niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:34 UTC Эх: https://news.mn/r/2852521/ 16f2d0e439a0e406… ← niitlelch.mn руу буцах

500 сая долларын бонд гарган, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэв

500 сая долларын бонд гарган, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэв

500 сая долларын бонд гарган, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэв

Засгийн газраас “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээг өнөөдөр /2026.03.03/ олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай авч хэрэгжүүлээд байна. Тус арга хэмжээний хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийсэн талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга онцоллоо.

Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израиль улс хамтран Иран руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байсан үед Монгол Улс амжилттай бондоо арилжаалж мөс зүсэв.

Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр итгэлтэй байгаагийн тод илрэл боллоо.

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-03-03 66.181.185.152

Боломжийн юм сонсогдох юм….хийвэл чаддаг л юм байна…гэхдээ яаж ч байсан эх оронтойгоо хоцроно шүү залуусаа

Avatar

Нэргүй 2026-03-03 203.91.115.48

Ганц эерэг мэдээ.

Avatar

Зочин 2026-03-03 66.181.161.238

Би гэсэн 2 жилийн өмнө нэг банкнаас авсан лизингийн зээлээ төлөхийн тулд нөгөө банкнаас цалингийн зээл авч, "өрийн зохицуулалт" хийсэн байдаг. Одоо тэр цалингийн зээлээ төлөхийн тулд аавынхаа нэр дээр тэтгэврийн зээл авч, "өрийн зохицуулалт" хийдэг юм уу гэсэн бодолтой байгаа.

Avatar

зочин 2026-03-03 103.212.117.202

манай залуучууд хайморьтой ажиллаж байна.баяр хүргье

Avatar

Зочин 2026-03-03 202.126.89.34

ББСБ аас зээлээр авсан машиныхаа хүүг бууруулахын тулд цалингийн зээл авсан. одоо харин ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч өрөө хааяа гээд бодож л байна

Avatar

Тогоо 2026-03-03 43.242.243.14

бас их гоё нэр өгчихжээ. урд хормойгоо хойд хормойгоороо нөхөв гэвэл үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж