"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.III.01) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -35..-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, Алтайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутаг, цас багатай газраар -18…-23 градус, бусад нутгаар -23…-28 градус хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12…-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2…-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
3,607.57
















































Нэргүй 2026-03-01 202.9.40.82
хужааманжууд жил хулгай шаасн хулгай бодлгобусдруу чихээд бдгийндургүйхүрмээртэр тэглэ эн инглээ гээд худлаа шаагаад бдгийн бузр.хужааманжбдлгонь илрчээдбхадтамтай.худлаа шаагаад.