Өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. 2006 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн.

МУ-ын гавьяат эмч, ЭМЯ-ны ЧХХМСЗ-ийн дарга, Доктор, дэд профессор Э.Жаргалхүү хэлэхдээ "Дэлхий даяар ойролцоогоор хоёр тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй байгаагаас 500-600 сая нь хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай.
2050 он гэхэд энэ тоо 2.5 тэрбумд хүрэх магадлалтай бөгөөд өнөөдөр найман хүн тутмын нэг нь сонсголын асуудалтай байгаа нь цаашид ч нэмэгдэх хандлагатай.
Монгол Улсад Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш бодлогын томоохон хоёр баримт бичгийг баталсан. Тухайлбал, 2021 онд “Сонсгол, дүлийрэлтийг бууруулах стратеги төлөвлөгөө”-г 10 жилийн хугацаатайгаар баталсан. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд болон чих, хамар, хоолойн эмч нар нэгдсэн бодлогоор ажиллаж байгаа. Энэ жил Эрүүл мэндийн яам болон Ерөнхийлөгчийн дэргэдэх “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд сонсгол хамгаалах аяныг нэг өдрийн арга хэмжээнээс илүүтэйгээр бүтэн жилийн турш өрнүүлэхээр төлөвлөж байгаа" гэв.
Сүүлийн жилүүдэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаварлан гадуурхалтын асуудал ихсэх болсон.
ГБХХЯ-ны тооцоолсноор улсын асаргаанаас тэтгэмж авдаг 3800 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна.
Эдгээр хүүхдийн ихэнх нь эцэг эхийн асаргаанд амьдарч, нийгмийн харилцаанд оролцож байгаа ч гаднах ялгаатай байдлаасаа шалтгаалан ялгаварлан гадуурхалтад өртөх тохиолдол цөөнгүй. Тухайлбал, төрөлхийн гадна чихний гажигтай хүүхдүүдийн сурах эрх хязгаарлагдах, мэдээлэл авах боломж хаагдмал байх зэрэг асуудал тулгамдаж байна. Холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авч байгаа ч дорвитой шийдвэр, бодит өөрчлөлт хэрэгтэй байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна. Сонсгол хамгаалах дэлхийн өдөр нь зөвхөн нэг өдрийн арга хэмжээ биш, харин сонсголын эрүүл мэндийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн урт хугацааны бодлого, хамтын ажиллагаа шаардлагатайг сануулж буй өдөр юм.
3,607.57
















































Нэргүй 2026-03-03 202.9.41.124
хужааманж уих гажиг х***а манж хуэааманж систм зсаг дрга итх гаэг систмүүдийр устгх ёстой хужааманжуудурвуулаадмашглцн гажирмсисьм устгх ёстой.
Нэргүй 2026-03-03 202.9.41.124
одо уих гэдг гажиг юмгүы болх ёс зг хаа сайгүй үсаг дга гэдг гажиг юмгүй болх ёстой.