niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:06 UTC Эх: https://news.mn/r/2851790/ e51c099be320f313… ← niitlelch.mn руу буцах

"Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх"

"Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх"

"Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх"

МАН-ын Бага хуралд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


–Таны хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа хэргүүд ямар шатандаа явж байна вэ?

-Олон асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, хэрэг үүсгэн шалгаж байгаа хавтаст хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий.

Хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлууд одоогоор хавтаст хэрэг нээн шалгагдаж байна. Хамгийн сүүлд буюу дөнгөж саяхан Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг прокурорт шилжүүлж, хэрэг бүртгэл нээсэн тухай албан бичиг надад ирсэн.

–УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Амарбаясгалангийн хувьд прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Иймд удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

–МАН-ын өнөөдрийн Бага хурлаар эдгээр асуудлыг хэлэлцэх үү?

-Бага хурлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй асуудлыг хэлэлцэхгүй.

-Нэр бүхий МАН-ын гишүүдийг намаас хасах асуудал яригдах уу?

-Яг одоо МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавьж байна. Тэрбээр “4 зам, 4 чөлөөлөлт” бодлогын хүрээнд авлигаас ард түмнээ төдийгүй намаа ч чөлөөлөх тухай байр суурийг танилцуулж байгаа. МАН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан зарим хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан асуудал бий.

–МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат бага хуралд оролцож байгаа нь хэр зүйтэй вэ?

-Цагдан хоригдсон этгээдийн хувьд цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавин шалгаж байгаа нь гэм буруугүй гэсэн дүгнэлт биш. Хэргийг хэрхэн шалгах, ямар шийдвэр гаргахыг шүүх байгууллага шийднэ.

Ж.Мөнхбатын тухайд Монгол Улсад ирсэн байна. Тухайн үед шүүгчийн захирамж гарсан ч хилээр гарах үед нь хилийн хориг байгаагүй гэх мэдээлэл байна. Харин дараа нь цагдан хорих шүүгчийн захирамж гарчээ. Улмаар өөрөө шүүхэд хандан хилийн хоригийн хязгаарлалтаа өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу эх орондоо ирсэн бөгөөд үүний дараа шүүхээс хилийн хориг тавьсан байна. Одоогоор Монгол Улсаас гарах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгож болно.

-Нүүрсний хэргээр ял авсан албан тушаалтнуудын тухайд?

-Ялын хугацаа нь дууссан хүмүүс эхнээсээ суллагдаж байна. Тухайлбал, Т.Аюурсайханы 2.6 жилийн ялын хугацаа дууссан тул маргааш суллагдана.

–УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ долоо хоногийн Лхагва гариг буюу хоёрдугаар сарын 25-нд прокурорын захирамж гарч, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.92.180

Энэ шүүгч болчихсон юм уу

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.92.180

Тавиул бүлтрүүш Оюу толгойн луйвартай тэмцээчээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-02-27 103.212.116.75

ӨНГӨРСӨН ЗУУНЫ ДАЛААД ОНЫ ҮЕД ЧИЛИЙН ХУНТЫН ТОЛГОЙЛОГЧ НЭГ ГЕНЕРАЛ ХАР НҮДНИЙ ШИЛНЭЭС САЛДАГГҮЙ НӨХӨР БАЙЖ БИЛЭЭ.МАНАЙ ЭНХБАЯР ГАДААД ИМИЖЭЭ ӨӨРЧИЛЖ БАЙГАА ЮМ УУДАА. ХЭР ЗОХИХ ЮМ БОЛДОО. ЯПОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НИЙТЛЭГ ТАВИГДДАГ ШААРДЛАГА НЬ ЭЛДЭВ ЧАМИН БАЙДЛААР ХУВЦАСЛАХ, ЭД ЗҮЙЛ ХЭРЭГЛЭХИЙГ ЦЭЭРЛДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ.УЛААН ЗАНГИА ЗҮҮХИЙГ ЦЭЭРЛЭДЭГ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2026-02-27 172.58.242.218

МАН-ыхан яагаад энэ залууг дээр дооргүй үзэн ядаад бнаа ?!
Бүгдээрээ хулгайч учраас бөөнөөрөө шорон ш*** гээд сандралдаж бгаа нь тэр л дээ, хөөрхий !!!

Avatar

Зочин 2026-02-27 162.229.191.188

Яг ямар албан тушаалын гэмт хэргийн асуудлыг шийдсэн юм бэ. Хууль шүүхийн сайд хүн байж энгийн иргэд шиг баталгаа нотолгоогүй сургаар бүү ярьж бай. Үнэхээр батлагдсан зүйл байвал хариуцлага хүлээлгэх эрх мэдэл нь чамд байна шүү дээ.

Avatar

Үзэл сурталжсан Нийгэм байгуулагчид... 2026-02-27 202.126.90.44

ХИЙ ХООСОН ҮЗЭЛ СУРТЛАААС ЦААШГҮЙ НАМЫХАН ….

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.189.209

бүх юмыг нам жим болгоод мань хүн санасандаа хүрч сайд болоод таг болсон доо

Avatar

Нэргүй 2026-02-27 172.58.242.218

Сүрхий залуу юмдаа, Сайд хүн шиг хариулжээ !
Харин энэ хүнийг үнэн голоосоо үзэн ядаад бсан Баярбаа тар гэгч этгээд одоо нам болжээ.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.116.238

Бүгд хогийн хулгайчид

Avatar

Зочин 2026-02-27 162.229.191.188

Энэ нөхөрт улс төрийн хувийн тоглолт хийж нэр хүндээ өсгөхөөс өөр гавьяа байхгүй. Сонсгол энэ тэр гэж баахан хоосон ярьсан. Ямар үр дүн гарсныг ард түмэн харж байгаа. Монгол улсад хэрэгтэй үр ашгаа өгөх 1 ч гэсэн юм хийгээсэй.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.3.111

ОюунЭрдэнэ нарын хэрэг юу болж байгаа бэ

Avatar

Нэргүй 2026-02-27 43.242.242.59

Сайнзориги йг өдөж байгаад албаар цохиулж хөнгөн гэмтлийн зэрэг гаргуулан хэргийг нь шүүх рүү явуулах гэж байгаа юм байна.энхбаярын хийсэн ажил ч байж мэднэ. Дараа нь Аюцрсайханг бас нэг хэрэгт холбогдуулж мэднэ

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.180.217

Чи хажууд н байсиймуу тэгвэл рчоод гэоч болооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж