Арай гэж эвлэрсэн Ардчилсан намыг ашиг сонирхлын зөрчлөөсөө болж хагалах ажлыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардан гүйцэтгэсэн тухай мэдээлэл дуулиан тарьж эхэллээ.
Учир явдлыг тайлбарлавал, Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2026.02.26/ хуралдаж, Дотоод сонгуулийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг байгуулсан юм. Уг Дотоод сонгууль зохион байгуулах хороонд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, А.Ганбаатар, Ардчилсан намын гишүүн Э.Галбадрал, Д.Нүрзэд, Ц.Оюундарь, М.Мөнхжаргал, И.Нарантуяа нар багтсан. Улмаар дээрх бүрэлдэхүүн нь 21 аймаг, есөн дүүрэгт очиж дотоод сонгууль зохион байгуулах нутаг дэвсгэрийн Дэд зөвлөлийн 60 гишүүнийг баталсан. Гэвч энэхүү дэд зөвлөлд биенээ хүлээн зөвшөөрдөггүй, таарамжгүй хүмүүсийг нэг аймаг, дүүрэгт хуваарилсан нь эвдрэлцүүлэх үүд хаалгыг нээсэн гэж гишүүд нь шүүмжилж байна.

Жишээ татвал, Баянзүрх дүүрэгт дотоод сонгууль зохион байгуулах даргаар тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгат нарыг учраа тааруулжээ. Мөн Увс аймагт очиж дотоод сонгууль зохион байгуулах дэд зөвлөлийн гишүүнийг томилох болоход Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Увсаа би өөрөө мэднэ” гэж томорч, хувийн компаниа удирдаж байгаа мэт аашлан хэнийг оруулахаа хэлэлгүй нууснаар зөвлөлийнхөө гишүүдийн дургүйцлийг ч хүргэсэн байна. Үндсэндээ фракциудын төлөөллийг Дотоод сонгууль зохион байгуулах дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд хангаж чадаагүй нь Ардчилсан нам дахин эвдрэлцэх үүд хаалгыг нээсэн гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн дотоод сонгууль зохион байгуулах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын 16 нэр бүхий гишүүн, Үндэсний бодлогын хорооны 13 гишүүн, бусад нь тус зөвлөлд орсон фракцуудын төлөөлөл гэх гишүүдийг багтаасан нь шударга бус сонголт болсон гэж үзэх гишүүд ч олон аж. Учир нь, Үндэсний бодлогын хорооны гишүүн нь хамгийн багадаа жилд зургаан сая төгрөгийн татвар төлдөг бөгөөд дотоод сонгуулийг зохион байгуулах ажиллагаанд ч оролцох боломжгүйгээр эрхээ хязгаарлуулах нь шударга бус. Дөрвөн жилийн хугацаанд хамгийн багадаа 24 сая төгрөг төлөх тул энэ мэтчлэн асуудлыг харгалзан үзэх ёстой гэдэг шаардлага ч тавьж эхэлжээ.
Түүгээр зогсохгүй Улс төрийн зөвлөлөөр баталсан журам нь үндсэн дүрмээ зөрчжээ. Уг журмыг намын Их хурлаар батлах дүрмийн заалттай аж.
Ардчилсан намын дүрмийн 160.6-д Үндсэн дүрэмд шинэчилсэн найруулга хийгдвэл түүнийг дагаж мөрдөх журмыг Их хурлаар батална гэж заажээ. Тодруулж хэлбэл, журам нь үндсэн дүрмийн 160.6-г зөрчсөнөөр Ардчилсан намын дотоод сонгуулиар зохион байгуулагдсан бүтцийг Улсын дээд шүүхээр хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс дотоод сонгуулиа эхлүүлж дүрмийн зөрчилд орохоосоо өмнө алдаагаа засах ёстой гэх шаардлага тавьж байгаа гишүүд ч олон болжээ.
Дээрх үүссэн асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо О.Цогтггэрэл даргад хандан шаардлага ч хүргүүлсэн байна. Уг шаардлагад Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулж, дүрмийн хүрээнд дотоод сонгуулиа зохион байгуулах бүтцийг баталж, хуульд нийцэн ажиллахыг энэхүү шаардлагаар сануулжээ.

Г.ХОРОЛ
3,607.57






















































ЗОЧИН 2026-02-26 103.157.184.146
АН НАМ СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ МАН-ТАЙ НИЙЛЭН УЛС ОРНЫГ СҮЙДЭЛСЭН ТАТАН БУУЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ АН-ААС ТӨРСӨН УЛСЫН БААТАР НЬ УЛСААСАА ХУЛГАЙЛЧИХСАН ТОЛГОЙ УЛС ТӨРЧИД НЬ ЭХ ОРНОО ЛУЙВАРДЧИХААД ГАДААДАД ОРГОН ЗАЙЛЧИХААД ЭРГЭЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА
Нэргүй 2026-02-26 66.181.164.211
АН ерөн утгагүй, бүгд луйварчдын нам л даа. Тэгээд үеийн үед эвлэдэггүй, бие биенээ хүлээн зөвшөөрч чаддагүй, тэрийгээ ардчилал гэж андуурдаг наманцар. ээбийгээс эхлээд улаан луйварчид учир эвлэлдэж чадахгүй ээ
Нэргүй 2026-02-26 138.252.29.44
ТАР ТАР зайлцгаа.
Нэргүй 2026-02-26 59.153.114.122
Дотроос нь хагалан бутаргах ажиллагааг тагнуулууд явуулж байгаа!!!
Нэргүй 2026-02-26 124.158.111.66
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ЧИМИД-ОЧИРЫН МЭНДСАЙХАН
Нэргүй 2026-02-26 202.70.43.34
Монгол улс Материалист байдлаараа 1990 оноос хойш маш их сайжирсан ГЭВЧ Хүн Ардын Оюун Санаа Сэтгэц нэг л бишээ…Буруу Хандлагатай Буруу ҮЗэлтэй Худлаа яридаг Хулгай хийдэг Өөрөөсөө Бусдыг үзэн яддаг, хараадаг, зүхдэг муухай Хүмүүсийн Нийгэм болжээ Монгол
Нэргүй 2026-02-26 202.179.11.230
АН, МАН 2 нам биш болжээ.
ХУУЛЬЧ 2026-02-26 202.9.46.28
ЗАСГИЙН ЭРХ АВАХЫН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН НАМ НЭРТЭЙ БОЛОХООС ЦААД УТГААРАА ЭДИЙН ЗАСГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ХОЙНО ЯАЖ ЭВТЭЙ БАЙХАВ ДЭЭ.
Нэргүй 2026-02-26 50.90.216.188
Баярцогт дарга маань юу хийж яваа бол? Швейцарийн банкинд очцон мартсан мөнгөө тоолоод суугаа болов уу, эх орон Байгаа даа амарцаан яваа болов уу
Нэргүй 2026-02-26 103.212.162.23
Дандаа хулгайч луйварчид. Хэзээ ч нэгдэхгүй,хэзээ ч ялахгүй,хэзээ ч сайн юм хийхгүй,хэзээ ч эвлэрэхгүй
Нэргүй 2026-02-26 103.168.34.32
ЦОГТГЭРЭЛД ЯМАРЧ АЛГА МЭДРЭЛ МУУТАЙ ШАР ХАДАНД ХЭВТҮҮЛЖ с**:::
Нэргүй 2026-02-26 124.158.123.242
Эхнээсээ л баруун зүүнээ ялгахгүй, зээл тэглэнэ… гэх мэтээр гарч ирсэн юм чинь алтан боломжоо алдсан гэсэн үг….
Зочин 2026-02-26 103.212.117.141
Хэрэг алгаа энэ Цогтгэрэл Женко ард нь байгаа юм бишүү арай гэж эвлэрсэн нам нь дахиад задрах болчихлоошд энэ Женко монголыг минь самарч дуусах л зорилготой юм байна дөө
Нэргүй 2026-02-26 103.57.92.241
Цогтгэрэл жулдаж байна. АН-д чадалтай, туршлагатай, тулхтай хүн алга болжээ….
М 2026-02-26 66.181.186.129
ийм бхаар монгол хөгжихгүй.тгд МАН бас урдуур нь орж хулгайлж идэж улам самарч бгаа юмдаа..олигтой удирдах хүчин алгадаа
Нэргүй 2026-02-26 202.126.89.223
горьгүй ээ. Намдаа биш гишүүд нь гэж хувийн сонирхолтой бэртэгчид хулгайчидаар дүүрэн учраас ингэж л таарна шүү дээ…
Нэргүй 2026-02-26 86.169.199.112
Ингэж л тарна. Жэнко АН-л байгаа цагт ингэж л таарна.
Нэргүй 2026-02-26 202.9.40.26
Угаасаа ийм л новшийн нөхөд энэ намд цугларсан байдгийг бид бүгд мэднэ. Хачирхаж гайхаад байх ю байхгүй. Бүгд албан тушаал эрх мэдлийн төлөө үхэн хатан явдаг улсууд. Элбэгдоржийн нам монгол улсыг удирдана гэж байхгүй.
Нэргүй 2026-02-26 103.229.123.210
Гадаад хүнээсээ салахгүй бол дуус дуус
Зочин 2026-02-26 192.82.92.42
Зоригтой еерчлелт хийж, нам бус чадварлаг судлаачдын зевлегее авч шинэлэг байдлаар ажиллах хэрэгтэй!
Нэргүй 2026-02-26 66.181.190.12
Задар задар, Цоохор дээлт л хор найруулж яваа биз