niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:33 UTC Эх: https://news.mn/r/2851432/ 1f43d2023c7aeccf… ← niitlelch.mn руу буцах

“Улсын хилийг зарсан” хэрэгт Б.Дэлгэрсайхан хамаатай гэх баримт

“Улсын хилийг зарсан” хэрэгт Б.Дэлгэрсайхан хамаатай гэх баримт

“Улсын хилийг зарсан” хэрэгт Б.Дэлгэрсайхан хамаатай гэх баримт

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд асан Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар, Боомт хариуцсан сайд асан Б.Тулга тэргүүтэй албан тушаалтнуудыг “Улсын хилээ зарж идсэн” хэмээн цоллосон. Бүр тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг бүхэлд нь энэхүү газрын хулгай, баялгаас давуу байдлаар ашиг олсон гэж буруутгаад буй. Энэ асуудлыг шалгуулахаар ерөнхий прокурор, АТГ, цагдаад шилжүүлсэн.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэд, хэдэн сайд улирч, өнөөдөр Б.Энхбаярын хамт Г.Занданшатарын тэргүүлсэн танхимд сууж байна. Л.Оюун-Эрдэнээс урвасан гэх тэдгээр сайдыг дурдвал, Б.Батцэцэг, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн гэсэн улс төр-бизнес хослуулсан олигархиудын нэрс торойно.

Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгддэг тэдний дотроос С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан нар уул уурхайн баялгаас том ашиг хүртдэг тээвэр ложистикийн бизнестэй нэр холбогдсоноороо толгой цохино. Жишээлбэл, С.Бямбацогт Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай, авто тээвэр, Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ аймгийн Хандгайтын төмрийн хүдрийн орд, Дорноговийн нүүрсний уурхайнууд, төмөр зам, авто тээвэр, ложистик гэх мэт…

Б.Энхбаяр сайд “Улсынхаа хилийг зарж идсэн” гэх Засгийн газрын албан тушаалтнуудыг “Смарт эко транс” тэргүүтэй хэдхэн компанид давуу байдал үүсгэсэн. Улсын хилийн 0.9-2.5 км-ийн зурваст буюу гадаад худалдааны голлох 10 боомт орчимд хууль бусаар 34,227 га газар олгосон. Засгийн газрын 2022 оны 95, 349, 2025 оны 262 дугаар тогтоолууд хууль зөрчсөн гэж дүгнэж буй. “Боомт хөгжүүлнэ”, “Эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчилсан газрын хулгайн эл хэрэгт холбогдох 870 гаруй хуудас баримт материал дотор Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт эко транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээг тодотгож байгаа.

Тэгвэл дээр дурдсан “Смарт эко транс” компанийн эзэн болох Ж.Бямбабаатар болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Хангийн боомтод асар том газар эзэмшиж, тээвэр ложистикийн монополь дархан эрхтэй “Ханги эко логистик” ХХК-ийг хамтран эзэмшиж байна. Тус компани Ханги боомтод автомат удирдлагатай болон дүүжин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Ханги эко логистик” ХХК-ийн хувьцааг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын концесс эзэмшигч “Монголиан транс ложистик” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг бол Ж.Бямбабаатар “Эм Жи Эл Лайн” ХХК-аар дамжуулан хувьцаагаа удирддаг. Тэд “Ханги эко логистик” ХХК-ийг анх "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн байранд байгуулан, 2023 оны гуравдугаар сарын 27-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улсын бүртгэлийн мэдээлэл нь бүрэн эхээрээ энд байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зарласан “Улсын хилийг зарж идсэн” гэх хэрэгт энэ мэтээр одоогийн Засгийн газрын сайд нар ашиг сонирхлоороо холбогдож байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Хангийн боомтоос гадна Замын-Үүд, Булган, Шивээхүрэн, Цагаандэл-Уул зэрэг боомтод төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий болон оролцоотой нүүрс тээврийн компаниудад олон га газар олгосон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.187.98

"шударга ёс"-онд хүртэл ялгавартай дабль стандарт үйлчилдэг цаг болжээ.

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.179.214

ЕӨК-ийн дэмжлэгтэй гээд бичсэн байна шд. Ерөнхийлөгч эртхэн салахгүй бол өөрт нь л муу даа. Д-гийн дүү нар ЕӨК-ийн маш ойрхон найзаас салахгүй 11-р хороололд хүүхэндээд бсан тэд ч гэсэн хутгаа нууж явөө. Дорноговийнхон Дотор хүнээс илүү санаатай гэж үнэн шүү.

Avatar

Ойдов 2026-02-26 103.229.120.20

Зах зээлийн эдийн засаг хүний эдийн засгийн сонирхол буюу муугаар хэлбэл шунал дээр явагддаг.Харин энэ шунал хууль журмын дагуу явагдах ёстой.Хэрэв хилийн ойролцоо гарц терминаль барих нь ямар нэгэн хууль зөрчөөгүй бусад орны жишггээр хийгдсэн бол хориглох эсэхийг шийдэх нь зүйн хэрэг биз

Avatar

Нэргүй 2026-02-26 124.158.120.198

МАН-хан яас хийж байгаад нэгийгээ “хулгайч” болгох юм аа. Энэ нь ч зөв л дөө. Эднийхээс өөр хулгай хийх эрх мэдэлд хүрсэн нам байх биш. Хэрэв эрх мэдэлтэй байсан бол бүгд хулгай хийнэ.

Avatar

Ард 2026-02-26 202.9.46.88

дэлгэрсайхан хулгайчийг байгаа газар нь шууд буудан хороо

Avatar

Нэргүй 2026-02-26 202.126.89.177

үнэн юм бол хуулийн дээр гишгэж байгаа хулгайчдаа албан тушаалаас нь татаад хариуцлага үүрүүлээч

Avatar

Нэргүй 2026-02-26 103.168.34.160

Энэ чөтгөрийн шуналыг Монгол орныг баялаг гүйцээж чадахгүй шүү

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.182.241

Энэ Дэлгэрсайхан султан хаан шиг хорь гучин эхнэр, хүүхдүүдээ тэжээх гэж Монголын хамаг уул, ус, газар шороош зарж дуусах нь ээ. Нөгөө эхнэрүүд нь арыг нь түших гэж баахан лам бөөгөөр эргэлдэнэ. Ёстой үзээрийн тийрэн юмаа.

Avatar

Зочин 2026-02-26 59.153.115.156

үнэн бүтэхгүй үхэр юмаа.

Avatar

Зочин 2026-02-26 59.153.113.43

Шийдвэртэй арга хэмжээ хурдан авдаггүй юмуу. Зарлаад болоо юу. АТГ, шүүх, цагдаа, Төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар нь яагөад чимээгүй байгаабэээ

Avatar

Нэргүй 2026-02-26 103.140.11.99

яасан ханаж цадахгүй шунал вэ? Сэлэнгийн хэдэн төмөрийн хүхэртэй уулыг юу ч үгүй зарж идчээд хахаж үхэх нь битгий хэл бүр өлөнтөөд шуналтаад улам их хулгайлдаг болжээ. Хулгайч томрохоор юунд ч дийлдэхгүй бодож байна.

Avatar

Нэргүй 2026-02-26 103.212.117.60

Яг украин шиг гэх үү дээ! Ардчилал ярьсан хүний адгууд ийм нийгмийг бүтээсэн.

Avatar

Нэргүй 2026-02-26 103.212.117.60

Монголын төрд нэр цэвэр хулгайч байхгүй болтлоо ялзарсан нийгэм мөхөх л байх даа. Баячууд цугтаад ядуучууд нь үр удамаараа зовж дуусах малнуудыг бий болгосон энэ нийгмийн тогтолцоо !

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.184.103

Энэ Дэлгэрсайхан гэгчээс салж болдоггүй л юм байх даа

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.179.214

ЕӨК-ийн дэмжлэгтэй гээд бичсэн байна шд. Ерөнхийлөгч эртхэн салахгүй бол өөрт нь л муу даа. Д-гийн дүү нар ЕӨК-ийн маш ойрхон найзаас салахгүй бсан тэд ч гэсэн хутгаа нууж явөө. Миеэтэй бас уулзаад сүйд 2 талд л ажиллаж бгаа юм байх. Дорноговийнхон Дотор хүнээс илүү санаатай гэж үнэн шүү.

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.190.12

Нүгэл нь нүдээрээ гарна биз

Avatar

Нэргүй 2026-02-26 202.55.188.109

Araaichdee

Avatar

ЗОЧИН 2026-02-26 103.157.184.146

ЛУЙВАРЧИД САЙД ДАРГА ХИЙГЭЭД ЮУ ЧБОЛООГҮЙ ЮМ ШИГ БАЙЖ Л БАЙНА ШДЭЭ

Avatar

Иргэн 2026-02-26 202.21.111.170

ОЭ, АБ болон зарим УИХ гишүүд, сайд нар эх орноосоо урвасан гэдгийг баримтчуулаад эхлэв. Төрийн бодлогыг барьж буй намууд Улсын хөгжил, гадаад бодлого дээр байр сууриа нэгтгэх, хар хайрцагны бодлоготой болох гэх арга хэмжээ авахгүй бол Хятад улсаар эх орноо удирдуулах нь цаг хугацааны асуудал болж байна: санхүү, эдийн засаг, газар, лицензи, тендер гэх олон зүйл дээр нөлөө маш их болж байна, сүүлийн 20 жил ….

Avatar

Зочин 2026-02-26 66.181.160.65

Гол учир нь АТГ-т байгаа юм биш үү

Avatar

Иргэн 2026-02-26 66.181.185.96

Үнэхээр эх орноо зарсан юм бол шоронд ордоггүй юм уу??? Эдгээр хүмүүс хэзээ тайлбар өгөх вэ

Avatar

ТЭМЦЭЛ 2026-02-26 66.181.191.147

МАН ААС ШУДАРГА ХАРИУЦЛАГ ХАРААД НЭМЭРГҮЙГ СҮҮЛИЙН ГУЧИН ЖИЛ ХАРУУЛАЖ БАЙНА…ТЭД ЭХ ОРНОО ЗАРХАД Ч БЭЛЭН ГУТАМШИГУУД…

Avatar

Нэргүй 2026-02-26 59.153.113.180

Ийм нөхдийг мэдсээр байж яах гэж эрх мэдэл өгч өөгшүүлж байдаг юм бэ.Нэн даруй баривчилж гүйцэтгэх ажиллагаа явуулаач ээ.

Avatar

Иргэн 2026-02-26 202.126.88.199

Чойжилсүрэнг яагаад мэдэн будилж мартаад байнаа!!! Дэлгэрсайхан, Чойжилсүрэн, Бямбацогт нарын олигархиуд анхнаасаа 4 жил сайд хийнэ гэж намтайгаа гэрээ байгуулж сонгуулийн хандивын хахууль өгөөд бүх Засгийн газарт шигдэж идэж ууж байгаа нь ил байгаа шүү дээ!!!

Avatar

Зочин 2026-02-26 98.169.178.230

Нэг мэдэхэд эх оронгүй болсон байна. Юу тарина, түүнийгээ хураана гэдгээр хулгайчдыг сонгоод өөрсдөө өлмөн цөлмөн, тарчиг, стрессээр дүүрэн амьдарч байгаа новшууд хэлэхэд хохь чинь.

Avatar

Нэргүй 2026-02-26 188.162.249.40

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-02-26 103.229.121.38

Энэ хэргийг шалгана гэдэг худлаа юм бна

Avatar

зочин 2026-02-26 66.181.160.42

Монголын толгой баячууд л улс төрд шаааж явах юмаа ..Яадын болоо?…

Avatar

Нэргүй 2026-02-26 202.21.115.186

Хэзээ манай улс шударга болж хулгайч дээрэмчид байх ёстой газраа очих болдоо

Avatar

Нэргүй 2026-02-26 202.126.90.92

Дэлгэрсайхан гэх ханадаггүй үрчийсэн бирд энэ бүх хулгай луйварт оролцоогүй байна гэж юу байх вэ. Нүглийн сав нь дүүрээд халиад давж асгаад сүйд болж байгаа байх л гэж бодох юм

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.189.88

Хувьдаа цахилгаан станц бариулж байгаа хүнээр ЭХ-ий сайд …хувьдаа төмөр замтай хүнээр ЗТХ-ийн сайд хийлгэнэ. Хүрэлсүх ээ ЗГ-ын томилгоонд оролцохоо болиочээ

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.190.12

Энэ бузрыг зайлуулах хэрэгтэй. Өмнөх засгаасаа сугарч үлдээд газраа зарах ажлаа үргэлжлүүлэх үүрэгтэй үлдсэн биз

Avatar

Нэргүй 2026-02-26 202.126.88.215

zavharsan shuu dee . Huvidaa tomor zavtai wagontoi hamgiin ih ashig sonirholtoi hineer zam teevriin saidaa hiilguuleed l. ATG ni bodvol todorhoildog l bailgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж