niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 11:31 UTC Source: https://news.mn/r/2851684/ 680610241d2dcfb9… ← back to niitlelch.mn

МАН-ын Бага хурал халуухан болох уу?

МАН-ын Бага хурал халуухан болох уу?

МАН-ын Бага хурал халуухан болох уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр /2026.02.27/ эхэлнэ.  Хот, хөдөөгийн 590 гаруй гишүүн цуглаж, асуудлаа ярина. Энэ удаагийн Бага хурлаар эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, 2024 оны УИХ-ын сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлууд яригдах мэдээлэл бий. Дээр нь Засгийн газрын нэр бүхий сайд нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөхийн зэрэгцээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдийнх нь асуудал ч яригдах сураг дуулдаж буй.

Уг хурал эхлэхийн өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдон цагдан хоригдоод байсан “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн, ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх  нар эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан нь анхаарал татаж эхэлсэн. Тэд МАН-ын гишүүд. Шүүхээс тэдэнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргаснаар хорионоос гаргаад буй.  Д.Тогтохсүрэн нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсны зэрэгцээ УИХ-ын гишүүнээр хоёр удаа дараалан сонгогдож, УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байв. УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсоны дараа ““Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал болсон. Гэвч дээрх албыг залгуулах үеэрээ 100 сая төгрөгийн хахуулийг бусдаас авахаар завдах үедээ Авлигатай тэмцэх газрынханд гардуулсан гэх мэдээлэл цацагдах болсон.

Харин Н.Тавинбэхийн хувьд насаараа эрчим хүчний салбарт ажилласан гэж тодорхойлж болно. Эрчим хүчний сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, ДЦС-III-т Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, ДЦС-IV ТӨХК-ийн захирлаар ажиллаж байгаад албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан. Тодруулбал, БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллароор нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдын алба хаших үед зөвлөхөөр нь ажиллаж байсан П.Товуудоржийнх юм.

Албан тушаалд томилогдсон гишүүд нь ийнхүү авлига, албан тушаалын хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгуулах болсон нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, авлигач нам гэж дуудуулах хүртлээ рейтинг навс унаж буй. Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын нэр дурдсанаар бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулга, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарыг хилийн зурваст газар олгож, худалдаж идсэн гэх ноцтой мэдэгдлийг хийж, эл асуудлыг шалгуулахаар Засгийн газраас гаргасан холбогдох шийдвэрүүдийг  хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн асуудал энэ хаврын улс төрийн халуухан сэдвүүдийн нэг юм.

Мөн төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Үндсэндээ МАН-ын УИХ, Засгийн газрын гишүүд дотор бүтэн нэр, бүлээн зүстэй хүн үлдэхээргүй болтлоо асуудалд хутгалдсан.

Иймээс энэ удаагийн Бага хурал халуухан болж, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох шийдвэр гаргаж, намынхаа рейтингийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж өсгөж авах арга чарга хайж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-27 202.9.40.82

аймрхудла шхнна цхг үеиыгтахраалжхудла шххнахужааманжууд ман-ын анхныүүр үүсснбгуулгдснгэжманжхужаагынголмтархнгайгэжхудлаашааж.

Avatar

ЗОЧИН 2026-02-27 103.157.184.146

МАН АН -ТАЙ НИЙЛЭН СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ МОНГОЛ УЛСЫГ СҮЙДЭЛСЭН ЭНЭ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛСОН 27, 28 ОНЫ СОНГУУЛЬД ЭДНИЙГ АРД ТҮМЭН СОНГОХГҮЙ ЭЭ НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ

Avatar

сонгогч 2026-02-27 202.9.46.194

35 ЖИЛИЙН ТУРШ ТӨР БАРЬЧИХААД ГАНЦ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦ БАРИАГҮЙ МАН ЗАЙЛ

Avatar

Нэргүй 2026-02-27 59.153.114.122

Муу Зандкагаа ялын албанаас чөлөөлж амраагаарай!!!

Avatar

Зочин 2026-02-27 192.82.92.42

МАН улс удирдаж чадахгуй бна! Тер нь данхар, цогц бодлого стратеги байхгуй, хариуцлага хяналтгуй унэхээр дампуу болжээ!!!

Avatar

Нэргүй 2026-02-27 103.11.193.222

Зүгээр л өрсөлдөгчдөө намнах гэсэн улс төрчдийн арчаагүй арга шүү. Хэнийг юунд ч холбож, сошиалаар ялладаг орчин үеийн хэлмэгдүүлэлт эхэлсэн. Хүрэлсүх, Занданшатар нарын эрх мэдэлтэйгээ үлдэх, эрх мэдлээ удаан хадгалах гэсэн явуургүй явдал.

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.116.216

Хуучин хулгайч нараас гадна аймаг сум хот нийслэлд гээд бүх шаданд залуу төлгөн коммунист хулгайч нар язганаж доороос хүч түрэн бэлтгэгдэж хулгайч нарын ундарга сайтай гэдэгээ харуулж байна

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.11.230

МАН үнэхээр нэр нүүргүй боллоо. Маш их итгэж явсан, гэтэл хамгийн том хулгайчид энэ намд л байна. Ер нь нам биш болжээ. АН МАН хоёр 30 гаран жил идлээ, одоо боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж