Ардчилсан намын цахим хуудсанд иргэд регистрийн дугаараа оруулахад оршин суугаа газрын хаяг зэрэг хувийн мэдээлэл гарч ирж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүнчлэлийн бүртгэлийн цахим систем нь хувь хүний мэдээллийн нууцлалыг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж байна. Энэ асуудалд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байршуулсан нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдсэн. Харин АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Программын алдаа гаргалаа гээд Ардчилсан намыг буруутгаж болохгүй. Намын гишүүдийн бүртгэл ил байх нь зөв” гэсэн тайлбар өгсөн байна. Эдгээр байр суурийг “NEWS” агентлаг энэ долоо хоногийн “VS” буландаа онцолж байна.
Л.Гантөмөр
АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн
-Энэ бол соптвээр хийж байгаа компанийн хариуцлагын асуудал. Соптвээр хийж байгаа компани хэнд энэ мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Программын алдаа гаргалаа гээд Ардчилсан намыг буруутгаж болохгүй. Ардчилсан нам цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Бүх хүн өнөөдөр сошиал дээр амьдарч байна. Цахим технологийг бүх түвшиндээ нэвтрүүлэх ёстой. Аюулгүй байдал дээрээ анхаараад явах ёстой.
Намын гишүүдийн бүртгэл ил байхаар нөгөө намынхаа гишүүдийг намнах юм биш үү гэдэг яриа олон жил явсан. Би бол намын гишүүдийн бүртгэл ил байх нь зөв гэж боддог.
Яагаад гэвэл төрийн албыг улс төрийн намаас хол байлгахын тулд намын гишүүдийн бүртгэл ил баймаар юм билээ. Яагаад гэвэл ямар хүн намаар дамжаад төр лүү орсон бэ гэдгийг мэдэх эрхтэй. Мэдэхгүй бол болохгүй. Төр өөрөө намд үйлчилдэг. Сонгууль болохоор яамдууд нүүдэг. Батлан хамгаалахын сайд нэр дэвшингүүт яам тэр чигтээ нүүж очоод сайдынхаа төлөө ажилладаг. Энэ бол асар буруу. Ингэж ажиллачихаад дараа нь төрийн бодлогыг яаж хэрэгжүүлэх юм. Ийм асуудал байгаа учраас улс төрийн намын гишүүний бүртгэлийг ил байлгахыг шаардах хэрэгтэй. Тэрэн дотроо гэрийн хаягийг хаа, тодорхой мэдэллийг хаагаад нэрс бол ил байж байх ёстой. Ингэж байж хэн намаар дамжиж, хэн сонгуулиар дамжиж төрийн албанд шингээд байгаа вэ гэдэг тодорхой харагдана.
Цахим бүртгэл бол зөв, технологийн алдаа байгаа бол яаралтай засах хэрэгтэй.
Э.Батшугар
ЦХИХХ-ны сайд
-Энэ мэдээллийг хаанаас авсан бэ гэдэг дээр надад нарийн мэдээлэл алга. Би та бүхэнтэй адилхан, Засгийн газрын хуралдаанд сууж байхдаа л тухайн мэдээллийг харсан.
Миний хувьд бол мэдээллийг хураан авч, татаж байгаа үйлдэл нь ноцтой зөрчил гэж харж байна. Ялангуяа Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчигдөж байна. Тус хууль 2021 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2022 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд мэдээлэл хадгалагч нь иргэнээс заавал зөвшөөрөл авч, системээр дамжуулан баталгаажуулсны үндсэн дээр мэдээллийг цуглуулах, мөн нууцлалыг чанд хадгалах ёстой гэж тодорхой заасан байдаг.
Энгийн жишээ дурдвал, фитнест бүртгүүлэхдээ иргэн өөрөө сайн дураараа регистрийн дугаар, хаяг зэрэг мэдээллээ өгдөг. Харин иргэнээс зөвшөөрөл авалгүйгээр мэдээллийг нь шууд авч, ил болгох нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд иргэний аюулгүй байдалд ч халдаж болзошгүй.
Цахимаар намын бүртгэл авах нь нэг талаасаа дэвшил. Гэвч цахимжуулж байна гээд иргэний хувийн мэдээллийг ил болгож, аюулгүй байдалд нь халдаж болохгүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд иргэний хувийн мэдээлэл, эцэг эхийн мэдээлэл, оршин суугаа газрын хаяг зэргийг хуулиар хамгаална гэж тодорхой заасан. Тиймээс энэ бол бүдүүлэг хуулийн зөрчил гэж үзэж байна.
Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл. Үүнийг зөвшөөрөлгүй ил болгож болохгүй. Заавал хүнээс зөвшөөрөл авах ёстой. Хүний хувийн мэдээлэл авах гэж байгаа хадгалагч, цуглуулагч зөвшөөрөл авдаг. Банк иргэнээс мэдээлэл авахдаа хүртэл нэг удаагийн код авдаг.
Тэгэхээр Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн зүйл.
Нөгөө талаараа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг, учир нь гэрийн хаяг ил болж байна шүү дээ. Ингэж болохгүй. Хур системээс иргэний мэдээллийг татаж байгаа гэж ойлгож болно. Хур системээс мэдээлэл татахдаа хууль, журмын дагуу ДАН системээр нэвтэрч, нэвтэрсний дараа тухайн иргэнд “Таны хувийн мэдээллийг авах гэж байна” гэж анхааруулж, зөвшөөрөл илгээх ёстой байсан. Гэтэл маш бүдүүлгээр мэдээллийг нь авч, регистрийн дугаар хийхэд мэдээллийг нь ил болгоод байна. Хур дээр ямар гэрээ хийснийг харна, гомдол ирвэл гэрээг эргэж харах асуудал үүснэ. Хур системд ямар нэгэн алдаа хийгээгүй. Гэрээ хийсэн байгуулга нь хуулийн дагуу байх ёстой. Мөн дүрэм журмын дагуу иргэнээс зөвшөөрөл авах ёстой. Тэгэхээр энэ маш маш ноцтой зөрчил. Би одоо яам дээрээ очоод хянаж, гэрээгээ зөрчсөн нь тодорхой байгаа цаашлаад хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Тухайн иргэний зөвшөөрөлтэйгөөр регистрийн дугаар цуглуулна, мөн мэдээлэл авч байгаа байгууллага нууцлалыг хадгалах ёстой.
3,607.57





















































Нэргүй 2026-02-26 103.57.95.238
Гадуур хулхи бүртгэл, олонх нь хуурмаг гэсэн яриа цухалзах юм
Нэргүй 2026-02-26 66.181.189.88
Энхбаярын золбин Дауны хромосомтой нусаа иддэг тэнэг чамд өөр намын асуудал түй ч хамаагүй
Нэргүй 2026-02-26 188.162.249.40
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????
Нэргүй 2026-02-26 103.11.193.222
Энэ АН-ынхан сайхан ярьдаг ч МАН-аасаа ч доор хууль дүрмийг зөрчдөг амьтад даа.
Нэргүй 2026-02-26 202.126.90.91
ардчилсан нам захиалгаа өгч хийлгэсэн программынхаа алдааг хүлээх ёстой. гүйцэтгэгч ажлын даалгаврын дагуу л хийдэг