niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:32 UTC Эх: https://news.mn/r/2851520/ 0a54674a03a4325f… ← niitlelch.mn руу буцах

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх гэрээ байгууллаа

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх гэрээ байгууллаа

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх гэрээ байгууллаа

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой цогц төслийн санхүүжилтийг зохион байгуулах хүрээнд ХХБ Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance‑тай хамтран ажиллаж, холбогдох санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилт нь ХХБ‑аас 2025 оны 7 дугаар сард Bpifrance‑тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны санхүүжилт юм. Төсөл нь Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн цогц шийдлийг Thales группийн технологийн шийдлээр хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Санхүүжилтийн гэрээг ХХБ-г төлөөлөн Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК‑ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

ХХБ нь Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд 300 орчим гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилласаар байна.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-26 158.59.146.30

энэ одоо юу гэсэн үг вэ, нэг муу банк одоо бүр НАВИГАЦИЙН АЖИЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА ШДЭ, энэ чинь арай л хэтэрсэн үйлдэл бишүү, навигац гэдэг чинь зөвхөн мэргэжлийн байгууллагын хийдэг ажил бишүү

Avatar

Иргэн 2026-02-26 192.82.92.42

Нисэхийн менежмент унэхээр болохгуй бна. Япончуудтай байгуулсан гэрээнээсээ болоод хуучин нисэхээ ч ажиллуулж чадахгуй, бусдын захиргаанд орсон !!!

Avatar

И 2026-02-26 103.212.117.21

иргэний нисэхийнхэн өөрсдийн толгойгүй ХХБ аар ажлаа хийлгэж байгаам биздээ. Аргагүй2 тэнэгүүд л үлдсэн. хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж