niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:05 UTC Quelle: https://news.mn/r/2851894/ be7afa27c9a7c539… ← zurück zu niitlelch.mn

Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнууд эхнээсээ суллагдав

Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнууд эхнээсээ суллагдав

Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнууд эхнээсээ суллагдав

Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолж байв. Гэтэл өнөөдрөөс нүүрсний гэх тодотголтой хэргээр ял авсан улстөрчид ялаа эдэлж дуусаад, суллагдаж байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Ялын хугацаа нь дууссан хүмүүс эхнээсээ суллагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан-ы 2.6 жилийн ялын хугацаа дууссан тул суллагдана" гэсэн юм. Ингээд нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтан, улстөрчийг эргэн сануулъя.


Т.АЮУРСАЙХАНЫ 3 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ  2.6  ЖИЛ БОЛГОСОН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорихоор шийдвэрлэсэн юм.

Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХ И.ДАВААДОРЖИЙГ 2 ЖИЛ ХОРЬСОН

Авлигатай тэмцэх газраас 2023 оны нэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг саатуулж, шалгаж эхэлсэн. Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байв.

Шүүгдэгч И.Даваадоржийг авлига авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож байв.

Б.ГАНХУЯГИЙН 5.9 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ 3.9 ЖИЛ БОЛГОСОН

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хоёр жилийн өмнө /2022.10.27/ албан ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилж байв.

Шүүгдэгч Б.Ганхуягийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж, ял оноосон. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзжээ.

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорихоор болсон юм. Б.Ганхуягт холбогдох хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг "хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэснээр түүний биеэр эдлэх ялын хугацаа буурсан байх магадлалтай. Түүний хувьд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байдаг.

ДАНЗАНРАВЖААГИЙН ХОЙД ДҮР ГЭГДЭХ ЛАМЫГ ТОРГОХ ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН

Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр болох Есдүгээр ноён хутаг О.Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаярыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон.

Шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

Түүнийг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон түүнийг сэнтийд нь залах ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хамарын хийдэд болж байжээ. Түүний нэрийг Отгоннамжилын Угтахбаяр гэдэг бол номын нэрийг нь Данзанлувсантүдэв гэдэг аж.

Т.АЮУРСАЙХАНЫ ТӨРСӨН ДҮҮ Т.ТҮВШИНБААТАРЫГ ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаас гадна түүний төрсөн дүү Т.Түвшинбаатар шүүхээс ял авсан. Т.Түвшинбаатар нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч эрхэлдэг байсан. Шүүгдэгч Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж, ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

 Б.ОТГОНЖАРГАЛЫГ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН ГЭХ ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ 

Б.Отгонжаргал нь энэ гэмт хэрэгт холбогдох үедээ "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн дотоод аудитын албаны даргаар мөн тус компанийн ерөнхий аудитораар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан нэгэн.

Түүнийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Тэгвэл шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тогтоож байв.

"ЛАЙКИ ЛАЙФ" ХХК-ИЙН ЗАХИРЛЫГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Г.Гантөмөр нь "Лайки лайф" ХХК-ийн захирлаар ажилладаг. Хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй гэж шүүхээс яллагдагч нарын мэдээллийг баталгаажуулж байв. Шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭРИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нүүрсний хэрэгт холбогдож, нэг сая төгрөгөөр торгох ял авсан байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 2021 оны зургадугаар сарын 4-нд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-ийг байгуулсан гэж мэдээлж байв. Улмаар “Пеарл пропертиз” ХХК-иараа дамжуулан “Rigas place” барилгыг худалдаа, үйлчилгээний талбай, оффис, орон сууцуудыг борлуулж байсан гэх мэдээлэл байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Х.БАТХИШИГИЙН 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг нүүрсний хэргээр ял авсан хүний нэг. Түүнийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

О.ДАГВАДОРЖИЙГ 10 САЯАР ТОРГОЖ, 6 САР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН

Отгоны Дагвадорж нь "Ган-Инж деволмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай. Ял шийтгэл эдэлж байгаагүй гэх мэдээллийг шүүхээс баталгаажуулж байжээ. Түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Шүүгдэгч О.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж байв.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫГ 10 САЯАР ТОРГОЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Баярсайханы Эрдэнэбаяр нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-02-28 103.229.122.124

Энэрэнгүй шүүхтэй улс шүү. Бүгдэд л адилхан ханддаг байгаасай

Avatar

Дамба 2026-02-28 202.55.188.39

end yamarch nuursnii hereg baihaagui shd

Avatar

Нэргүй 2026-02-28 202.9.41.102

бас лам шааж явах юм… шар хувалз бас хулгай, луйвар хийнэ ээ.

Avatar

зочин 2026-02-28 202.9.41.102

бас лам шааж явахиймдаа…. муу шар хувалз бас хулгайлж, луйварданаа.

Avatar

МАН,АН ОГЦОР 2026-02-28 66.181.188.193

За зайлаа. Их мөнгө хулгай хийвэл ял нь ийм жоохон бага мөнгө хулгай хийвэл үүнээс долоон дор ял өгөх биз. 4 сая төгрөг хулгай хийгээд 10 мянга төгрөгний торгууль төл гэж юм шиг сонсогдож байна. Эрх ямбатай хүмүүст хууль яаж үйлчилдэгийг ард түмэн харж байгаа байх. Хүн алаад цагааддаг, хүн зодоод гэрийн хорионд байдаг. Хулгай хийгээд зүгээр шахуу өнгөрдөг. Ийм хуультай улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол хүссэнээ хийдэг болж дээ

Avatar

зочин 2026-02-28 202.9.41.102

жаахан суучихаад тэр бум тэр бумаар нь хулгайлсан мөнгө хөрөнгө нь үлдэж байгаа юм биз дээ………. ийм хуультай улс байсанаас хуульгүй байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2026-02-28 73.240.33.186

бүх хөрөнгийг нь хураагаагүйгээс хойш хуцаа л гэе

Avatar

Нэргүй 2026-02-28 103.168.34.126

Элэг авах юмаа нээрээ

Avatar

Нэргүй 2026-02-28 103.212.119.196

Уг нь гэмт бүлэглэл байгуулсан гэдэг заалт нь хүнд ялтайлдаа , гэхдээ эрх баригч нэртэй их наядын хулгайчуудтайгаа гэмт хэрэг наймаалцаад инээдэмтэй хөнгөхөөн ял авцгаасан одоо Ж Мөнхбат гээд хулгайч бас хэрэг наймаалцаад мултрах замдаа орчихсон шааж явна лээ мафижсан төр өө гэж

Avatar

үнэхээр элэг юмаа 2026-02-28 202.70.37.221

юу вэ пидда, нүүрсний мөнгийг нь угаасан барилга Regis Place гээд Энхтайваны урд талын тансаг байшин уу? эхнэр нь борлуулж байсан бол ял авах ёстой биздээ

Avatar

Нэргүй 2026-02-28 103.212.116.145

шагнал юм бишүү

Avatar

Нэргүй 2026-02-28 66.181.179.37

40 их наяд гусчихаад 2-3 жил суугаад, 1-10 саяар тогуульдаг бол шүүх мүүх хэрэг бна уу…

Avatar

Нэргүй 2026-02-28 66.181.188.36

Хулгайчууд дотор Лам тууж явдаг нь ч бас юу вэ дээ 😂

Avatar

Нэргүй 2026-02-28 103.229.122.111

энэ аүурсайханыг гудамжинд таарвал цус нөжтэйн хутгана

Avatar

Дамдины Сүхбаатар 2026-02-28 107.119.53.123

Хэнийг доромжлоод
Байна аа?
50 их наяд төгрөгийн хулгай –
2-3 жилийн ял,450 мянган төг торгууль ч гэх шиг бараг шагнал гэлтэй “ ял”?
Энэ нэг өдөр тэсэрнэ шүү

Avatar

Дэл 2026-02-28 202.55.188.39

ийм байхад хэн ч хулгай хийх юм байна

Avatar

Нэргүй 2026-02-28 59.153.112.103

Iim baihaar yaaj avilgal buurah umbee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж