Нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөж байгаа юм. Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн зардлыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулсан талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр танилцуулсан юм.
Оршин суугчдын хэлж байгаагаар Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлж байна. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлжээ. Зарим айлын газар нэг тэрбум төгрөг хүрч үнэлсэн гэдгийг хэлж байсан юм. Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өмнө нь мэдээлэл өгөхдөө "Гандангийн дэнж орчмыг аялал жуулчлалын бүс болгохоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг энэ жил маш эрчимтэй хийсэн. Үүнээс гадна жишиг гудамжийг тохижуулж байна. Гандангийн дэнж бол нийт 55 га нутаг дэвсгэртэй бөгөөд 5700 өрх амьдарч байна. Тэр дунд 170 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн төлөвлөлтүүдийг хийж байсан ч хэрэгжиж чадаагүй. Энэ удаа Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж хийнэ.
Газар чөлөөлөлтийн хувьд 55 нэгж талбар өртсөн бөгөөд гурван нэгж талбар татгалзаж, чөлөөлөгдөөгүй байгаа. Энэ өвөлдөө газар чөлөөлөлтөө бүрэн дуусгаж, үнэлгээгээ дуусгаад ирэх хавраас тохижилтын ажлыг эхлүүлнэ. Ерөнхийдөө Гандан орчмын худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болох бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжүүдийг жигд байдлаар тохижуулна. Ингэхдээ Гандангийн дэнжийн хуучин төрхийг сэргээж, төлөвлөлтөө хийсэн" гэсэн юм.
"УЛСДАА СҮМ ХИЙДИЙГ ДАГАЛДСАН СУУРЬШЛЫН БҮСТЭЙГЭЭ ҮЛДСЭН ЦОР ГАНЦ ТҮҮХЭН БАЙГУУЛАМЖ"

Гандангийн дэнжийн жишиг гудамжны бүтээн байгуулалтын хүрээнд авто зам дээгүүр явган хүний гүүрэн зам байгуулж, үргэлжлүүлэн Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гэнэ. Цаашдаа Тасганы овоон дээр Богд Зонхов бурхны цогцолбортой холбогдохоор төлөвлөлтийг хийж байгаа талаар албаныхан мэдээлэв.
"Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд өмчийн эзэдтэй харьцах харилцааны асуудал тулгарсан. Хамгийн сүүлд Гандангийн дэнжийг 2014-2015 онд “Гудамж” төслийн хүрээнд орчин нөхцөлийг нь сайжруулахаар судалгаа хийсэн байдаг. Үүнээс өмнөхөн 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд эрчээ авч, “Пума констракшн” болон “Эко констракшн” ХХК тэр чигээр нь Ганданг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ч оршин суугчид нь дэмжихгүй, 1000 айлын гарын үсэг дээр “унасан”.
Учир нь оршин суугчид өөрийн гэр бүлээсээ өвлөж ирсэн газартаа амьдрахыг хүссэн. Энэ нь бас учиртай. Монгол Улсын хэмжээнд түүхэн сүм хийдийг дагалдсан суурьшлын бүстэйгээ үлдсэн цор ганц түүхэн байгууламж гэдгээрээ онцлог.
Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд өөрийн хувьслаар явж, өнөө цагт ирсэн. Энэ байгаа дүр төрх нь бидний соёлын өв юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаана нь байгаа нэг том асуудал нь орон сууцны бодлого. Гандангийн дэнж нэг талаасаа соёлын өв, нөгөө талаасаа гэр хороолол болчихоод байгаа юм" гэдгийг өмнө нь “Нью урбанизм” компанийн захирал, хот төлөвлөгч З.Туяа хэлж байсан юм.
ГАНДАНГИЙН ДЭНЖИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗУРАГ ТӨСЛИЙГ 1990-ЭЭД ОНООС ХОЙШ 4 УДАА ГАРГАЖ БАЙЖЭЭ

Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.
Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.
Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан.
Өнгөрсөн 2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгаж байв.
Мөн МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно гэж тусгасан байдаг.
3,607.57






















































Зочин 2026-02-28 103.229.122.107
Төвлөрсөн дулаанд холбогдсон гудамжууд байгаа харин айл өрхүүдэд хөнгөлттэй зээлээр АОС барьж орчин нөхцлөө сайжруулах зээл олгож эхэлбэл орчины бохирдол арилна.
Нэргүй 2026-02-28 192.82.92.204
Бүх гудмыг нь хашааг нь оршин суугчидтай нь хамтраад тохижуулах хэрэгтэй. Юм болгонд улсаас нийслэлээс зардал гаргана гэж юу байх вэ.
Нэргүй 2026-02-28 192.82.92.204
Аймгийн төвүүд, сумдууд эхнээсээ гэр хорооллууддаа дулаан, цэвэр бохирт холбоод эхэлсэн байтал УБ-т байхгүй юм. Ялангуяа хотын төвд байрлах гандангийн хэдэн гудмыг бүгдийг цэвэр бохирт холбочих боломж байна даа.
Нэргүй 2026-02-28 66.181.180.169
Юуных энэ түүхэн гудамж вэ, нил баас шээс . Иймд төлөвлөсөн ажлаа хийл дээ
зочин 2026-02-28 66.181.188.179
Ёстой нүүр улаймаар бохир заваан газар, цэвэрлэх, өөрчлөхгүйгээр ямар аялал жуулчлал, хуучин төрх Зөв гэж бодож байна. За тэгээд хашаа байшингаа зараад өөр газар очоод дахиад хашаа байшин аваад түрээслээд заваараад сууж байдаг шүү. Уг нь орон сууц + бэлэн мөнгө+ Бонд гээд хольж өгмөөр байгаам даа. М2 нь 3.5 сая үнэтэй гэж үзвэл 80 м2 хүртэлх байшин, үлдсэнд нь бэлэн мөнгө, бонд өгмөөр юм. Нийслэл бонд гаргаж байгаа биз дээ.
Зочин 2026-02-28 103.145.234.36
Улаанбаатарчуудыг хордуулж хотын өнгө үзэмжийг хамгийн ихээр гутааж буй газар. Хотын төвийн газарт өндөр татвар тогтоож шуналтангуудыг зайлуулья.
Нэргүй 2026-02-28 66.181.179.37
Гадаад дотоодын жуулчид явахд ёстой нэг баас ханхалсан 1700 ондоо байгаа газар. Үүнийг үтэр түргэн хусч зайлуул. Газрын татвар тавь. Ичмээр гудамж даа.
Нэргүй 2026-02-28 172.58.242.218
1700 онд ч харин ёстой цэвэрхэн эко систем нь огт хөндөг дөөгүй унаган төрхөөрөө бсан байхоо, худлаа шаахдаа бас бодолтойхон донгосооч !!!
Лантуу 2026-02-28 66.181.184.57
Гал түлүүлэхгүй, хөрсний бохирдлын татвар авдаг болго. Тэгвэл 3- 5 жилийн дараа газрын нь үнэ багасана. Дэндүү их мөнгө төсөвлөх хэрэггүй.
Нэргүй 2026-02-28 66.181.184.52
Юуных нь түүхэн байгууламж байхав дээ. Угаадсаа гудамжиндаа асгадаг шинээр жорлонгийн нүх ухах газаргүй болтлоо бохирлогдсон газар
WWW 2026-02-28 66.181.178.167
tiim sh dee. asar ikh bokhirdson gazar. khun amd khaldvart uvchin tarkhakh ekh usver dee. ailuudiig buren nuulgej ariutgal khiij mod tarakh ni zuv.