"Эрчист Монгол" ХХК-ийн захирал Г.Амартүвшин чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныхаа талаар өнөөдөр /2026.2.27/ сэтгүүлч нарын асуултад дараах хариулт өглөө.
Тэрбээр "Би чөлөөлөгдөх өргөдлөө сарын өмнө өгсөн. Ажил үүргээ хэрэгжүүлэх явцад нэр бүхий зарим сайд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бодлогын болон удирдлагын түвшинд саад учруулж, шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж байсан.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид 35.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Ил тод байдал, санхүүгийн сахилга бат, зөв засаглалыг бий болгохын төлөө системийн өөрчлөлт эхлүүлэхийг зорьсон.
Төрийн өмчит компанийн реформыг эхлүүлэх нь зөв. Хамгийн чухал нь түүнийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Гэвч улс төрийн нөлөөлөл давамгайлсан хуучин тогтолцоогоор явбал өөр замаар явсаар байна. Юуны өмнө төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулж, засаглалын бүтэц, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай. Хамгийн гол шинэчлэл бол улстөрчдийн шууд болон шууд бус нөлөөллөөс ангид болгох явдал. Сонгуулийн цикл бүрээр шинэ сайд, дарга нар өөрсдийн хүмүүсийг томилдог тогтолцоог халж чадахгүй бол реформ бодитоор хэрэгжихгүй. Томилгоо улс төрийн тохироо биш, мэргэжлийн шалгуурт суурилсан байх ёстой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, мөн эрх мэдлийн нөлөөллөө алдсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төрийн өмчийн хорооны зарим гишүүд миний ажлаас түдгэлзэх шийдвэрт нөлөөлсөн .
Бид төмөр замын төсвөөс 26.7 тэрбум төгрөгийг хассан. Тухайн төсөв нь өвлийн улиралд шороон зам услах нэрээр зардалд тусгагдсан байсан. Ер нь сайд нарын тойргийн санхүүжилтэд чиглэсэн шинжтэй, үр ашиггүй зардлууд байсныг бид эсэргүүцэж, өөрчлөлт оруулсан.
Төрийн өмчийн хорооны хяналтын менежерүүдийн тогтолцоо үр ашиггүй болсон. Тэд бодит хариуцлага, бодит нөлөө үзүүлэхгүй атлаа удирдлагын түвшинд улс төрийн нөлөөллийн суваг болж байна. Иймд энэ бүтцийг цэгцэлж, мэргэжлийн, хараат бус хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Мөн төрийн өмчит компанийн ТУЗ-ийг жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг гаднаас, мэргэжлийн, туршлагатай хүмүүсээс бүрдүүлэх ёстой. Тэгж байж засаглал зөв чиглэлд ажиллана. Харин утсан хүүхэлдэйнүүдийн томилгоо үргэлжилбэл төрийн өмчит компаниудын үр ашиг, сахилга бат, хариуцлага сайжрахгүй. Реформ хийхийн тулд улс төрийн нөлөөллөөс салж, ил тод, мэргэжлийн, тогтвортой засаглалын тогтолцоог бий болгох нь хамгийн чухал шинэчлэл юм. Үүнээс эхлэхгүй бол жинхэнэ өөрчлөлт хийгдэхгүй.
3,607.57

















































Нэргүй 2026-02-27 66.181.189.209
26.7 ТЭР БУМЫГ ХУСАХ ГЭЖ БАЙСАН БАЙНАШ ДЭЭ МАНАЙ ЦООЖОО, ДЭЭГИЙ ХОЁР.
иргэн 2026-02-27 103.212.118.41
МАНАЙ УЛС ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРСЭН Ш ДЭЭ. САЯХАН Л ЕРӨНХИЙ САЙД НЬ БҮТЭЭМЖ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ХАЛЖ АСАР ИХ МӨНГӨ ХЭМНЭЖ ДЭД САЙДЫГ ТОМИЛЛОО ГЭЭД БАЙСАН. БҮХ БҮТЭЭМЖ, ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД АЖЛАА ХИЙГЭЭД ӨНДӨР ЦАЛИН АВААД ЯВЖ БАЙГААГ ЭРЧИС МОНГОЛЫН ЗАХИРАЛ АМАРТҮВШИН БАТАЛЛАА
Санаа зовогч 2026-02-27 66.181.179.111
Эрчист монгол хэрэггүй, илүүц бүтэц. Татан буулгах нь зөв.
Нэргүй 2026-02-27 66.181.187.33
33 тэрбум энхийн цагаан тагтаа болчих юмаа
Иргэн 2026-02-27 66.181.176.70
зөв шударга ажиллах гэхээр саад болдог асуудлууд ил гарч байна даа
Нэргүй 2026-02-27 66.181.180.39
Тэгээд тэр Чрйжилсүрэнг бушуухан чөлөөлж болдоггүй юм уу. Хэдэн барилгыг нь баригдаж дуустал нь сайдаар нь байлгаж халаалт дулааныг нь яаралтайгаар холбож өгөх гээд хүлээгээд байгаа юм уу
Содов 2026-02-27 180.220.157.89
Энэ нөгөө 3 саяын цалинтай яаж амьдрах юм хулгай хийхээс өөр аргагүй гэж хуцдаг гар байш дээ
Нэргүй 2026-02-27 59.153.114.122
Өсөхийн өлөн (өлөн зэлмүүн өссөн) хүмүүс бол ямар ч буруу муу юм хийхээс буцахгүй аюултай хүмүүс байдаг!!! Тэдний дэргэд баян чинээлэг биш ч гэсэн сэхээтэн айлд өссөн хүүхэд юмыг хайрлах, гамнах сэтгэлтэй байдаг!!!
Б 2026-02-27 59.153.115.172
Та нар ийм их хулгайтай байж эрчим хүчний үнийг нэмэн гэж байхгүй шүү
Эрка 2026-02-27 103.212.119.62
Дорноговийн ядарсан архичингууд Дэгий дэгий гэж баярлан барьхирацгаадаг юм юм. хөгийн эрдээ амнаас нь гардаг үг П.хужаатай нийлж Монголоо цөлмөгч.
Нэргүй 2026-02-27 66.181.184.103
Энэ Дэлшэрсайханыг зайлуулач ээ
Нэргүй 2026-02-27 202.9.47.57
Дэлгэрсайхнаа зайлуулаач.Г.Амартүвшин сайн ажиллаж байгаа шүү.
Онрч 2026-02-27 66.181.161.5
үнэн л хэлж.
Нэргүй 2026-02-27 150.228.177.143
26.7 тэрбум төгрөгөөр шороон зам услах төсөв. Хэлэх муу үг олдохгүй бна.
Нэргүй 2026-02-27 103.168.34.119
Матрын нулимс унагаал тэр Дэлгэрсайханаа шүүхэд өгөөч тэгээд
Иргэн 2026-02-27 202.9.41.74
дэлгэрсайхан гэж нэг наймаалжтай болжээ дээ
Нэргүй 2026-02-27 202.21.108.9
Томилгоо улс төрийн тохироо биш, мэргэжлийн шалгуурт суурилсан байх ёстой.
зочин 2026-02-27 192.82.65.103
энэ дэлгэрсайхан гэж с** энэ хэдэн замын болон төмөр замын компаниудыг тонон дээрэмдээд дуусгалаа шүү. энийгээ зайлуулаачээ.
урвагчдад алхах боломж бүү өг 2026-02-27 103.111.68.3
гоё
Нэргүй 2026-02-27 66.181.188.36
Энэ Дэлгэрсайхан гэж жинхэнэ буг чөтгөр байна
ЗОЧИН 2026-02-27 103.157.184.146
ЭНЭ БАС ЛУЙВАРЧИН ЭТГЭЭД ДЭЭ БИЕЭЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ БИ БОЛОВСРОЛТОЙ КОМПАНИТАЙ БОЛЧИХЛОО ОДОО ТӨРӨӨ ЗАСАХААР УИХ-Д ОРНО ГЭЖ ТЭНЭГТЭЖ БСАН ӨӨРИЙГӨӨ ЗАСАХААР ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД АМЬДРАЛ НЬ ЗӨВ РҮҮГЭЭ ЯВААД ТЭГЭЭД БУЯНААРАА ТӨР ЗАСАХ ААР БОЛЖ ТӨЛӨВШДӨГ ГЭДГИЙГ ОЙЛГГОГГҮЙ ТЭНЭГ ХҮН ДЭЭ
Нэргүй 2026-02-27 66.181.186.220
Zuv hun unen yarilaa.
Нэргүй 2026-02-27 66.181.188.36
Энэ өөрөө бас цэвэр нэртэй хүн биш, гэхдээ Дэлгэрсайхны тухайд бол үнэн хэлж