niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 11:30 UTC Source: https://news.mn/r/2851724/ eac50ca9b4178bd0… ← back to niitlelch.mn

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаар өнөөдөр /2026.02.27/Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг" гэлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм.

Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.92.180

ЕРӨНИЙЛӨГЧ НЬ ЗАСГЫНХАА ДЭЭР, ЗАСАГ НЬ ИХ ХУРЛЫНХАА ДЭЭР ГАРСАН… ОДОО БҮР ДАВРААД ИХ ХУРЛЫН ШУДАРГА ГИШҮҮДЭЭ НАМНАХ НЬ Л ДЭЭ ХҮҮРЭНСҮХ ЧИНЬ

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.94.14

Нээрээ энэ Хүүк дэндүү боловсрол муутай юмаа !
Ийм хууль санаачлах нь Ерөнхийлөгчийн ажил ерөөсөө биш Засаглалын инститүцүүдийн хоорондын харилцааны хэм хэмжээг алдагдуулахад хүргэх алхам хийж байгаагаа өөрөө ухаарч ойлгохгүй бна доо, хөөрхий !!!

Avatar

Нэргүй 2026-02-27 202.70.43.34

Жоомоо а**х гээд Байшингаа нураана гэгчээр тэнд нэг галзуу хүн галзуурсаны төлөө Нийгмэрээ, Төрийин 3 өндөрлөг нь Тогтолцоогоо БУРУУ АЖИЛЛУУЛААД уналаа хөөрхий…..Ганц Галзуу хүнийг сэтгэц мэдрэлийг нь шалгуулаад зүгээргүй бол зохих газар нь аваачаад л болоо шдээ

Avatar

Нэргүй 2026-02-27 188.162.249.43

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ бурэн ирцтэй хуралдаж сурах вэ ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд ?????

Avatar

бодит баримт 2026-02-27 66.181.187.212

Ерөнхийлагч Хүрэлсүх нүдээ олсон асуудлын эрх зүйн орчинг бүдүүлэх хууль санначилсанд жиртйн иргэн би гүнэнэ талархалтай хүлээн авч баяраллаа. Миний адил баяртай хүлээн авах иргэд олон байгаа

Avatar

Баатар 2026-02-27 66.181.186.9

Ерөнхийлөгчөө , энэ хууль яаралтай шаардлагатай.
Тэгэхгүй бол энэ төр засагт итгэх итгэл алдарч бна шүү. Дээрээсээ хариуцлага ёс зүйгээ дагахгүй бол сүйрэл ойрхон бна

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.180.53

Ardiin nam 4,5 jagsaaltiin gishuudee tat

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ҮБАЗ-ИЙН Н.Б.Д-ЫН ХИЙХ АЖИЛ ИХ БИЙ ДЭЭ 2026-02-27 103.212.116.75

ҮАБЗ-ийн н.б.даргын албан тушаал улс төрийн байсныг төрийн жинхэнэ албан тушаал болгосон юм. ҮАБЗ-ийн дарга-Ерөнхийлөгч солигдоход н.б.дарга солигдох ёсгүй.Тэр ҮАБЗ-ийн амьд архив болох ёстой. Тэр ҮАЗ-ийн гишүүдэд үндэсний аюулгүй байдлын аливаа асуудлаар эцсийн шатны зөвлөгөө өгч, хариуцлага хүлээх албан тушаалтан.Элбэгдорж УИХ гишүүнийг, Баттулга сайдыг, Хүрэлсүх сайдыг, түүнийгээ солиод энэ багшийг томилжээ..Е-чийн ТГ-ын дарга, хуулийн зөвлөх нар хуулийн төсөл боловсруулах ажлаа хариуцна.

Avatar

ТОГТОЛЦОО гэж..... 2026-02-27 202.126.90.44

СОНИН ТОГТОЛЦООТОЙ УЛС ВЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2026-02-27 202.72.243.34

Яг зөв ингэх хэрэгтэй шд

Avatar

Нэргүй 2026-02-27 202.72.243.34

Demjij baina

Avatar

Нэргүй 2026-02-27 150.228.177.143

Маш зөв. Хамгийн түрүүнд Наара, Мөнхтуяа, Булгантуяа, Женко, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Фэнгшү, 10% нарыг эргүүлэн татмаар байна.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.116.238

Хүүк хулгайч улс төрийн өрсөлдөгчдөө л намгах гэжуугаан

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.11.230

Уул нь зөв гэхдээ ОЭ, АБ-г татах гэж л санаачилсан байх.

Avatar

Зочин 2026-02-27 82.149.82.25

Маш зөв. Өргөсөн тангараг нь үндэслэл болж өгнө.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.191.194

МОНГОЛ ТӨРИЙН БОСГО ЁС ЗҮЙГҮЙ УВИАГҮЙ ГИШҮҮДЭЭС БОЛЖ ИХ УНАСАН ДАА. ЁС ЗҮЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ГИШҮҮНЦРҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ОРУУЛЖ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГААГ ХАРЖ ОРУУЛЖ ИРЖ БАЙГААДАА ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА

Avatar

Зочин 2026-02-27 66.181.186.74

Зөв. Одоо шүүгч прокурор нарыг эргүүлэн татах хариуцлага тооцох хууль санаачлаачээ

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.189.236

Ажлаа хийхгүй, хулгай хийгээд байгаа гишүүдийг эргүүлэн татаж байж л УИХ эрүүлжинэ. УИХ-ын гишүүд байнга өөрчлөгдөж ротаци хийгдэж сайжирч байх ёстой. Өөрсдийгөө 4 жил баттай хамгаалалтанд орчлоо, дархан эрхтэй болчлоо гэж эднүүсийг тайван суулгаж болохгүй. Болохгүй бол 2 жил болоод ард түмний асуулгаар муу гишүүдийг явуулж байх хэрэгтэй.

Avatar

СЭТГЭЦ 2026-02-27 202.70.43.34

СЭТГЭЦ-ийн Шалгалт аваа 126*аасаа БҮГДЭЭС НЬ

Avatar

ЗОЧИН 2026-02-27 103.157.184.146

өнөө МӨНХТУЯА НАРАА -ААС ЭХЛҮҮЛЭЭД ХУЛГАЙ ЛУЙВАРТ ОРОЛЦСОН БҮХ ГИШҮҮДЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БҮХ ЦАГ ҮЕД УИХ-Д СУУЖ ЛУЙВАРТ ОРОЛЦСОН ХУЛГАЙЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2026-02-27 202.179.18.156

Маш их сайн байнаа ерэнхийлөгчөө. Шууд л эргүүлэн татах хэрэгтэй өөрсдөөс нь асууж хэлэлцэнэ гэвэл худлаа болно шүү.

Avatar

Нэргүй 2026-02-27 89.124.11.6

Одоо бусад гишүүд Нараг харааж зүхэж байгаа

Avatar

12345 2026-02-27 66.181.179.214

Монгол цэргийн холбоо гэж газар шар сэмжилсэн хөгшин хар өвгөд, я***н, архичдын үүр болжээ.

Avatar

У.Хүрэлсүг, Янханшатар нарыг тойрсон авлигчид, шоронд байх хүмүүс албан тушаал дэвшээд байх юмаа. 2026-02-27 202.5.202.32

1234

Avatar

Нэргүй 2026-02-27 154.47.19.26

ухна хулгачын хүрэлсүг
chi pdzdaa ajliin Shagnaliin albanii emegtei ajiltand eldev daramt, shahaltaa Mungunzezegt uzuulehe bolichiho yaltanaa, muu l****n yaltan shorongiin ireeduin hadaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж