийтгэгдэх болно шүү.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.55.188.86

хүүк өрөө ёс зүйтэй бил үү

Avatar

зочин 2026-03-04 66.181.160.103

Ард түмний сонголт эцсийнх байх ёстой!!.,. 4 жилдээ хэнч оролдох эрх байхгүй !!..
Ард түмний сонголтыг засварлах аливаа санааг тас цохих ёстой шүү!.. Хүрэлсүхэд итгэл үзүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуульяаааа!!!!…

Avatar

Нэргүй 2026-03-04 124.158.123.242

Олон жил олон хүн дэндүү даварсан гишүүдийг эргүүлэн татах тухай ярьсан даа. Тэгээд тэгнэ гэсэн хууль гаргах талаар ярихаар хулгайч нар элдэвээр бичиж, бичүүлж эхлэв үү дээ???

Avatar

зочин 2026-03-04 66.181.160.103

Олон жил ард түмний итгэлийг хүлээгээд сонгогдоод байгаа бол сайн л байна шдээ.. малаа . Чи муу ,ард түмний байтугай эхнэрийнхээ саналыг ч авч чадахгүй шд….

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.92.241

Энэ ньюс мн сайт Еоөнхийлөгчийн эсрэг муу аргаар "баас" гаргахгүй, коммэнт оруулахгүй, зөвхөн сөрөг оруулдаг болжээ… шүүхэд хандаж татан буулгах… хэвлэлийн эрх байхгүй болж …

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.95.197

мал

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.92.241

бичсэн зүйл шууд алга болдог… ньюс. мн……….

Avatar

Нэргүй 2026-03-04 103.57.92.241

Хууль санаачлах эрх гэж хоосон эрх үү. Энгийн ойлголтыг мушган гуйвуулж хүндрүүлэх өөрсдийн нуугдмал эрх ашгаа хамгаалах хэрэггүй дээ. ийм нэг гар хөлөөрөө элдэв юм бичүүлэхээ зогсоо. Нээлттэй хэлэлцээд үгүй бол үгүй болно бол болох биш үү. Ард нь тэмүүжин мэтийн жэнко нар харагдаж байна….Ер дагдаа хуулийг завааруулж энд иэнд ь гох дэгээ оруулж бичдэг заваан технологи амь бөхтэй оршсоор…….

Avatar

Зочин 2026-03-04 185.220.101.26

УУЛ УУРХАЙН УГААДАС ДОЛООСОН ГӨЛТРӨГ УИХ-ЫГ ТОЛГОЙ ДЭЭР НЬ ГАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ НЬ АТГАХ НЬ Л ДЭЭ… САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНАА ГЭЖ

Avatar

Нэргүй 2026-03-04 202.131.225.242

Төрийн эрхэнд аль улс төрийн хүчин, Ерөнхийлөгчөөр хэн байхаас үл хамааран парламентийн дархлаанд халдахыг зөвшөөрч болохгүй. Сайн ч бай, муу ч бай бидний сонгосон Төрийн эрх барих дээд байгууллага юм. Энэ байгууллага чинь гишүүдээс бүрддэг юм. Тиймээс Төрийн эрх барих дээд байгууллагаа хүндэтгэх ёстой. Хэн нэгэн даргын хүсэл шуналд хөтлөгдөж үндэстнийг аюултай байдалд оруулж болохгүй. Энэ бол иргэн хүний үзэл бодол итгэл үнэмшил.

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.180.99

Энэ хүнээс л салж амарцгаана уу Монголчууд аа. бусад нь яах вэ…

Avatar

Нэргүй 2026-03-04 202.131.225.242

Монгол Улсын Тусгаар тогтнолын дархлаа бол парламентийн засаглал. Энэ засаглалын хэлбэрийг өөрчлөх субъектив санаа зорилго агуулсан ямар ч этгээдийн үйлдлийг Монгол Улсын УИХ төдийгүй иргэд эсэргүүцэх ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх байр суурь, зорилгоосоо ухарвал 3 дагч хөршүүд нүүр буруулна. Монгол Улс ОУ-д ганцаардана. Хоёр хөршийн бүрэн дарангуйлалд орж, эргээд тоглоомын бүгд найрамдах улс болно.

Avatar

зочин 2026-03-04 103.26.192.43

Үзэл санаа нь зөв байхад хэн санаачилсан яадаг юм. их хууль ярж гэнэ хулгайчууд, УИХ хулгайчид өөрсдөө уг хуулийг санаачлах уу? холоо хэвтэнэ. Түмний нэрийг барьж УИХ-д ороод ялаас чөлөөлөгдөнө гэж юу байсан юм.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.131.225.242

Монгол Улсын Тусгаар тогтнолын дархлаа бол парламентийн засаглал. Энэ засаглалын хэлбэрийг өөрчлөх субъектив санаа зорилго агуулсан ямар ч этгээдийн үйлдлийг Монгол Улсын УИХ төдийгүй иргэд эсэргүүцэх ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх байр суурь, зорилгоосоо ухарвал 3 дагч хөршүүд нүүр буруулна. Монголын дарангуйлагчийг Си, пу 2 даргалах болно. Үр хүүхдүүдээ хэн нэгэн дарангуйлагчийн дарамтанд амьдруулахыг зөвшөөрч болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж