Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрээр суллажээ. Прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг ирүүлсэн ч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дээрх шийдвэр гаргажээ.
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг өнгөрсөн нэгдүгээр сард саатуулан шалгасан. Ингэхдээ Н.Тавинбэх нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж, саатуулсан. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон гэж АТГ-аас мэдээлж байсан билээ.
3,607.57
















































Нэргүй 2026-03-03 202.126.89.85
хулгайч нар ч жаргалтай амьдрах юм даа…хэдий чинээ том хулгай хийнэ тэр хэмжээнээсээ маш бага ял авна…гарлаа давлаа гдг шиг хорилоо тавилаа цагаадлаа!!!!ингээд л болоо…
Нэргүй 2026-03-03 103.212.116.145
шүүх гэж н**ш
Нэргүй 2026-03-03 49.0.140.14
алнуудыг суллаад байвал яах вэ. Т.Аюунсайхан суллагдаа зөрөөд Л.Оюун-эрдэнэ *л орох биздээ
иргэн 2026-03-03 202.179.15.114
Төрийн албан хаагч өөрийн ажиллаж байгаа салбарын тендэрт орж авах нь бүү хэл хувьдаа компани, ААН байгуулж болохгүй, өөр хаана ч ажиллаж болохгүй гээд хуулиар нам далайлгаад насаар нь гуйлгачин байлгадаг. Атал энэ нөхдүүд өөрсдөө компани байгуулаад, өөрсдөө гэрээ хийгээд төслийн олон сая долларыг хээв нэг идэж уугаад явж байдаг хэрэг үү? Лайф аа гэж..ккк
Зочин 2026-03-03 66.181.178.244
Тавинбэх энэ хоёрын жинхэнэ цаад эзэн нь хэн бэ, энэ хоёр бол зүгээр л гүйцэтгэгчид, цаад эзэн нь л сонин
Нэргүй 2026-03-03 103.11.194.145
Нутгийн нэр бузарласан нүдний булай, хүүхдүүд ийм аавтайгаасаа ичиж үхмээр
Нэргүй 2026-03-03 66.181.188.36
Жинхэнэ мэргэжил дээшлүүлээд гарч ирж байгаа юм байна даа