niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:31 UTC Quelle: https://news.mn/r/2851601/ cfdb4afe50da3027… ← zurück zu niitlelch.mn

Хаврын улс төрийг угтсан шинэ томилгоонууд

Хаврын улс төрийг угтсан шинэ томилгоонууд

Хаврын улс төрийг угтсан шинэ томилгоонууд

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн, Засгийн газар болон төрийн зарим байгууллагад шинэ томилгоо үргэлжилж байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ХХЕГ-ийн дарга нарыг шинээр томилж, Засгийн газрын тэмдэглэлд дурдагдсан зарим асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгоод байгаа юм. Энэ мэт сүүлийн үед хийгдсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулж байна.


ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР Ж.САНДАГСҮРЭНГ ТОМИЛЛОО

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ.

Ж.Сандагсүрэн нь 2012-2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016-2020 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан. Мөн 2020-2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2020 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байх үед үүссэн “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан билээ.

May be an image of text

ЗГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР Г.ГАНБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

Улаанбаатар–Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Дарханы замын шинэчлэлийн явцад гарсан алдааг давтахгүй байх, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.

Улмаар тус төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томилсон байна.

Тэрбээр 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яамны дэд сайдаар томилогдсон билээ.

Түүнчлэн Улаанбаатар–Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.

С.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОВ

Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилжээ.

Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн санхүүгийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг огцруулах санал гаргасан. Үүний дагуу ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Батбаатарыг томилсон юм.

Тэгвэл тэрбээр ийнхүү УИХ-ын даргын нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.

С.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байхад нь Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлж, томилж байсан билээ.

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Мягмардорж, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар, бригадын генерал Д.Мөнгөнжин, Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар хурандаа О.Азхүү нарыг тус тус томилжээ.

Хилийн цэргийн штабын даргаа хурандаа Ц.Мягмардорж өмнө нь ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган байцаах, нэвтрүүлэх газрын даргаар ажиллаж байсан бол Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар, бригадын генерал Д.Мөнгөнжин нь Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн захирал, Хил хамгаалах ерөнхий газарт Хилийн албаны хэлтсийн дарга, Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, Дотоод аудит, мэргэжлийн хяналтын газрын дарга, Захиргааны удирдлагын эрхэлсэн дэд дарга, 2025 оноос Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, хилээс 0.9–2.5 км-ийн зайд нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шинээр томилогдсон дарга нарт Засгийн газрын тэмдэглэлд дурдагдсан зарим асуудлаар Хил хамгаалах байгууллага шуурхай арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарал хандуулахыг дэд дарга нарт үүрэг болгоод байгаа юм.

May be an image of one or more people and text

ХЗДХ-ИЙН САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР Г.ДАВААНЯМЫГ ТОМИЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр эрдэмтэн, судлаач Г.Даваанямыг 2026 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн дугаар 06/19 тоот тушаалаар томилжээ.

Г.Давааням нь Япон Улсын Нагоя их сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн магистр, докторын зэргийг тус тус хамгаалсан. Тэрбээр Япон Улсын Нагоя их сургуульд багш, судлаач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга, Франц Улсын Тулузын их сургууль болон Английн Кембрижийн их сургуульд зочин судлаач, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, дэд профессороор ажилласан туршлагатай аж.

Арилжаа, компани, үнэт цаасны зах зээлийн эрх зүйгээр мэргэшсэн бөгөөд эдийн засгийн 10 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллажээ.

May be an image of text that says 'T TaB 1. mya 3Aи S'

 О.БЯМБАЖАВЫГ ШШГЕГ-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛСОН УУ? 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярийн тушаалаар ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажавыг томилсон тухай зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлжээ. Түүний хувьд 2021 онд С.Зориг агсаны амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгуулж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлж, ажлаа хүлээлгэн өгч байжээ.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн О.Бямбажавыг ШШГЕГ-ын дэд даргаар томилжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Ха ха 2026-02-27 202.9.46.195

Яасан олон дарга вэ улс орон мөхлиын ирмэгт дээгүүрээ зоолсоор ард нь асар их мөнгө урсаж байгаа даа хэдэн төгөргөөр худалдаж авдаг нь сонин

Avatar

Иргэн 2026-02-27 202.9.46.195

Эрүүл мэндийн даатгалын санг цөлөмчөөд шоронд ордоггүй хэрэгүү Энхболд гэдэг хүн

Avatar

Зочин 2026-02-27 103.212.118.105

Яасан мундаг дарга нар зөвлөхүүд вэ

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.189.215

Энхболд зэрэг гарууд одоо больмоор юм аа

Avatar

Зочин 2026-02-27 202.21.107.61

ХХЕГ-ын дэд дарга нарын томилгоонууд бас л нохойн баас. Нэг оны нэг төгсөлтийн 3 хүн командлагч тэргүүн болоод дэд дарга нар болж бх шиг

Avatar

Томилгоо танил тал 2026-02-27 5.30.191.77

Үнэхээр тийм бол энэ нь томилгоо өиш хуйвалдаан бна

Avatar

М.Б 2026-02-27 103.212.117.17

Урд нь хрэгт холбогдож хууль шуухээр шалгагдаж байсан хумууст ажил даалгаж байдаг ухааныг ойлгохгуй юмаа, ийм хумуус их хурлын даргад юугаа зевлех юм болдоо гэх жишээний хумуус байх юмаа.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.26.195.157

хичнээн дарга солиод ч нэмэргүй болсон монгол улс

Avatar

ИРГЭН 2026-02-27 103.57.95.76

Эрчим хүчний сайд Чойжилсүрэн мөн ч ухаантай мэдрэмжтэй хүн юмаа!! Зарим өлөн улс төрчидийг сайдын суудалруу зүтгэж байхад Чойжилсүрэн эсргээрээ сайдын ажилаа өгөхөд бэлэн би одоо болиё гэж бн шүү дээ!!! Яаагаад гэвэл Энэ хаврын хувьсглаар тэртэй тэргүй МАН мафиуудын дэглэм сүйрэнэ, засгийн газар огцрох нь тодорхой болсон гэдгийг мэдэрэж бн шүү дээ!! Увс хүмүүсийн ухаан гэж мундгаа мундаг!!

Avatar

Нэргүй 2026-02-27 202.126.88.112

бүгд ямар нэг асуудалд орооцолдоод шалгагдаж байгаа хүмүүс юм бна.цэвэр шударга хүн алга уу

Avatar

ЗОЧИН 2026-02-27 103.157.184.146

ЛҮНГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ГАРАМГАЙБААТАР ГЭГЧ НӨХӨР ТАВЬСАН Ч ӨНӨӨХ НЬ ЖИЛ БОЛООД ЭВДЭРСЭНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ФОРТУНА БАТБАЯР МӨНГӨ НЭМЖ ӨГӨӨД ГҮЙЦЭЭЛГЭСЭН ЛУЙВАРЧИД Ш ДЭЭ

Avatar

Баска 2026-02-27 202.55.188.120

андуураад бна алдарт очир төв компани Дөмба-Очир тавьсан шүү нэг үе Там-Очир гэгдэж явсан гишүүн асан

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.116.120

ЛҮН чиглэлийн зам бол Орон нутгийн зам Цагаан сар, Наадамаар л ачаалал хэд хоног авдаг!!! ЕВРОП АЗИЙГ холбосон зам гээд онгироод байдаг Сэлэнгээс Дарханы чиглэлийн 100 км авто зам чинь ТАМ боллоо!!!! ОЛОН УЛСЫН ЛОГИСТИК ТЭЭВРИЙН чухал зам юмсан!!!

Avatar

Зочин 2026-02-27 192.82.92.42

Тер нь данхар , бодлогогуй, чадваргуй, хариуцлагагуй хэвээр!!! Хун сольж томилоод ч явахгуй!

Avatar

Зочин 2026-02-27 103.57.92.180

ГОШИН ШОГУУДАД ОЛИГТОЙ ПЯЛДАГУУД АЛГА УУ

Avatar

Хотын уугуул иргэн 2026-02-27 66.181.179.97

Нэр цэвэр хүмүүсийг томилж болдоггүй юм байхдаа. АТГ-т шалгагдаж байсан "но-той" , нэр нь баа.стсан 1-2 хүн байна.

Avatar

Нэргүй 2026-02-27 202.70.43.34

Монгол улс Материалист байдлаараа 1990 оноос хойш маш их сайжирсан ГЭВЧ Хүн Ардын Оюун Санаа Сэтгэц нэг л бишээ…Буруу Хандлагатай Буруу ҮЗэлтэй Худлаа яридаг Хулгай хийдэг Өөрөөсөө Бусдыг үзэн яддаг, хараадаг, зүхдэг муухай Хүмүүсийн Нийгэм болжээ Монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж