Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлагаас мултрах арга хайж байна. Түүнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалтыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд тухайн үед "Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгч байна. ДЦС-IV-ын есөн зуухнаас дөрөвт нь гэмтэл гарч байна. Мөн ДЦС-V бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргатай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тусламж үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Тог цахилгаан тасарснаас бол иргэдийн аж амьдралд маш хүндрэл учруулж байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байв. Гэвч түүний үүрэг даалгавар биелүүлэх хугацаа хоёр хоногийн дараа дууслаа. Салбар нь элгээрээ хэвтэж, иргэд нь лаа шүдэнзтэй өвөлжиж байхад хэнд ч хариуцлага тооцож чадахгүй нь тодорхой боллоо.
Иргэдийн зүгээс Б.Чойжилсүрэн сайдыг тодорхой шийдэл гарган, сэтгэл зүтгэлтэй ажилласангүй гэдэг шүүмжлэлийг хэлж буй.
Харин Б.Чойжилсүрэн сайдын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа илүүтэй тодотгож, сайдын ажлаа хийж чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Тэрбээр сайдын ажлаа авснаас хойш нийт 600 МВт-ын хүчин чадалтай эх үүсвэрийг ашиглалтад оруулж, өмнө нь байсан 1264 МВт-ын хүчин чадлыг 2.4 дахин нэмэгдүүлэх ажлыг хийсэн гэж онцлов. Түүний хувьд Засгийн газарт Сангийн сайдаар нэг, Эрчим хүчний сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж, Монголын төрд 20 жил зүтгэсэн улстөрч гэдгээ хэдэнтээ дурдаж, албаа өгөхөд хэзээд бэлхэн гэж мэдэгддэг. Харамсалтай нь түүний үг, үйлдэл зөрсөн хэвээр. Тэрбээр энэ удаа хариуцлагаас мултрах хэд хэдэн арга олжээ.
Эрчим хүчний салбарыг "аврахад" нийт 2 их наяд төгрөг шаардлагатай гэдэг урьдчилсан тооцоог хийсэн байна. Шаардлагатай бол 2026 оны улсын төсөвт тодотгол хийх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, УИХ дэмжвэл эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэдгийг Б.Чойжилсүрэн сайд хэлсэн юм.
Тэрбээр энэ тухай ярихдаа "Эрчим хүчний салбарт хийсэн 22 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 14 их наяд төгрөг нь хувийн салбарын хөрөнгө оруулалт эзэлж байна. Бид энэ хүмүүсийг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаач гэж аргадаж гүйсний хүчинд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Бусдыг нь олон улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдэх шаардлагатай байна. Жишээлбэл, Улаанбаатар хотод техникийн нөхцөлүүдийг хүссэнээр нь олговол одоогийн 1000 МВт-ын ачаалалтай хүчин чадал хоёр, гуравхан жилийн дотор 3000 МВт-д хүрнэ. Тийм учраас нийслэлийн баруун, зүүн талд 500 кВт-ын хүчин чадалтай дэд станц барьж, дахиад хот дотор дамжуулах түгээх сүлжээг өргөтгөхөд 2 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Энэ мөнгийг хаанаас яаж гаргах вэ гэдгийг судалж, хөөцөлдсөн.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нэг тэрбум ам.доллараар санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар хүсэлтээ өгчихвөл санхүүжүүлэх юм.
Үүнээс гадна БНХАУ-ын "Экзим" банк 249 сая ам.доллараар санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Дэлхийн банк 600 сая ам.доллараар санхүүжүүлнэ гэсэн. Засгийн газар баталгаа гаргавал "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК болон "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийг нэн хөнгөлөлттэй эх үүсвэртэй зээлээр санхүүжүүлэхэд бэлэн гэдэг байр сууриа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед илэрхийлж, Монголд ирж байсан" гэсэн юм.
3,607.57






















































Нэргүй 2026-02-26 202.21.104.83
энэ хүний сайдын суудлаас зууралдаад байгаа шалтгаан нь барьсан орон суууцнуудаа улсын комист албан тушаалаараа далайлган хүлээлгэн өгөх явдал.Улсын комиссын авилгач нар сайдын суудлаас нь айгаад үг дуугуй хүлээж авна сайд биш байсан бол авилгаа нэхээд зовооношдээ оргилын ганбаатар энкантогоо улсын комисст өгөх гэж яаж зовж байна асуугаарай цаадуул нь мөнгө нэхээд үнэн зовлон болж бнаштээ
зочин 2026-02-26 66.181.190.37
МАН-ын гол идэхтэн, толгойлогчдын нэр төрийг бузарлах явдал бол ардчилагч гэх бүлэг хулгайч луйварчдын гол ажил, Ард иргэдийг хуурч мэхлэн ,улс орны төлөө баатарлагаар тэмцэгч болж жүжиглэж байж төрийн эрхэнд гарах явдал бол тэдний үндсэн зорилт,
Т 2026-02-26 66.181.186.129
самрагч дэлбэлэгч хулгайчуудад хариуцлага тооцоочэээ.30.40 50 сая х.амтай бол яах бсан юм..идэр еснөөр харанхуй хот болгосон үе2ийн сайдуудад бас хариуцлага тооц
Нэргүй 2026-02-26 138.252.29.44
үхүүл ээ. босоо ороолон бирд тамын амьтан гэж дэлхийгээрээ мэдэж байхад
ИРГЭН 2026-02-26 66.181.185.96
Энэ хүн их хэцүү хувь тавилантай хүн юмаа!! Ингэн ингэн нийгэмийн шаар шахруу гэж хэлэгдэж хэдэн төгрөг унгах гэж улангарсан зүтгэж байхаар өөрийн бий болгосон хэдэн их наядын хөрөнгөө манаад сууж байддаггүй!!!
Зочин 2026-02-26 66.181.188.244
5 жил сайдаар ажиллаад Эрчим хүчний салбарыг унагалаа. Одоо огцор доо.
Нэргүй 2026-02-26 172.56.156.54
энэ сайд дарга нарын ажил чинь мөнгөтэй хулгайч нарын хобби, цаг нөхцөөх арга шүү дээ хө
Нэргүй 2026-02-26 188.162.249.40
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????
Нэргүй 2026-02-26 159.26.119.226
өмнө эхлүүлсэн хэдэн төслийг өөрөө хийсэн мэт яриад яваа хүн дээ. ганц хийсэн ажил нь хувьдаа станц барьж эхэлсэн байх. хэдэн жил сунжраад заримдаа бүтдэггүй зөвшөөрлүүд нүд ирмэхийн зуур гарч ажлаа эхлүүлсэн гэж ярьдаг
News.mn 2026-02-26 202.21.116.142
Энэ сэтгүүлч нар захиалгат гутаасан доромжилсон мэдээлэл л тавьж чадна. Өөдрөг юм нэг ч байхгүй. Яаж ч бодсон 1 сарын дотор өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй ш дээ. Харин сарын хугацаанд шийдлээ боловсруулж бэлэн болсон байна. Дэмжлэг байхгүй бол хувиасаа мөнгө гаргалтай биш дээ кк. Цээсүрэн гуай цахилгааны талаар жаахан зөвлөгөө авбал яасан юм бэ? Цахилгааны эх үүсвэрүүд баригдлаа гээд цахилгаантай болчихгүй. Дамжуулж түгээх чиглэлд нь зэрэг хөрөнгө оруулах ёстой. Түүнийг л ярьсан байна ш дээ.
зочин 2026-02-26 202.21.100.210
Эрчим хүчний салбарт маш их зүйл сайд шүү. Ард түмэн төр засагт өнөөгийн эрчим хүчний бодит байдал , цаашид ямар үр дүн гарах талаар үнэн мэдээлэл хүргэж маш шуурхай арга хэмжээ авсан. Тоног төхөөрөмжинд сайдаас хамаарахгүй гэмтэл догдол гардаг энэ бол ердийн асуудал. Хүрэлцэхгүй эх үүсвэрээр улс ороноо хангаж ажиллах хэцүү гэхдээ зөв зохион байгуулж ажилдаг сайд Чойжилсүрэн .Амжилт хүсье
Нэргүй 2026-02-26 66.181.189.88
битгий баас хүргээд байгаарай
Нэргүй 2026-02-26 66.181.189.88
Занданшатар аа битгий Хүрэлсүхийн амыг хараад байгаачээ. Ашиг сонирхлын зөрчилтэй ажил хийдэггүй сайдын суудал хувьдаө ашигласан иймэрхүү Олигархуудыг төрөөс зайлуулж хариуцлага ярих ёстой. Наадахаа зайлуулахгүй бол танай ЗГ огцрох болзлоо хангана
Нэргүй 2026-02-26 66.181.178.98
Энэ юу ч хийгээгүй эрчим хүчинд огт ажиллаж үзээгүй ийм юмнууд нэг хоёр жил сайд нэр зүүгээд дараа нь салбарын талаар анхан шатны дунд сургуулийн хүүхдийн дайны юм яриад байдаг болчихдог
Нэргүй 2026-02-26 202.126.88.215
Delgersaihan choijoo metiin heden oligarhi saiduudad mon ch ih deerelhuulj baina daa
Zochin 2026-02-26 103.57.94.153
Ene ajil hiihguie. Uuruu hyataduudtai niilj 600mw stants barij bgaa odoo bgaa tes-4,, tsets-3 stantsuudiig zasahgui huuchruulaad delbelehiig husch bgaa shuu de.
Нэргүй 2026-02-26 202.9.47.118
Юу ч хийж чаддаггүй УАЗ-469 машины худалдаачныг Сайдаар 5 жил ажиллуулсны хар гайгаар 2 станц дэлбэрч, тогоо хязгаарлуулж, инженерүүд нас барлаа. Үүнд хариуцлага хүлээхгүй бол томилсон МАН болон Хүрэлсүх хариуцах ёстой.