niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:01 UTC Эх: https://news.mn/r/2852261/ 3b6777166c68f309… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт 23:00 цаг хүртэл цас үргэлжлэн орно

Улаанбаатарт 23:00 цаг хүртэл цас үргэлжлэн орно

Улаанбаатарт 23:00 цаг хүртэл цас үргэлжлэн орно

Яг одоо Улаанбаатар хотод орж буй цас өнөөдөр үдшийн 23.00 цаг хүртэл үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулжээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-02 202.9.41.124

үхсн ацны чин гэрбүлхиынхчрхийллэл улсын ажлхийхл айлгэравгайинөхрийнхэргүүлямархамай юмямархамаагүйулсын ажлхийхдулсынарлтүмннөөсхулгайшаагаагүйбхадболнулсаасихулгай шаасн иймхудлашаажбхаархужааманжхулгайчуулынихулгайг яллаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж