niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:35 UTC Quelle: https://news.mn/r/2851342/ 37679e3756318813… ← zurück zu niitlelch.mn

"Ажлаа хийж чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй"

"Ажлаа хийж чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй"

"Ажлаа хийж чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй"

Төв аймгийн Баян суманд 600 мВт цахилгаан станцын барилга угсралтын ажил явагдаж байна, 2027 онд ашиглалтад орно. Түүнээс гадна Шивээ- Овоо дээр 660 мВт-ын цахилгаан станцын ажил эхэлсэн 2028-2029 онд ашиглалтад орох байх. Энэ мэт 22 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Дулааны станц ашиглалтад орж байгаа. 


Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалтыг цэгцлэх 30 хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл түүний асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа энэ сарын 28-нд дуусна. Тэрбээр уг асуудалтай холбогдуулан тайлбар өгөв.

Сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Гурван жил гаруй хугацаанд хийгээгүй ажлыг 30 хоногт хийнэ гэдэг үнэмшил багатай. Одоогийн нөхцөлд эрчим хүчний салбар бие дааж үүссэн асуудлаас гарах боломж байхгүй. Шаардлагатай бол 2026 оны улсын төсөвт тодотгол хийх шийдвэрийг Засгийн газар, УИХ дэмжвэл асуудал шийдэгдэх байх. Түүнээс би ганцаараа шийдэж чадахгүй. Миний хувьд 2022 онд Эрчим хүчний  сайдаар томилогдсон. Тухайн үед төвийн бүсийн эрчим хүчний системд зургаан дулааны цахилгаан станц 1264 мВт-ын хүчин чадалтай байсан. Улмаар миний бие сайд болсноос хойш 600 гаруй мВт- хүчин чадал бүхий эрчим хүчний системийг ашиглалтад оруулсан.

Тухайлбал, Бөөрөлжүүт 300 мВт, Сэлэнгэ аймагт 70 мВт, Дорнод аймагт 50 мегават цахилгаан станц ашиглалтад оруулсан мөн Амгалан дулааны станц өргөтгөсөн гэх мэт. Цаашид хэд хэдэн газар дулааны станц ашиглалтад орно. Төв аймгийн Баян суманд 600 мВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажилт үргэлжилж байна, 2027 онд ашиглалтад орно. Түүнээс гадна Шивээ- Овоо дээр 660 мВт-ын цахилгаан станцын ажил эхэлсэн 2028-2029 онд ашиглалтад орох байх. Энэ мэт 22 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай дулааны станц ашиглалтад орох гэж байгаа.

30-аад жил хуримтлагдсан асуудлаас болж эрчим хүчний салбарт хүнд нөхцөл байдал үүссэн.

Хариуцлагын тухайд би ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүн над руу дайрч буй дайралт салбарт муугаар нөлөөлж магадгүй гэдэг үүднээс ажлаа өгнө гэсэн. Түүнээс ажлаа хийж чадаагүй гэдэгтэй санал нийлэхгүй. Гэхдээ өнгөрсөн 30 жилд болоод сүүлийн гурван жилд хийсэн ажилд иргэд дүн тавих байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.95.238

Чухам Чойжилсүрэн тулдаа хөлдөх аюулаас аварч чадсан, төрийн шагнал байлаг бол ийм л бизнесмэнд өгөөч. Хогийнхон улс төрийн зорилгоор муулдаг зуршилтай

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.95.111

Инженер инженерийнхээ ажилыг хий. Бизнес хийнэ гэдэг хүн болгоны хийдэг ажил биш. Чойжилсүрэн сайн хийсэн.

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.95.111

Сайн ажилласан.Олон жил хуримтлагдсан зүйлийг богино хугацаанд хэн ч гараад засаж чадахгүй.

Avatar

Эрднээ 2026-02-25 202.126.91.253

Монголд олон сайн инженерүүд байдаг юм шүү. Тэд чадахгүй байгааг чинь хараад хэлээд байхад , чи өөрийгөө чадаж байна гээд байх юм. Чамайг хулгайлах гэж сайд болсоныг бүгд мэдэж байна. Одоо больдоо. Ёстой ханаж цаддаггүй н**ш юмаа чи

Avatar

иргэн 2026-02-25 103.212.118.41

ЭНЭ СТА СҮҮЛИЙН 15 ЖИЛ Л САЙД ХИЙЛЭЭ. МОНГОЛ УЛС ХӨГЖИХ НЬ БАЙТУГАЙ. ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ ОРОН БОЛЛОО

Avatar

Т 2026-02-25 45.55.77.135

Чойжоо өөрөө Урдаас шахааны хуучирсан станц шахаж бариулж байгаа шд

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.185.183

Угаасан мөнгөөрөө нуд хуурсан юм хийж шахахаа боль

Avatar

А 2026-02-25 66.181.185.138

өмнөх сайдуудаас нь бас хариуцлага нэхээчээ.ийм бдалд хүргэсэн мөнгө идсэн бүгдийг нь шалгаж хохирлоо төлүүлээчээ.станц.салбарын ажилчдын цалинг нэмээчээ..

Avatar

Нэргүй 2026-02-25 128.199.102.150

Улсын төслүүдийг гацааж хувийн уурхайн нүүрсээ камбожуудтай нийлж угаагаад хуучирж актласан станц Баянд барьж улсад шахдаг сайд одоо наад заваарсан худалаа боль

Avatar

Нэргүй 2026-02-25 45.10.155.156

Онигоо цаашаа шүү. Болиосой мангарууд

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.89.54

увсын шуналтай дөрвөд ажлаа өгөөд зайлаа эрчим хүчнтй салбар чамайг сайд бгаа үед өөдлөхгүй хурд компаниа чирээд явбал болоо баяжиж хөлжиж ханасан бол зайгаа тавьж өг

Avatar

И 2026-02-25 103.212.117.21

Өөрөө хувийн ДЦС барьж улсад шахах гэж сайд болсон юм бна. Шуналтай хазгай шүү. Долир шиг дутуу юм хийчихгүй бол цахилгаантай л болгохшүү юмшиг бна. Үнээ гайгүй байлгавал сумтай төрөөс л дээр юм болох нь !

Avatar

Нэргүй 2026-02-25 103.168.34.223

би хийсэн гээд байгаа ажлууд нь урьд нь шийдэгдсэн байсан төслүүд шүү. хүний санаачилж эхлүүлсэн юмнуудыг хамж шимээд өөртөө наахаасаа ичих нүүр байдаг болоосой

Avatar

зочин 2026-02-25 66.181.190.37

Ардчилагч гэх бүлэг этгээдүүдийн хувьд монголын төлөө зүтгэж буй,аль болохоор ихийг хийж, тулгарч буй асуудлыг шийдэхийн төлөө зорьж байгаа хэн боловч тэдний дайсан, Чойжилсүрэн бол МАН-ын идэвхтэй гишүүн, нэр хүндтэй хүн, сайн бизнесмен, Намынхаа дэвшүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж тууштэй тэмцэгч , АН-ынхны бууны сум ийм хүмүүс рүү л чиглэдэг Нэр төрийг нь унагахыг оролдоно Гүтгэж гүжирдэнэ, Ардын дайсан мэт цоллоно

Avatar

Нэргүй 2026-02-25 59.153.113.60

Цахилгааныг км- р хэмждэг саад, үнэн дүп nuздаа

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.176.210

ЗАЙЛАА ЧИ. НҮДЭНД ХҮЙТЭН АМЬТАН

Avatar

зочин 2026-02-25 66.181.190.37

улс орны төлөө зүтгэгч, нэр төр сайтай хэн бүхэн, хулгайч,луйварчдын нүдэнд хүйтэн зэвүүн амьтан мэт харагддаг гэдэг, АН бол үндсэндээ хулгайч луйварчдаас бүрдсэн нам шүү дээ

Avatar

Нэргүй 2026-02-25 161.5.6.231

2022 онд Эрчим хүчний сайдаар томилогдсон, odoo 4 jil bolj bna.

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.180.174

Багануурын ДЦС барих ажлыг жагсаалаар шалтгаалж зогсоосон Давасүрэн хариуцлага тооцооч, шорон руу нь явуул

Avatar

Иргэн 2026-02-25 202.126.88.69

Казах монголын завсрын хүйтэн цараатай сэжгийн хар шүү энэ муу, бичиг үсэггүй халтар мөнгөний баагий

Avatar

Нэргүй 2026-02-25 88.230.50.137

Стадионы урд шамбааралдсан хотхонууд барьж, зам, зогсоолыг дутуу төлөвлөснөөс түгжрэлийн эх үндсийг тавьсан хар нүгэлтэй, шунахай барам… Нүглийнхээ гэмийг үүрнэ ээ, чи!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж