niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:34 UTC Quelle: https://news.mn/r/2851308/ 47623681fddb1a01… ← zurück zu niitlelch.mn

"Ерөнхийлөгчийн сунгаанд олон хүн нээлттэй өрсөлдөөсэй"

"Ерөнхийлөгчийн сунгаанд олон хүн нээлттэй өрсөлдөөсэй"

"Ерөнхийлөгчийн сунгаанд олон хүн нээлттэй өрсөлдөөсэй"

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.02.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


-Квотоор УИХ-д сонгогдсон гишүүдийн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Жишээ нь саяхан танай намын дарга УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгсөн. Та намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүддээ ямар шаардлага тавьсан юм бэ? 

 -Ардчилсан намаас УИХ-д квотоор 16 гишүүн сонгогдсон. Би тухайн үедээ нэгдүгээрт, үзэл санааны нэгдмэл байдал харсан. Фракцын төлөөлөл байдаг. Фракцууд нэрлээгүй, би намын даргын хувьд төлөөллийг багтаасан. Үг хэлэндээ анхаарахгүй алдаа гаргаж байгаа гишүүдэд улс төрийн намын удирдлага сануулга өгч байгаа нь зөв. Үг хэлний алдаа гаргахгүй байх үүрэг нь тухайн УИХ-ын гишүүнд заавал байх учиртай. Ямар нэгэн байдлаар сошиалаар хүмүүстэй хэрэлдэх, ямар нэгэн байдлаар хараалын үг хэрэглэхээс татгалзаж явах ёстой. Энэ бол парламентын гишүүний ёс зүйн дүрэмд байдаг. Парламентын гишүүний ёс зүй гэдэг тусдаа асуудал. Энийг гишүүн болохоосоо өмнө гишүүн болъё гэж бодож байгаа хүн болгон мэдмээр юм билээ.

Жишээлбэл, гадагшаа яваад казино тоглож болохгүй, бааранд ороод зодоон цохион хийж болохгүй.

Бүр цаашилбал архи дарснаас хол байх хэрэгтэй гэх мэтчлэн ёс зүйн дүрэмтэй. УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажлаа хийх хэрэгтэй. Би 2005 онд Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан. Тэр үед гишүүд болон сайд нар ёс зүйн алдаа гаргахад тэр хүн дээр дүгнэлт гаргадаг. Энэ бол нэг талаас парламентын дотоод ажил. Жагсаалтаар хэрхэн хүмүүсийг оруулж ирэх вэ гэдэг журмаа жишээ нь Ардчилсан нам эртхэн батлах хэрэгтэй. Ямар шалгуур шаардлага тавьж жагсаах вэ. Би чинь намаа нэгтгэх гэж явсан. Нам нэгдсэн. Нэгтгэхийн тулд салаад байгаа фракцуудын төлөөллийг шингээх нь миний хувьд шударга ёс. байсан.

-Гишүүдийн ёс зүйн асуудалтай зэрэгцээд эмэгтэйчүүдийн квотыг бууруулах асуудал хөндөгдөж эхэллээ? 

-Засаглалын байдлаа бид хараад байдаг, системийн тухай онолдож ярьдаг. Мөн чанар нь хаанаа оршин байна вэ гэвэл үзэл санаа юм билээ. Үзэл санаа өөрөө урагшаа явахад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Эмэгтэйячүүдээ орхисон төр засаг байж болохгүй. Энэ бол ирж яваа цаг.  Ирж яваа цагийн бодлогыг өнгөрсөн үеийн сэтгэлгээгээр хийж болохгүй. Эмэгтэйчүүд байна уу, эрэгтэйчүүд байна уу, хамаагүй гэж байгаа бол дээр үеийн сэтгэлгээ. Ирж яваа цагийн сэтгэлгээ юу вэ гэвэл жендерийн асуудал заавал яригдана.  Энийг сөрж явлаа ч очих цэг нь эмэгтэйчүүдийн орлцоотой ийм төр ирнэ, Монголд хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийнхээ квотыг буулгая гэдэг юмаа манай эрчүүд татаж авах хэрэгтэй. Тэр бол хуучин цагийн үлгэр. Хуучнаар сэтгэж болохгүй.

-Ардчилсан намын вэб сайт руу ороод иргэн регистрийн дугаараа оруулангуут овог нэр, гэрийн хаяг гээд хувийн мэдээлэл нь гарч ирээд байна, Хувь хүний мэдээллийн тухай хуулийг зөрчөөд байгаа юм биш үү гэдэг асуудал хөндөгдөж байна? 

-Зөрчил гарахгүй байх. Соптвээр хийж байгаа компанийн хариуцлагын асуудал. Соптвээр хийж байгаа компани хэнд энэ мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Программын алдаа гаргалаа гээд Ардчилсан намыг буруутгаж болохгүй. Ардчилсан нам цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Бүх хүн өнөөдөр сошиал дээр амьдарч байна. Цахим технологийг бүх түвшиндээ нэвтрүүлэх ёстой. Аюулгүй байдал дээрээ анхаараад явах ёстой.

Намын гишүүдийн бүртгэл ил байхаар нөгөө намынхаа гишүүдийг намнах юм биш үү гэдэг яриа олон жил явсан. Би бол намын гишүүдийн бүртгэл ил байх нь зөв гэж боддог.

Яагаад гэвэл төрийн албыг улс төрийн намаас хол байлгахын тулд намын гишүүдийн бүртгэл ил баймаар юм билээ. Яагаад гэвэл ямар хүн намаар дамжаад төр лүү орсон бэ гэдгийг мэдэх эрхтэй. Мэдэхгүй бол болохгүй. Төр өөрөө намд үйлчилдэг. Сонгууль болохоор яамдууд нүүдэг. Батлан хамгаалахын сайд нэр дэвшингүүт яам тэр чигтээ нүүж очоод сайдынхаа төлөө ажилладаг. Энэ бол асар буруу. Ингэж ажиллачихаад дараа нь төрийн бодлогыг яаж хэрэгжүүлэх юм. Ийм асуудал байгаа учраас улс төрийн намын гишүүний бүртгэлийг ил байлгахыг шаардах хэрэгтэй. Тэрэн дотроо гэрийн хаягийг хаа, тодорхой мэдэллийг хаагаад нэрс бол ил байж байх ёстой. Ингэж байж хэн намаар дамжиж, хэн сонгуулиар дамжиж төрийн албанд шингээд байгаа вэ гэдэг тодорхой харагдана.

Цахим бүртгэл бол зөв, технологийн алдаа байгаа бол яаралтай засах хэрэгтэй.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн, танд ялалт байгуулах боломж хэр байгаа юм. Танай нам хэр дэмжих вэ? 

-Нам доторх сунгааны тухай яригдаж байгаа. Нам дотор олон хүн сунгаанд оролцоосой гэж бодож байна, нээлттэйгээр. Намын гишүүд ялах хүнээ гаргаад ирнэ. Манай намынхан хэнийг ялуулахаа мэддэг.  Гантөмөрийн тухайд ярихаас илүүтэй нам  доторх сунгаа нээлттэй, чөлөөтэй, өргөн талбар дээр явах ёстой. Бидний дуу хоолой сульдаад байна. Яагаад гэвэл Ардын нам 23 сайд, хотын дарга, дүүргийн даргаараа дамжуулаад өдөр бүр ярьж байна. Ардчилсан нам бол дуугардаг хүн нь цөөхөн. Парламент завсарласан үед гишүүд нь тойрог руугаа явдаг ч юм уу. Зурагт асаахаар ихэнхдээ МАН-ын сайд нар л бодлого яриад сууж байгаа. Олон хүн дэвшиж, олон хүн Монгол төрийн ирээдүйн тухай яриасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Ард түмний сэтгэлд байгаа хийж бүтээгээсэй гэдэг зүйлийг тээж гарч ирсэн хүн байгаасай л гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-25 103.57.92.180

Н.Алтанхуяг, З.Энхболд 2-ынхоо аль нэгийг нэгдэлтэйгээр дэмжээрэй… МАНЫН АВИЛГАЧДЫН НАМ МАНЖ ХЯТАДЫНХАА ЗАНГААР АСАР ИХ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНК, ТЕНДЕР, УХАА ХУДАГИЙН МӨНГӨӨР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ НЬ ХУДАЛДАЖ АВЧ, ЯС ХАЯЖ ХАГАРАЛДУУЛЖ БАЙГААД САНАЛ ХУВААЖ ЯЛАХ ТАКТИК БАХИМТАЛНА ШҮҮ… МАШ ИХ ЭВ НЭГДЭЛТЭЙ ОРОЛЦООРОЙ… МАНЫН АВИЛГАЧДЫН УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧДЫН ЗАСГИЙГ ШҮҮХ ПРОКУРОРТОЙ НЬ СОЛИХ ЦАГ НЬ ДӨХӨЖ БАЙНА…

Avatar

Би 2026-02-25 66.181.190.220

Шадхаагүй ш дээ чи

Avatar

Нэргүй 2026-02-25 188.162.249.34

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ??????

Avatar

Нэргүй 2026-02-25 202.9.41.58

АН-аас Н.Алтанхуяг бие дааж ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй. Мөн З.Энхболд бол маш шударга хүн учир мөн бие дааж нэр дэвшвэл олон шударга иргэд дэмжнэ дээ. Гантөмөр бол эв нэгдлийг эрхэмлэдэг, улсынхаа төлөө санаа зовдог зөв бодолтой хүн мөн юм. Ан-ын бусад хүмүүс нь хэт сүржигнэсэн, нам болж туйлширсан, хэрүүлийн бузар болсон хүмүүс байдаг.

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.92.180

БУРУУ…. САНАЛ ХУВААЖ ЯЛАХ ГЭСЭН МАНЫН АВИЛГАЧДЫН НАМЫН МАНЖ ХЯТАДУУД ЯС ХАЯЖ ХАГАРАЛДУУЛНА

Avatar

Зочин 2026-02-25 59.153.115.217

Олон намууд нэгдэж нэг хүн дэвшүүлэхгүй бол хүч тэнцвэргүй сонгууль болох биз.

Avatar

Нэргүй 2026-02-25 103.229.122.249

энэ садаа гантмр л биш шүү!!! Баярцогт, А.хуяг нь хавьгүй дээр!!!!!

Avatar

Нэргүй 2026-02-25 59.153.114.122

Дур эзнээ голдоггүй гэж, хэцүү ч юмаа даа!!!

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.189.34

Амжилт хүсье

Avatar

зочин 2026-02-25 66.181.190.37

МАН-аас бусд намын нэр дээр АН-ын төлөөлөлүүд л өрсөлдөнө, Иргэдийг хуурч мэхлэх талаар ардчилагч гэх бүлэг этгээдүүд бүрэн боловсорсон хүмүүс, Сайхан юм ярьж хөхөө шиг донгодож ,иргэдийг хуурч мэхлэж байгаад л төрд гарна Тэгээд эрх тушаалаа овжин ашиглаж,нийгмийн өмчийг идэж эхлэнэ, Барууны том хөрөнгөтнүүдээс ихийг сурч буй хүмүүс, Эдний эцсийн зорилго нь орос хятадыг нугасалж дэлхийд ганцаар ноён суух, колоний системээ сэргээх барууны түрэмгий хүчнийг дэмжих явдал,

Avatar

Нэргүй 2026-02-25 202.131.225.242

Амжилт

Avatar

Нэргүй 2026-02-25 202.131.225.242

Zov shuu olon hun ursulduh hergtei

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.92.178

Энэ нэг маанаг одоо юу хийдэг ухаантай юм, хэдэн жил лааз өшиглөж өшиглөж Данхын татаасаар ордонд орж ирсэн билүү. Хулгайлсан юмаа дуугай цуслаад байж чадахгүй байгаа юм байх даа

Avatar

Нэргүй 2026-02-25 202.55.188.41

чи зүгээр бай шаамий японд 2 жижиг вёьтнамд үхэтэлээ зрдуулаад уйлж байсан шаамий бага тэнэгтээрэй шаамий шаамий

Avatar

Энхээ 2026-02-25 213.120.231.5

хүн муулах яахав. ядаж зөв бичиж сураач. Бичиг үсэг тайлагдаагүй гайхал уу.

Avatar

tseber 2026-02-25 59.153.113.168

baliarx

Avatar

- #; 2026-02-25 59.153.113.168

country

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж