niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:34 UTC Эх: https://news.mn/r/2852540/ 17ff59be4b134634… ← niitlelch.mn руу буцах
76:1
126:1 Нам дамжигч

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас сонгуулийн I тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг танилцуулж байна.


Нам, нам дамжин, УИХ-ын сонгуульд өрсөлдсөөр эдүгээ гурав дахь парламентдаа ажиллаж байгаа гишүүн бол “Босоо” хэмээн нэрлэгддэг С.Ганбаатар юм. “Хулхи” Ганбаа гэж хэлэгдэх нь ч бий.

Анх Оюутолгой төслийг эсэргүүцэн, Ж.Батзандан, О.Магнай нарын хамтаар Сүхбаатарын талбайд жагсах болсноор олон нийтэд танигдсан.  Н.Энхбаярыг /Ерөнхийлөгч асан/ УИХ-ын дарга байх үед зөвлөх нь болж, улс төрд хөл тавьсан.  УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан өрсөлдөж, парламентын босго алхсан бөгөөд дараа нь ХҮН намд гишүүнээр элсэн шуугиулж явсан. Гэвч удалгүй тус намаас гарсан.  УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодон, МАХН-ыг бараадсанаар дэд дарга нь болж байв. Жилийн дараа зарлагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдсөн ч Солонгос иргэнээс 50 сая вонн авсан бичлэг нь цацагдсанаар тараа дахин таниулсан.   Харин түүний энэ үйлдлийг МАХН-ын зүгээс “Бохир улстөрчид гадаад хүнийг зохион байгуулалттайгаар оруулж ирсэн” гэж өмгөөлсөн юм.

"Үхсэн ч Ардчилсан нам, МАН-д орохгүй" гэж мэдэгдэж явсан ч 2021 онд МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа Ардчилсан намд гишүүнээр элсэн гурав дахь намын батлахаа өвөртөлсөн түүхтэй.

Энэ хугацаанд тойргийг ч олонтаа сольсон.  Одоо харин түүнд ирэх 2027 оны сонгуульд өрсөлдөх  хүсэл бий. Үүнийгээ ч ил тод зарлах болсон. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр С.Ганбаатар гишүүн “Надад гуравхан сар л Ерөнхий сайд юм уу, Ерөнхийлөгчийн суудлаа өгчих. Би энэ улс орныг яаж хөгжихийг харуулаад өгье” гэж попорсон нь бий.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас түүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор оруулж ирэх мэдээлэл цацагдах болсон. Энэ хэрэгт холбогдуулан хуурай дүүг нь шалгахад УИХ-ын гишүүн С.Ганбаатар “АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа. Нэгжлэг хийлээ” гэж шуугиулсан удаатай. Харин АТГ-ын зүгээс “Бид хууль зөрчсөн нэгжлэг хийгээгүй.  Харин ч С.Ганбаатар гишүүн нь өөрөө тухайн газар амьдардаг юм шигээр ярьсан нь лавлаж шалгах нэг сэжим үүсгэлээ” гэж сөрсөн юм.

АТГ-аас түүнд яллах дүгнэлтээ ирж авах мэдэгдлийг удаа дараа өгсөн ч очиж аваагүй. Гэрийнх нь хаягаар хүргүүлсэн ч гэр бүл бүлийнх нь хүн авахаас татгалзсан.

Иймээс АТГ-ын мөрдөгч Төрийн ордонд нэвтэрч яллагдагчаар татах тогтоолыг өгөх гэсэнд  С.Ганбаатар гишүүн “АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орж, өрөөнд нэвтэрч гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг сенсаци дэгдээж, бүлгийн гишүүдээ буруу мэдээллээр хангасан дуулиан дэгдээж амжсан. Түүний үгийг нягтлалгүйгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдэл хийснээс болж, эргээд Ардчилсан намыг эвгүй байдалд оруулсан удаатай.

С.Ганбаатар гишүүн яллах тогтоолоо аваагүй тул  УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор дамжуулан өгсөн байдаг.

АТГ-аас түүнийг шалгаж, яллагдчаар татсаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү ноцсон. Тэрбээр “Миний хийсэн гэм бол үг хэлсэн. Дуугүй байж чадаагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дарангуйлагч болсон байна гэж үзэж байгаагаа хэлсэн. Гэхдээ би У.Хүрэлсүхэд зарчмын шаардлага тавьсан. Тэр хүнийг гурван эхнэртэй гэж яриагүй. Мөн ордны ар талын “Хүрээ” гэдэг оффисыг ямар мөнгөөр авсан бэ гэж яриагүй. Тэрэлжид байгаа том амралтын газрыг ямар эх үүсвэр, татвар төлж олсон бэ гэж ярьсангүй. Тэрбум мод хөтөлбөр чинь уул уурхайн компаниудыг дарамталж, чиний ойр тойрны хүмүүс мөнгө иддэг болсон байна гэж хэлсэнгүй. Уранаар монголчуудыг битгий хордуулаач гэж ярьсан. Чи Макронтой очиж тэврэлдээд Монголыг уран буюу цацраг идэвхтээр хордуулахаар болчихлоо. Ураны цахилгаан станц барих гэж байгаа бол өөр хэрэг. Француудыг хямд ногоон эрчим хүчээр хангахын тулд бид ураны түүхий эдийг нийлүүлнэ гэдэг бол гамшиг болно, болиоч ээ гэсэн. Мөн газрын тосны үйлдвэр чинь луйвар болж байна. Энэ бол Монголын ард түмэн дараа нь хүүтэй төлдөг мөнгө. Газрын тосны үйлдвэр баригдвал сайн. Гэхдээ одоо юу ч баригдахгүй болчхоод байна. Чи үүнийг ухаараач ээ гэсэн. ГОК, Төмөр зам, Төрийн өмчийн хороонд дандаа У.Хүрэлсүхийн найзууд удирдаж байна. Энд чинь идээ, уугаа, тендерийн луйвар хэрээс хэтэрлээ. Үүнийг шалгуулъя гэсэн. Саунд сууж байхдаа хууль хяналтын байгууллагуудыг удирдаж үүрэг даалгавар өгдөг боллоо, болиоч. АТГ У.Хүрэлсүхийн хувийн Цагдаагийн байгууллага шиг ажиллаж байна, болиоч ээ л гэсэн” гэж хэвлэлээр дамжуулан үг дайсан нь бий.

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд I  тойрог  буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж, 61, 824 сонгогчийн саналаар хоёрт эрэмбэлэгдэн, парламентад сонгогдсон.

Уг тойрог нь нийт 192,239 сонгогчтой ба 18 нам, эвслийн 80 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх үеэрээ АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 95 сая, 343 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 38 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 128 саяар үнэлэх малтай, 36 саяын үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 8.6 сая төгрөгтэй, 137 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1985 онд Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль
  • 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1988-1989 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл
  • 1989-1991 онд Политехникийн дээд сургууль
  • 1991-1993 онд ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
  • 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001-2002 онд ХААН банк, Тусгай активын газрын захирал
  • 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш
  • 2003-2005 онд Удирдлагын академи, багш
  • 2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
  • 2007-2012 онд МҮЭХ-ны ерөнхийлөгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд МАХН-ын дэд дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2014 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-03 43.242.242.59

АН-д нам дамжсан, албан тушаалд горилсон нөхөд л гишүүнээр элсдэгийн нэг жишээ нь Ганбаатар болж байна. Цааш нь Гүндалай гээл үргэжилнэ. Албан тушаал хөрөнгөжих сони рхолтой хүмүүс л энэ намд цугладаг юм байна гэж боддог болсон

Avatar

Нэргүй 2026-03-03 103.229.121.116

Хүрэлсүх 3 эхнэртэй юмуу?

Avatar

Нэргүй 2026-03-03 103.229.121.19

ХУМСА НУСАН ХУЛГАИЧ ҮЭ ГАЗРЫГ ХУЧИН ХИВСЭР ЗАРЖ АВИЛГА АВСАН л***р

Avatar

Нэргүй 2026-03-03 103.57.95.36

гуншигнасан зэвүүн пиздa

Avatar

Уншигч 2026-03-03 202.179.25.26

Дээд сургуулийг 2 жилд л төгсөөд байдаг, Орост ч , Монголд ч

Avatar

Нэргүй 2026-03-03 103.212.116.87

ОЛОН УДАА СОНГОГЛСОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ, ТЭР БУМТАН ГИШҮҮДЭЭС ХАМААГҮЙ НЭР ЦЭВЭР ГИШҮҮН ЮМ БИШ ҮҮ. ПОП ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН, МҮЭ-ЭЭС ГАЗАР ТАСДАЖ БАЙШИН БАРЬСАН, ГАДААДЫН ИРГЭНЭЭС МӨНГӨ АВСАН ГЭСНЭЭС ХЭДЭН ТЭРБУМ, САЯ ДОЛЛАРЫН ХУЛГАЙ БАЙХГҮЙ ЮМ УУ ДАА. ККК

Avatar

Нэргүй 2026-03-03 188.162.249.137

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж