niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:31 UTC Quelle: https://news.mn/r/2851619/ 4c5bde5119d8e0d3… ← zurück zu niitlelch.mn

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр /2026.2.26/ ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан сулласан байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжийг Н.Тавинбэхийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийг эргэн сануулбал; ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллароор нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

ЗОЧИН 2026-02-26 202.9.41.94

Хариуцлага хүлээн гэдэг ёс зүй ба ойлголт хулгайч нарт угаасаа байхгүй

Avatar

Нэргүй 2026-02-26 138.252.29.44

хөрөнгийг нь хурааж гэр бүлээр нь булшинд хийж дар

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.187.98

яасан бие муутай хүмүүс сайд дарга хийдэг юм бэ, хэ хэ, хөөрхий энгийн ардын ямар хүүхэд бие муутай гээд хугацаанаасаа өмнө суллагдаж байв аа, авилга хээл хахуултай шударга тэмцэнэ гэсэн хүмүүс хаана байнаа, ард түмэн харж байгаа шүү, дуугаа гаргаач

Avatar

Зочин 2026-02-26 66.181.181.10

Тавинбэх эрчим хүчний бэлтгэгдсэн боловсон хүчин. Тийм ч шунахай хүн биш гэж бодож бна. Албан тушаалын тэмцэл дээр нь 30 жил үргэлжилсэн улс төржилт хоёр л улс эх орныг сүйрүүлж бна. энэ байдал мөдхөн арилж хэвийн горимдоо орно гэдэгт бүрэн итгэлтэй бна.

Avatar

Иргэн 2026-02-26 202.9.41.39

Хэдэн тэр бумаар нь идэчээд эрүүл мэндийн шалтгаанаар сулалагдаад, дараа нь зорчих эрхийг нь хязгаарлаад , 50 саяаар тохгуулаад хэрэг нь замхаодаг. танидаг түүх байх чинь. Монголчууд мартамхай дөө

Avatar

Нэргүй 2026-02-26 103.212.162.23

Одоо оргуулнаа

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.186.46

Харц ядуу түмэнд харин ч хатуу хууль цааз,
Хахуулд автсан даргад халуун илчтэй төрийн жудаг.
Энгийн ардад энэрэлгүй хүйтэн шүүх засаг,
Авилгач албадыг аргадан тэврэх өршөөлийн шийдвэр.

Эгэл борчуудад эр бяр гаргах төрийн түшээд,
Эхэс баячуудад энхрийлэн бөхийх эрх мэдэл.
Танил талгүй нэгэнд тас хатуу яллах дүгнэлт,
Танхай баяны үрсэд тал зассан шүүхийн танхим.

Үнэнийг хайсан нэгэнд үүд нь дандаа хаалттай төр,
Үйлдсэн гэмтнийг өмгөөлөх үй олон их хурал.
Тэгшийн жин тал алдаж хазайсан энэ цагт,

Avatar

Иргэн 2026-02-26 94.252.74.187

Дарга нар нь хэргээс зугтах олон арга байдаг юм байна. Жирийн иргэнд өмгөөлөгч ч олдохгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.190.12

Өмгөөлөгч нар дийлэнх нь мөнгө хардаг болсоон

Avatar

Нэргүй 2026-02-26 202.9.40.82

золбн гичнүүд худла дүгнлт гаргвал зөрүүлээд шорнд шаадгийн мэдхгүй л бн даа.

Avatar

Нэргүй 2026-02-26 202.9.40.82

худла шааж онш тавьсн пздагууд удхгүй шорнд шаанаа хаха.

Avatar

Нэргүй 2026-02-26 202.9.40.82

иээ эрүүлмэнд гэжхудлаа шаагаад бгаахудлаа урвуулжашглаад бгаа пзлагуудыг зөрүүлж шорнд ш**.

Avatar

Нэргүй 2026-02-26 133.106.132.158

эрүүл мэндийн дүгнэлт гаргадаг эмч нарыг шалгах болжээ

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.190.12

Тэгж чаддаг бол бараг эмч байхгүй болно биз

Avatar

Нэргүй 2026-02-26 202.55.188.91

Ed nar neeree unen unhiagui, ulsyn hurungu idsen shigee er hunii shiir zaagaad suuchhaj chadahgui dandaa uvchin zovlongoo shorond orj medne zolig gej… shuuhiin shiidver shinjilgee onoshlogoony gazar yum uu?

Avatar

Нэргүй 2026-02-26 202.126.88.79

Удахгүй цагаадах байлгүй хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж