Ардчилсан Намаас "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2026.02.26/ зохион байгуулж байна.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
–Морин жил гарч байгаа учраас өнгөрсөн Могой жилд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт шинэчлэлийг хийв гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал уруудсан, бодит орлого нь буурсан. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан ийм нэг жил болж өнгөрлөө. Авлига гэдэгт хэн нэгэн улс төрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн 10 жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарсан байна.
Үүний цаана засаглалын асуудал, төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зөвхөн асуудлыг шүүмжлэх биш, Ардчилсан намыг бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийгээд явж байна. Авлигатай холбоотойгоор Төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна. Тиймээс зөвхөн шүүмжлэх биш бодит шийдэл гаргаж ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье.
Дараагийн асуудал бол Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой дотоод шинэчлэлийн ажлууд явагдаж байгаа. Онцгойлон хэлэхэд, Ардчилсан нам гэдэг байгууллага дотоод шинэчлэлийн ажил хийж байгаа бус ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байгаа үйл явц юм. Ардчилсан нам уламжлалаа дээдэлдэг шинэчлэлийг эрхэмлэдэг улс төрийн хүчин байна гэлээ.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын дарга О.Цогтгэрлээс сэтгүүлчид асуулт асуув.
-Ардчилсан нам Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаа хөндөх байх гэсэн хүлээлт бий. Энэ долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа дуусч байгаа. Үүнд Ардчилсан нам ямар шаардлага, байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Бид төрөө цомхон болгох ёстой, үр ашигтай, бүтээмжтэй болгох ёстой гэдгийг нөгөө талдаа дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халах ёстой эсэх бөгөөс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээнээс дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа.
Тэгэхээр бидний зарчмын шаардлагууд хэвээр байгаа гэж ойлгож болно. Хаврын чуулганы эхэнд эрх баригчид болоод Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тавьсан зарчмын шаардлага хэвээр байгаа шүү гэдгийг хэлье гэлээ.
Түүнчлэн Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлийн цахим систем нь хувь хүний мэдээллийн нууцлалыг зөрчсөн эсэх асуудалд АН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Бид иргэдийн мэдээллийг СЕХ-оос авсан. Хууль бус зүйл биш. Харин иргэд өөрсдийнхөө мэдээллийг ил болгоод байсан учраас түр хугацаанд зохицуулалт хийсэн" гэх хариулт өглөө.
3,607.57






















































иргэн 2026-02-26 59.153.113.253
Үнэн арчаагүй аймхай гөлөг шү энэ Цогтгэрэл гэж. Чам шиг амьсгаа бол 100 % дэмжих санал авсан ч хэрэгжүүлж чадахгүйэ. Занданшатарын утсан хүүхэлдээ нам загнуулаад л гараад ирэг ёиз дэа. гөлөн гөлөн гэчихээд.
Зочин 2026-02-26 59.153.113.113
Сонгууль дөхөж бна унагааж л байвал танай намд хэрэгтэй ш дээ . Өнгөрсөн хавар унагаасан бол бүр янзтай байх байсан юм . Шээрэгнэж байгаад сайхан боломжоо алдсан даа . Ямарё улс төрийн мэдрэмжгүй махан толгой шүү
DGG 2026-02-26 202.126.90.194
Нэг муу шантааж хийж байгаа ухаантай юм уу. Ийм аргаар хол явахгүй л дэ.
Нэргүй 2026-02-26 103.57.95.111
Засагаар тоглохоо боль.
Иргэн 2026-02-26 103.57.92.175
одоо засаг төрөөрөө оролдоод хэрэггүй байхаа. эх орон, ард иргэдийн төлөө юм хийхээр АН бүр байж ядах юмаа. одоо болиод ард түмэн, эх орныхоо төлөө юу хийхээ бодвол яасан юм бэ. огцруулах л юм бол их ажил хийсэн мэт боддог хийсвэр бодлоосоо салсан нь дээр байхаа. наад толгойгоо ажиллуулаад нүдээ нээгээд хараач, хэн юу хийж байгаа нь тодорхой байгаа ш дээ. огцруулах чинь моодноос гарсан шүү.
Иргэн 2026-02-26 66.181.185.96
Яс горидсон нохой шиг дараагийн засгийн газарт орж улс орноо тонон дээрэмдэж байхаар Ан нөхдүүд цоо шинэ тогтолцоог бий болгохын төлөө хуруугаа хөдлөгөхгү юу??
ИРГЭН 2026-02-26 66.181.185.96
Энэ Хаврын Морин жилийн хувьсгалаар МАН – ийг бүр татан буулгаж бүх улс төрийн хүчнүүд адилхан шинээр эхлэх шинэ Монгол улс болноо!!! Юуун засгийн газар огцруулах вэ, бас дараагийн МАН -АН мафиуудын засгийн газар байгуулагдаж та бүхэн Ан мафиууд идэж ууж эхлэнэ шүү дээ хө!! АН гэсэн болих хэрэгтэй
ЗОЧИН 2026-02-26 103.57.94.74
АН энэ нэг элий балай нөхрөөсөө салж авахгүЙ бол дэлхийн шившиг болж дууслаа. ХүзүүгүЙ хулгайчаасаа заавар аваад л ингээд утсан хүүхэлтэй шиг тархи нь тэнэж явдаг бололтой …. ГОРЬГҮЙ ЭЭ… МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН……
Нэргүй 2026-02-26 202.126.90.38
АН ын энэ нөхөр зүгээр хий орилж байдаг шүдгүй арслан болж дээ намынхан нөхөд нь ч үгэнд нь орохгүй огцоруулна гэж хий хоосон гонгинсон мэдэгдэл хийхийн ямар ч хүчгүй сөрөг хүчин
Нэргүй 2026-02-26 66.181.190.12
Цоохор дээлт хүчтэй байгаагаа харуулах гэж
Нэргүй 2026-02-26 202.21.100.164
Женко шоронд явах гээд байгаа учраас Засгийн газрыг унагаж хэргийг замхруулах гэж байгаа биз