niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:03 UTC Эх: https://news.mn/r/2852099/ b101ee5079da37b6… ← niitlelch.mn руу буцах

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах төсөл боловсруулахыг даалгав

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах төсөл боловсруулахыг даалгав

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах төсөл боловсруулахыг даалгав

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.01) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өгөв.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.

Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийв.

Ерөнхий сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:АЛИВАА АСУУПЛЫГ ГАЛ УНТРААХ АРГААР БУС, ЦОГЦООР НЬ ШИЙДВЭЛ ҮР ДҮН ГАРДАГ ЮМ. 2026-03-01 103.212.116.75

Гал унтраах маягаар ажиллаад байсан. Одоо асуудлыг цогцоор нь шийдэх нь.. ТӨСӨЛ ҮҮ, ХӨТӨЛБӨР ҮҮ .ЧАМБАЙХАН ХӨТӨЛБӨР ГАРГААД, ТЭР ХҮРЭЭНДЭЭ ТӨСЛҮҮДЭЭ ШИЙДЭЭД, ЖИЛ БҮР ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ШИЙДЭЭД ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ЛУВСАНЖАМЦЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТАВИАД , ЯВЦЫГ НЬ ХЯНААД АЖИЛЛАВАЛ ЯАДАГ БОЛ? БАРУУНЫ ЗӨВЛӨХҮҮДИЙН АРГАЧЛАЛААР МАП БУЮУ ГАЗРЫН ЗУРАГЛАЛ ГАРГААД АЖИЛЛАВАЛ ЯАДАГ БОЛ?..ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭ, ХАНГАМЖ ХОЁРОО НЭГ ДЭЛГЭЦЭНД ГРАФИКТ ОРУУЛНА ГЭСЭН ҮГ Л ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-03-01 66.181.191.181

Төсөл, хөтөлбөр хангалттай. Засаг солигдох болгонд л дараалал нь өөрчлөгдөөд явна. Эд нар хийж чаддаг хүнд хариуцуулаад эрх мэдлийг хангалттай өгч чаддаггүй. Эрх мэдэлгүй хүн хариуцаад үр дүн гардаггүй. Баахан бичиг цаас шидсэн хүн л байдаг:

Avatar

Инженер 2026-03-01 202.21.107.24

ДЦС-4 ийн зуухны өргөтгөлийг яаралтай хийхгүй бол ирэх өвөл хөлдөнө шүү. Гэхдээ эд нар эрчим хүчний салбарын инженерүүдийг тэнэг гэж боддогоо хэзээ ойлгох вэ? 10 жил засаглаад ч байдаггүй ээ. Арчаагүй юмаа. Зөндөө бэлэн төслүүд байж л байгаа.

Avatar

Нэргүй 2026-03-01 66.181.188.36

Нөгөөдүүл юу хийх вэ дээ, энд тэнд өчнөөн олон жил зориудаар дарагдсан амил хэрэгч инжинерүүдийн бэлэн төслийг энд тэндээс нийлүүлээд л үзүүлнэ биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж