МАН-ын Бага хурлын II хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2026.02.27/ болж өнгөрсөн. Бага хурлын эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэх үеэрээ "УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, "Үнэн" сонины эрхлэгч асан А.Амундра, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй" гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо хэзээ хуралдах талаар П.Мөнхтөрөөс тодрууллаа.
Тэрбээр "МАН-ын Хяналтын ерөнхий хороо нэр бүхий УИХ-ын гишүүдийг намын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хянан, судалж байна. Одоогоор энэ асуудлыг авч хэлэлцэх хурлын тов хараахан гараагүй байна" гэсэн юм.
МАН-ын XXXI Их хурлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд зохион байгуулж, намын Хяналтын ерөнхий хороо болон Бага хурлаа шинээр байгуулсан. Ингэхдээ 39 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бол 27 гишүүнтэй Хяналтын ерөнхий хороог шинээр байгуулж, даргаар нь П.Мөнхтөрийг томилсон байдаг. П.Мөнхтөр өмнө нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд МАН-ын дарга Н.Учралтай хамаатан садан гэдгээрээ шүүмжлэл дагуулсан нэгэн.
МАН-ЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.МӨНХТӨР 1.8 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
Түүний хувьд АТГ-т хамгийн сүүлд 2020-2023 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэг өгчээ. Тэрбээр өөрийн орлого нь 14 сая төгрөг, гэр бүлийн орлого 30 сая төгрөг гэжээ.
Мөн 12 нийтийн орон сууцтай, нэг хашаа байшинтай, 8 үйлчилгээний зориулалтын барилга байгууламжтай, нэг оффисын зориулалттай барилга, нэг авто зогсоол бөгөөд нийтэд нь 1.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн 104 сая төгрөгийн таван автомашинтай бөгөөд өмчлөх эрхтэй хоёр газар, эзэмших эрхтэй долоон газраа 251 саяар үнэлжээ. Үүнээс гадна дотоодын арилжааны банкинд 39 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 20 сая төгрөгийн авлагатай гэж гурван жилийн өмнө мэдүүлсэн байна.

"ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХЭЭ ТОГТООЛГОСНЫ ДАРАА ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭЛГЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ"
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал илтгэлдээ "Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна. Нэгдүгээрт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна.
Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя" гэдгийг онцолсон юм.
3,607.57






















































Монгол улсын иргэн би. 2026-03-03 203.169.50.8
муусайн шившигүүд юун сонгуульд нэр дэвших тэр шорон лугаа явцгаа хөтөлцөөд шүү? тануусыг арв түмэн сонгохгүй.
Жолооч 2026-03-03 66.181.182.174
тамсагт жинхэнэ даам гарсан уулаа гээд нөхөр бн ш дээ
Нэргүй 2026-03-03 66.181.188.36
МАН энэ хулгайчуудаасаа зоригтой салж хөөж явуулахгүй юм бол нэгэнт иргэдийг дунд унасан рейтингээ ахиад өсгөж чадахгүй
Нэргүй 2026-03-03 66.181.188.36
Чөлөөлөх биш Хөөх
Нэргүй 2026-03-03 59.153.114.122
"Чөлөөлөх" гэдэг нялуун үг хэрэглээд мөн чанар нь өөрчлбгдбхгүй, шууд л "Хөөсөн" гээд хэлчих л дээ!!!
Нэргүй 2026-03-03 66.181.188.38
Хятад эзэнтэй мсs-ээс Ухаа худгаа төрдөө авья гэсэн бүхнийг нидрээд барагдах уу???
Ухаа худгийг төрдөө авья гэсэн бүхнийг нидрэхэд ам хошуу нэмсэн бүхнийг шагнаад байгаа нь зөв үү???
МАНАН толгойгоо өндийлгөх гэж байгааг ард олон дэмжих үү???
зочин 2026-03-03 66.181.190.37
Төрийн бүх төвшний шийдвэр гарч байж энэ уурхайг эзэмших эрхийг тухайн эздэд нь олгосон байна, Хууль зөрчиж луйвар хулгайгаар өөрийн хөрөнгө болгоогүй, Хуулийн дагуу л энэ олон жил ажиллаж иржээ, Одоо болсон хойно,хувиасаа өчнөөн хөрөнгө зарцуулсаны дараа хувийн өмчид энгэж халдаж болдог юм уу, Хууль тогтоомжид нийцэж байгаа юм уу, Зөвхөн шүүхээр шийдэх асуудал байна ,Шүүхийн шийдвэрт хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх хориотой
Нэргүй 2026-03-03 66.181.176.30
Зөөз. Ах дүү нараараа нийлж байгаад МАН-ыг өмчлөх юм байна л дөө. МАН ХХК болгочихгүй юу дөө амар.
зочин 2026-03-03 66.181.190.37
Бүү балайр,Бусдыг энгэж гүтгэж бүү солиор,Иргэдийг мал гэж бүү бод, Монголыг зөв замаар авч явж чадах улс төрийн цорын ганц хүчин бол МАН л байна, АН бол бүтэхгүй, Луйварч хулгайч, ёс зүйгүй, шуналдаа идэгдсэн үл бүтэх этгээдүүдээр дүүрсэн нам, Нам гэхэд хэцүү Барууны тавиулууд
Нэргүй 2026-03-03 66.181.191.12
МАН ын дотоод амьдрал Элбэгдоржийн сценараар л ганхаж байх шивдээ
ИРГЭН 2026-03-03 202.21.108.17
ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА УЛСЫН ИХ ХУРАЛ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР УИХ-ЫН БҮРЭН ЭРХЭНД ХАЛДАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦТЭЙ НИЙЛЭН ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН ЦАГ ХУГАЦААНЫ ЯВЦАД УЛАМ ТОДОРЧ ГАРЧ БАЙГАА. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ MSC-С ХАНДИВ АВСАН САЙД НАР НЬ ХАНДИВ АВСАН ӨГСӨН ӨӨ АЛЬАЛЬ ТАЛ ХҮЛЭН ЗӨВШӨӨРДӨГ. ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН АВЛИГА. ГАЗРЫН БАЯЛАГАА АРД ИРГЭДЭД ХҮРТЭЭХ ЗГ-Н ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРАА ЗАНДАН ШАТАР УЛС ТӨРИЙН АВИЛГА АВСАН САЙД НАРЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ АВЧ АХИН УИХ-Н ЭСРЭ
Нэргүй 2026-03-03 80.83.235.103
Тайж зочид буудал?
Нэргүй 2026-03-03 66.181.180.99
Учрал аа чөлөөлөх сайд нарын талаар чиглэл өгөх яасан. Хүрэлсүх гэдэг аав чинь загнасан уу.
Нэргүй 2026-03-03 66.181.188.36
Одоо юуг нь хэлэлцэх вэ дээ, үүссэн асуудал нь тодорхой. Улсаас урвасан