Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэн баталлаа. Ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн 8.71 хувь гэж тогтоов.
Шинэчилсэн судалгаагаар Монгол орны 156.4 сая га газар нутгийн 13.6 сая га нь ой байна. Өмнөх жилүүдэд 14–15 сая га гэж тооцож байсан бол энэ удаагийн тооллого, мэдээллийн сангийн шинэчлэлийн дүнд илүү нарийвчилсан тоо гарчээ.
Монгол орны ой нь ихэвчлэн хойд бүсийн уулархаг нутагт тархсан. Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Булган зэрэг аймгууд ойн нөөцөөр баялагт тооцогддог. Ойн сан нь усны нөөцийг хамгаалах, хөрсийг элэгдлээс сэргийлэх, цөлжилтийг сааруулах чухал үүрэгтэй. Мөн жил бүр тодорхой хэмжээний нүүрстөрөгч шингээж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг. Сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл нь ойн санд сөргөөр нөлөөлж байна. Иймээс ойн хамгаалалт, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай аж. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Тус зөвлөл ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагаа, ойн менежментийн төлөвлөгөө, тооллого судалгаа, дагавар баялгийн ашиглалттай холбоотой тайлан, мэдээллийг хэлэлцэн баталгаажуулж байна. Шинэчилсэн тоо баримт нь цаашдын бодлого, төлөвлөлтөд суурь мэдээлэл болно. Ойн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх зорилтыг урт хугацаанд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
3,607.57

















































Нэргүй 2026-02-27 202.9.40.82
монголд халх гэжүндс бхгүйхалх гэдг чин манж хужаагууд халх гэжманж х***а зохиолхалхгэж хашиграгчдын цаанааманжхужаагууд бдгийнхалхгэж монголбиш манжхужаагууд.
Нэргүй 2026-02-27 103.57.94.208
халх үндэстэн гэж байхгүй. харин халх ястан гэж бол бий. халх гэхдээ ястан гэхээс илүү, газар нутаг, засаг захиргааний хуваарь юм. Манжхужаа гэж хаана ч байхгүй. харин манж үндэстэн гэж бий. х***а гэж нэртэй үндэстэн байхгүй. Хятад үндэстэнг х***а гэж нэрлэх нь бий