niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:04 UTC Эх: https://news.mn/r/2851988/ 1fe6c14f5a257cdf… ← niitlelch.mn руу буцах

МАН 105 жилийн ойгоо тэмдэглэж, шилдэг намын хороог шалгаруулна

МАН 105 жилийн ойгоо тэмдэглэж, шилдэг намын хороог шалгаруулна

МАН 105 жилийн ойгоо тэмдэглэж, шилдэг намын хороог шалгаруулна

МАН-ын 105 жилийн ой маргааш /2026.03.01/ тохионо. Түүхэн ойн баяраа эрх баригч намынхан тэмдэглэж, шилдэг намын хороогоо шалгаруулах гэнэ. Тус намын Бага хурлын II хуралдаан өчигдөр /2026.02.27/ болж, гурван тогтоол баталснаар өндөрлөсөн юм. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажилласан бөгөөд хуралдааны эхний хэсэгт МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын ЕНБД  Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм.

Одоогоос 105 жилийн тэртээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан түүхтэй.

Хуралдааны дараагийн хэсэгт Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүртээ салбар хуралдаан зохион байгуулж, санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан. МАН-ын Бага хурлын II хуралдаанаар намын бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан намын гишүүдийн идэвх оролцоог дүгнэх, оноожуулах журмыг хэлэлцэн баталжээ. Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны “Маргаан шийдвэрлэх журам”-ыг тус хорооны дарга Т.Мөнхтөр Бага хурлын гишүүдэд танилцуулж батлууллаа. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үгэндээ "Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороод цаашид илүү идэвхтэй, олон гишүүнийг хамруулсан, өргөн хүрээнд ажиллахыг уриалж, бодлого ярьсан ажил хэрэгч Бага хурал болсон" гэдгийг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-02-28 66.181.184.225

Үр хүүхэдүүдээ хаяж яваад эцэст нь дампуураад орох оронгүй болсон архичин гэртээ эргэж ирдэг шиг МАН МАХН маань олон жил хулгай луйварын ажил хийж дампуурч яваад одоо буцаад ард иргэдэд хайр зарлахаар эргэж ирж байгаа юм бн!! кк Хулгайчидын бүлэглэл буцаад ирлээ шүү!!

Avatar

Нэргүй 2026-02-28 202.126.89.234

Odoo Boltol irehgui haaguur yavaad bsan NAM ve?

Avatar

Зочин 2026-02-28 66.181.181.125

ман хятад явж уравчаад эргэж ирж бгмуу новшнууд тэр чигтээ тонил улс орноо сүйрүүлсэн монгооын аьилгалчдын нам (ман)

Avatar

Нэргүй 2026-02-28 103.212.119.31

Улс орноо олигтой авч явж чадахгүй,идээд цаддаггүй ийм нам эргэж ирээд ч хэрэггүй. Ямарч хариуцлага хүлээдэггүй.Шударга зөв нам гарч ирэх хэрэгтэй

Avatar

Ard - Tumenee - Martaad Olon jil boljee !!! MAN - namiihan Tanar Oroidson Baihaa !!! 2026-02-28 202.9.40.32

MAN – namiihan Tanar dotoodoo yuimeen samuuntai baij , Dotoodoo bie bienee barij daintai
baij , Yu ve ? Odoo l neg Noirnoosoo Serej baigaa
yum baina. Te ???
Odoo Neget oroidson baihaa !!!

Avatar

Нэргүй 2026-02-28 103.168.34.135

МАН иргэж ирлээ гэнэ үү. Улс эх орноо, хүн ардаа ядууралд оруулчихаад иргэж ирлээ гээд жалчаад бдаг чинь. Монгол орон сүүрсэн ирээдүйгээ харах нөхцөлгүй болсон шүү. Хулгайч нарын гараар орсон. дууссан
МАН авилгачид, хулгайч нар

Avatar

Нэргүй 2026-02-28 103.57.95.238

Ямарч гэсэн Дэлхийн улсуудаас олон зуун жилээр хоцорч сүйрч байсан Монголыг минь олон улсын хөгжлийн жишиг төвшинд оруулж чадсан гавъяа зөвхөн МАН-ын тэргүүлсэн эх орончдод хамаарна. Үүнийг улстөржсөн харгисууд ойлгохгүй, ойлгохыг хүсэх ч үгүй

Avatar

ЁОО ХАХА 2026-02-28 202.126.89.161

ШОУЧИН ХУЛГАЙЧ МАН БҮЛЭГЛЭЛ ЮУ ИРГЭЖ ИРЭХ ВЭ…ТОНИЛ ЦААШАА…

Avatar

Т 2026-02-28 66.181.186.115

юу хийсэн гэж..36 жил самарсан гэжүү..татвар нэмж барааны үнэ өгсөхөөс өөр ажил хиисэнүү

Avatar

Нэргүй 2026-02-28 66.181.186.167

Ёстой хэрэггүй шүү. Тэр чигтээ зайлаарай

Avatar

Нэргүй 2026-02-28 103.168.34.126

Хэадэн хэсгийн ахлагч нэртэй юмнуудаа зайлуулаачээ

Avatar

зочин 2026-02-28 59.153.86.82

одоо болио тарж монголчуудын нурууг тэнийлгэж нүүр царайнд нь баяр баясгалан. бий болго .

Avatar

ЗОЧИН 2026-02-28 203.91.115.50

МАН ТАРААЧ ЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж