niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:03 UTC Эх: https://news.mn/r/2852096/ f94cd941e97ef56d… ← niitlelch.mn руу буцах

"МИАТ" ТӨХК: Аюулгүй байдлыг тэргүүнд тавьж нислэгийг цуцаллаа

"МИАТ" ТӨХК: Аюулгүй байдлыг тэргүүнд тавьж нислэгийг цуцаллаа

"МИАТ" ТӨХК: Аюулгүй байдлыг тэргүүнд тавьж нислэгийг цуцаллаа

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Бахрейны Хаант улсын “Gulf Air” компанитай “Агаарын хөлгийн холимог түрээсийн гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн Боинг 787-9 агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүний хамт тус улсад ажиллуулж байгаа билээ.

Өчигдөр буюу 2026.02.28-ны өдрийн 15:00 цаг /УБ-ын цагаар/-ийн орчимд эхэлсэн Иран улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр өчигдөр /2026.02.28/ Улаанбаатарын цагаар 18:15 цагт Бахрейны Хаант улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс /safety zone/-д нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Gulf Air” компанитай хамтран зохион байгууллаа.

Мөн Филиппин улсын Манила хотоос Бахрейн улс руу нислэг үйлдэхээр ажиллаж байсан манай компанийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтан байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тэдний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн нислэгийг цуцалсан болно.

Харин “МИАТ” ТӨХК-ийн бусад чиглэлийн нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Бахрейн улсад томилогдон ажиллаж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, шуурхай ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ
“МИАТ” ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

irggen 2026-03-01 71.229.150.6

Ter Bahrein ruu hen nisdeg bnaa,hulgaich kazinodchuud uu

Avatar

Нэргүй 2026-03-01 66.181.188.36

АНЭУлсад суугаа Элчин сайд Одонбаатар болон тус элчин сайдын яамны хамт олондоо маш их баярлалаа. Дайны бүс нутгийн бодит байдлыг тухайн оронд суугаа ажиллаж амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадаж байна. Иргэд бид төрөөс ийм л үйлчилгээг хүсдэг.

Avatar

Нэргүй 2026-03-01 64.119.29.129

Хятадууд 5 хоногийн өмнө иргэдээ тэр нутгаас гаргаад авсан байтал манайхан зөрүүлээд оруулж байдаг. Мэдээ мэдээлэл судалгаагзй Эхнээсээ явуулахгүй байж болоогүй юм уу?

Avatar

Нэргүй 2026-03-01 66.181.188.36

Хятадууд гаргаж амжаагүй ээ. Тэр ч байтугай тийзийг залилан нь хэтэрч бөөн асуудал болсон. Харин манайхан чадахаараа ажиллаж байгаа сурагтай

Avatar

Нэргүй 2026-03-01 59.153.112.154

юу ч яриад байгаа юм, мэдээлэл судалгаа ч гэх шиг. Израиль Америк хоёр та нарт бид нар тэдний өдөр тийшээ пуужин харвана гэж хэллээ юу?!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж