niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 11:31 UTC Source: https://news.mn/r/2851656/ e2f4c69b250700b3… ← back to niitlelch.mn

Хотоос 14 захыг нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө

Хотоос 14 захыг нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө

Хотоос 14 захыг нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай бараг л 20 жил ярилаа. Гэвч өнөөдөр бүгд бахь байдгаараа, юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэд ч энэ "үлгэр"-т итгэхээ больсон. Үе үеийн хотын дарга нарын энэ амлалт хоосон уриа лоозонгийн шинжтэй болсныг хүмүүс хэлж, шүүмжилдэг. Тэгвэл одоогийн хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төслийн нэг болох Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон захуудыг үе шаттай нүүлгэнэ шилжүүлэхээ мэдэгдээд буй.

Тэрбээр нэг жилийн өмнө "Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн, баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна. Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий. Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ.

Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй. Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье" гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

НИТХ-аас 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр энэ долоо хоногт /2026.02.24/ хэлэлцэж, санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг танилцуулав.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 111 томоохон зах, худалдааны төв байдаг. Эдгээр төвд 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг гэх тоо бий.

Харин энэ ажил 2026 онд хэр явцтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодруулахад "Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын зургийг хийж дууссан. Төв кэмпийн бүтээн байгуулалтын ажил бас дуусч байна. Төв кэмпийн дэргэд том дам нуруунууд цутгах бэлтгэл ажлыг 60 хувьтай хийж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард шаваа тавьж, нээлтээ хийж, газар шороо ажлыг эхлүүлнэ. Тийм учраас БНХАУ-аас ажиллах хүчин оруулж асуудал яригдаж байна.

Туулын хурдны зам нь 24 км урттай, зургаан эгнээтэй бөгөөд Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш дайран өнгөрөх гол зам.

Энэ бүтээн байгуулалтын ажлын явц 50, 60 хувьд хүрэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 14 томоохон зах худалдааны төвийг тодорхой байршил руу нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун, зүүн болон хойд тал руу дэд бүтцийг нь шийдэж, богино хугацаанд нүүлгэх ажлыг үе шаттай хийнэ. Тэр утгаараа хоёр жилийн өмнөөс мэдэгдэж, хэлж байгаа. Бид өмнө нь 2024 онд "Да хүрээ" захыг нүүлгэх талаар автомашин борлуулагчдын холбоотой уулзаж, ярилцаж байсан" гэсэн юм.

Туулын хурдны зам байгуулах төслийн нийт өртөг 1.9 их наяд төгрөг. Үүнээс ТЭЗҮ-г боловсруулахад 2026 онд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр нийслэлийн төсвийн тодотголд багтжээ. Нийслэлээс 2027 онд Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж дуусахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан мэдээлж байв. Энэ ажлыг хийхийн тулд маш их хөрөнгө мөнгөөр газар чөлөөлж, нөхөн төлбөр олгох шаардлагатай болно. Тэр хэрээр цаг хугацаа шаардаж таарна. Хэрэв тэгж чадвал Улаанбаатар хотын замын түгжрэлийг 15-20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Одоо хотын дарга Х.Нямбаатар олон жил ярьсан энэ ажлыг хийж чадах эсэхийг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.117.248

Хэрэгцээнээс бий болсон борлуулалтын цэгүүд, бизнесийн орчин үнийг нүүлгэвэл хэсэг нөхдүүд хагартлаа баяжина. Энэ бол бизнесийн орон зайг дээрэмдэж байгаа хнлбэр, нөгөө талаараа бизнес эрхлэгчдийг шахан зайлуулж өөрсдөө орон зайг нь эзлэх арга. Өөрөөр хэлбэл эдиын засаг санхүүгийн чимээгүы хуулиар халхлагдсан дайн гэж хэлж болохоор юм бна.

Avatar

Зочин 2026-02-27 59.153.113.113

Яав л жирийн ард иргэдийн ажил амьдралд хүндрэл учруулах вэ гэдэг бодлого баримталдаг юм шиг байгаа юм эд нар . Одоогийн УБ хот бол МАН болон АН ын бүтээн бий болгосон хот шүү дээ .

Avatar

Иргэн 2026-02-27 103.57.93.107

⁉️⁉️⁉️МАН ЗАХЫНХАН БҮГД САНАЛАА ӨГСӨН.
НАРАНТУУЛЫНХАН БҮГДЭЭРЭЭ ДЭМЖДЭГ ШҮҮ.
БИД Л НҮҮЕ.МАН ХАЙРТАЙ ШҮҮ.
ТА НАР ГАРААД БҮХ НАЙМАА ЗОГССОН.‼️‼️‼️

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.162.143

Захуудыг нүүлгэх хэрэгтэй тэгээд ч зах үнэтэй болсон шүү. Том сүлжээ дэлгүүрийн бараа захаас хямд болсрн шүү.

Avatar

Монгол ВАНГА 2026-02-27 66.181.176.234

Хотын төвд хужаагууд тухлана. Олон давхар цамхагуудаа барина. Монгол хүн нохой 2 орох эрхгүй гэх байх. Хотын захад Утаанбаатар Улныхан гэдэг дүүрэг байгуулагдана. Тэнд нь хар зах хамаг хог н**ш шороо нь цуглана.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.11.230

Сайн хяналт тавьж байхгүй бол хятадад гүүрүүд их нурдаг юм билээ.

Avatar

зочин 2026-02-27 66.181.176.23

Нарантуулын өргөтгөл гэж бүх аймаг руу бараа ачуулдаг газар байдаг. Тэнд байгаа ачааны том машинуудад аймгууд руу явуулах бүх барааг хүргэж өгч ачуулдаг. Талбай нь багадсан, ордог гардаг хаалга үүд нь багадсан хашаа байдаг. Орох гарах бараагаа өгөх ачих гэж чихэлдэж цагаа барна. Бөөн очер дараалал. Эзэд нь олон хүнээс мөнгө хурааж бахаа хангадаг байх. Эднийг хотоос гаргана гэвэл очсон газарт нь баахан түгжрээ битүүрэл үүснэ л дээ. Томхон талбай хашаатай өөр зах бий болгоод нэг үзмээр байна.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.188.101

ээ бурхан тэгж ганц гийгүүлээч гуйж байна 100н айл, нарантуул, хар хорин, дүнжингарав, бөмбөгөр, барс 1,2 сандэй, да хүрээ, муис, мүис, ктмс, хааис, мубис нүүлгээд зайлуулаад далд оруулаад өгөөч мөн хотын төвийн улсын 10н жилээ хардаа автобусны чиглэл нь бүүр инээдтэй хайлааст чингэлтэй нисэх яармагч гэх шиг юу вэ нөгөө харяалалаар нь авна нтр гэсэн бүгд худал хахуул өгч ордогыг ч хүн болгон мэддэг хэн ч юу ч мэдээгүй царайлхын харяалалаар нь өг ав.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.9.47.57

Захуудыг нүүлгэх болсон.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.9.40.82

оюуны хомсдолт х***а манжууд монгол хүний нуьагт монгол хүний хорлнтажллагашааж бгаа бүргажиг бхгүй юумонголхүнийг юуугаахийхийгхааж хужаасвманжууд аймр юууг урвуулж ашглн ямарнэгсанааигарвглишууд урвуулаад ашглчнмхулгайлаадиүг үсгболүзлбодлгобүгдийг хулгайлжурвуулж.ёстой тэсгээхгүйхужаманжда ашгтай.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.10.22.150

Их дээд сургуулиудыг хотын зах хөдөө орон нутагт нүүлгэх нь түгжрэлийг 50% буулгана тэднийг дагаад хөдөөнөөс ирж суурьших иргэд машины тоо буурна

Avatar

Нэргүй 2026-02-27 117.111.8.106

хурдан

Avatar

zochin 2026-02-27 66.181.176.235

svvliin 20 jil bi zax deer vil ajilgaa yvuulj bn zax xudaldaanii towvvdiig odoo xotiin 2 talruu gargasan deer xudaldan avagch baitgui bid oorsdoo orj garax gej xeden tsag boldog narantuul bars xar xorin zaxuud gol zamuudiin daguu bairladag ogloo oroidoo bitvv tvgjee vvsgeed olon jil bolj bn 100 ail bn bitvv tvgjee gazariig ni ded bvtetsiig ni shiideed ogvol tvreeslegch bid tatgalzaad bx zvil alga zaasan bairshild ni ochixod belen

Avatar

Нэргүй 2026-02-27 103.242.47.254

хотын төвийн сургууль цэцэрлэг л гол түгжээ үүсгэгч шүү, хичээл тарахаар л түгжирэл гайгүй болдог

Avatar

A 2026-02-27 103.229.120.214

маш зөв нүүлгэх болсон

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.188.36

Одоо нүүлгэх цаг нь болсон.

Avatar

Зочин 2026-02-27 103.212.162.52

нямбаатарын нэр хүндийг элдэв муу хэл амнаас бага ч болов салгах ганц зүйл нь энэ хурдны зам болов уу даа. дуусгадаггүй юм аа гэхэд ядаж эхлүүлэх хэрэгтэй. тэгвэл дараагийн хүмүүс нь үргэлжлүүлэд хийж л таараа…

Avatar

зочин 2026-02-27 202.9.46.194

ХОТ ДУНДАХ ХАМГИЙН ӨМХИЙ ЗАХ БАРС, БАС ТУУШИН ХК-Г НҮҮЛГЭЖ ТЭР ЗАЙНД НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЭГ, ЭМНЭЛЭГ БАРЪЯ

Avatar

Иргэн 2026-02-27 66.181.182.148

Баруун,зүүн дөрвөн зам мөн төв шуудангийн уулзваруудыг эхний ээлжинд хоер түвшины болгох хэрэгтэй. Ингэж байж бөглөрөл их хэмжээгээр буурна. Захуудыг нүүлгэх нь ч зөв. Нарантуул амардаг өдөр замын бөглөрөл мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг.

Avatar

зочин 2026-02-27 66.181.190.37

Захуудыг нүүлгэх бол буруу,Иргэд хамаг хэрэгцээт зүйлээ тэндээс авдаг, Хэрэглэгчдээс холдуулж чирэгдэл үүсгэж яах гээд байгаа юм,,Хотын бөглөрөл багасгах өөр арга бод, Өчнөөн олон арга байна, Гадаадын туршлага ч их байна,Бөглөрөл багасгах зорилгоор захуудаа хотоос гадгаш нүүлгэдэг орон байна уу,

Avatar

ИРГЭН 2026-02-27 103.57.95.76

Зах худалдааны төвүүдийн түгжрэл ч гэж юуу байхав!! Хамгийн их түгжрэл бол МАН дампуу бодлогын гайгаар сургууль цэцэрлэг байхгүй олон арван хороололд учир нь байгаа юм шүү!! МАН сөнөтүгэй

Avatar

зочин 2026-02-27 66.181.190.37

Ардчилагч гэх жинхэнэ бүлэг хулгайч луйварчид, барууны түрэмгий хүчний тавиулууд л монголыг сөнөөж болзошгүй,Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдаж нийгмийн өмчийг идэж уухаас өөр зорилгогүй,Орос хятад хоёрыг үзэн ядагсад гэдгийг хоёр хөрш мэдэхгүй гэж санаа юу, Бүр анхнаасаа хулгайч луйварч,хамгийн үл бүтэх бүдүүлэг бохир этгээдүүдээс бүрдсэн нам Одоо арга нь улам нарийссан Бусдыг гүтгэнэ доромжлоно,Үнэн нүүр төрхөө нууж,хуурч мэхлэнэ, Эх оронч болж жүжиглэнэ

Avatar

Нэргүй 2026-02-27 89.111.30.250

Бээжинд захуудаа хотоос гаргаж эргэн тойрны хотуудад шилжүүлснээр нийслэл хот нь арай эрүүл болж эргэн тойрны хотууд хөгжихөд дөхөмтэй болсон. Манайд ч бас Налйах, Эмээлт, Лүн, Батсүмбэр, 66-р гарам, Зуунмод, Баагануур гээд гаргахад буруудах юм байхгүй

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.178.25

аль болох жирийн иргэдийн амьдралын хүндрүүлэх юм л бодож олох юм даа нэртэйгээр нь улныханы хот байгуулаад тусад нь бөөгнүүлчихээч

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.178.25

зах руу явахд түгжрээгүй хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх гэж л түгжрэл үүсдэг

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.191.130

Нямбаатар Хятадаас авилга авч хятадын орон сууц барих газар талбай зам бэлдэж өгч байгаа. Та нар хараарай ямар зорилготой захуудыг нүүлгэнэ гээд зүтгээд байгааг, иргэд ядуу учраас дэлгүүр супермаркетийн үнийг дийлэхгүй байгаа учраас захаас хамгийн хямдаар амьдралаа залгуулж байна гэсэн үгшд ер нь бол !!!!!! Гадаадуудыг дуурайж элгээрээ мөлхөв.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.191.130

Зах зээлийнхээ зарчмаар жамаараа өөрөө арчигддаг эдийн засаг шдээ, хүчээр социализмддаг эдийн засаг биш.

Avatar

Зочин 2026-02-27 103.57.94.95

захууд нүүсэн дээр. нямбайлан чадна аа. амжилт. ажил хийж байгаа хүнийг бусад зүгээр сууж байгаа нь саад хийж муулдаг.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.168.34.160

Зах худалдааны төвүүд Хот дотроо байж байсан нь дээр. Гол нь машины зогсоол, орц гарцуудыг нь шийдүүлэх хэрэгтэй. Хэн нэгний орон сууц бариулах газар болгохын төлөө худалдан авагчдаас нь холдуулах ёсгүй. Америка маягын худалдааны төв нь хотоосоо зайдуу байдаг стайл хоцрогдсон шүү.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.15.114

олон улсын туршлагаар том захууд хотын захад байрладаг юм л даа. тэр захууд нь улсаас биш өөрсдөө зам орц гарц, талбайгаа хийдэг юм.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.191.130

Иргэд нь хотын захруу явах ядаж хувийн унаа машинтай баян байдаг юмлдаа, 60% нь ядуу байж яаж хотын зах яв гэх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж