niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:35 UTC Эх: https://news.mn/r/2852399/ 55f8a109746ea2eb… ← niitlelch.mn руу буцах

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ

Монголын циркчид Мөнгөн цом хүртжээ
Монголын циркчид Испани Улсын Жирона хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ. Тодруудбал, циркийн урлагийн "Зола Брос" циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын наадамд амжилттай оролцож, Мөнгөн цомын эзэд болсон байна.
Тус циркийн уран бүтээлчид өмнө нь Испани улсын Жиронагийн олон улсын циркчдийн наадмаас 2012 онд Алтан цом, 2022 онд Хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа Мөнгөн цом хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм. Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27,900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13,100 хүүхэд, 16,800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-03 122.201.31.55

ushuu demjmeer bna

Avatar

Нэргүй 2026-03-03 103.212.162.103

циркийн байртай болмоор байна. Циркээ санаж байхад хүүхдүүд цирк гэж юу байдгийг мэдэхгүй өсөж байна шүү…

Avatar

ЦЭН.ТОГОРУУ 2026-03-03 203.98.77.101

ДҮҮРЧИХСЭН ТӨР ЗАСАГ, СОЁЛЫН ЯАМТАЙ, ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЭНД ТЭНД АЙМГИЙН ТӨВҮҮДЭД СОЁЛЫН ТӨВ БАРИХААР ТЭР ХӨРӨНГИЙГ НЬ НИЙЛҮҮЛЭЭД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРКТ БАРИЛГА БАРИАД ӨГЧИХӨӨЧ… ТЭР ЧИНЬ Л ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО. ОДООГИЙН БАЙГАА АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН СОЁЛЫН ТӨВ ХАНГАЛТТАЙ, ОГТ БАРИЛГАГҮЙ БИШ, ЖААХАН ДОДОМДОЖ ТОРДООД ЯВАХЫГ НЬ ОРОН НУТАГТ НЬ ҮҮРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-03-03 202.9.46.169

Байргүй мөртлөө ийм амжилт гаргаж баөйгаа юм чинь байртай бол ёстой алаад өгнө дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж