niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:35 UTC Эх: https://news.mn/r/2852381/ 7f001d64df4f2725… ← niitlelch.mn руу буцах

Зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг ТЦА-наас иргэд олон нийтэд тогтмол хүргэж байна. Орон нутаг, нийслэлийн авто замд үүссэн нөхцөл байдлын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх газрын ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулгаас тодрууллаа.


Тэрбээр "Тээврийн цагдаагийн албанд 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар нийт 290 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 18, зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өмнөх өдөртэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт гарсан. Зарим аймаг сумдад цас, цасан шуурга болж байгаатай холбогдуулан халтиргаа гулгаа үүссэний улмаас зам тээврийн осол, гэмтэл бүртгэгдэх нь нэмэгдсэн. Монгол Улсын хэмжээнд зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүйтний эрч эрс чангарч цас, цасан шуурга болж байна. Улмаар цасан шуурганаас хамаарч Дорнод аймгийн сум дундах хөдөлгөөнийг 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл урьдчилсан байдлаар түр хаасан. Түүнчлэн Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн таван чиглэлд ТЦА-наас 150 радиуст 17 автомашинаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөхөөс гадна бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллийг өгч байна. Орон нутгаас ирсэн мэдээллийг түргэн шуурхай дамжуулан ажиллаж байгаа. Орон нутгийн хувьд өгсүүр газруудад халтиргаа, гулгаа үүсдэг бөгөөд үүнийг нутаг дэвсгэр хариуцсан алба хаагчтай хамтарч тухайн бүсийн захиргааны байгууллагатай хамтарч авто замын мэдээллийг өгч зам талбайг цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна" гэлээ.

Тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан хөдөлгөөн удааширдаг тул аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Тухайлбал, тээврийн хэрэгслийн хурд тааруулах, хажуу хоорондын зайг баримтлах нь чухал юм. Мөн хол замд гарахаар төлөвлөсөн бол тухайн аймаг, бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг харах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах буюу өөрөөс хамаарах зүйлс дээр онцгой анхаарч хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж