Хаврын улс төр Ерөнхий сайд Г.Занданшатар, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл нарын хэн нь бяртайг харуулна.
УИХ-ын хаврын чуулган халуухан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сар шинэ болохын өмнө урьдчилан анхааруулсан бол Засгийн газарт хариуцлага тооцохоо сануулсан Ардчилсан намын бүлгийн гишүүдийн тоглолт ойрын өдрүүдэд эрчимжиж эхлэв.
Уг нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Засгийн газрын тэргүүнийг дэд сайд нараа буцаан татахгүй бол танхимыг нь огцруулах асуудлыг тавихаа УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө сануулсан.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохыг шаардаад сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Үндсэндээ Засгийн газрын тэргүүний хувьд дэд сайд нараа үлдээх үү, явуулах уу, нэр бүхий сайд нараа огцруулах уу гэдэг шийдлийг гаргах хангалттай хугацаа өнгөрсөн гэж хэлж болно. Гэвч өнөөдрийг хүртэл танхимын сайд нараасаа хэнийг нь ч явуулаагүй нь хаврын чуулганаар хайнаагаа нэгмөсөн хагалахаар шийдсэн байхыг үгүйсгэхгүй юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд улс төрийн эрх мэдэл бага, бусдаас хараат байгаа нь туйлын үнэн. Ядахад намаа авч чадаагүй. Түүнээс хойш МАН-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын дарга Н.Учрал руу хошуурах болж, эрх мэдлийн хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүн улам эмзэг болсон. МАН-ын Их хурлаас Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулах даалгаврыг УИХ дахь МАН-ын бүлэгтээ өгсөн ч 62 гишүүн нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хоёр тийшээ харсан хэвээр л байна. Ийм үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентад тавих нь халгаатай. Энэ тохиолдолд сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж асуудлыг намжаах уу, аль эсвэл нам дотроо ойлголцолд хүрч хамгаалалтаа бэхжүүлэх үү гэдэг сонголттой тулж буй.
Гэвч нийслэлийн МАН-ын хороо нь бужигнаж болзошгүй болсон. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас нь буулгах ажиллагаа хэдийнэ эхэлж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн гишүүд нь хоорондоо арсалдах болсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар өчигдөр нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэх үеэр эв түнжингүй байгаагаа харуулсан.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт Улаанбаатар хотыг удирдах далд амбиц байсан нь энэ өдрүүдэд ил гарч эхэлсэн бол УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын хороог авах аян дайнд хэдийнэ гарсан.
Сар шинийн өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэсгэл алдарч “Бат-Амгалан гуай, нам дамнасан тонуул дээрмийн хэрэгтээ миний нэрийг хутгах санаа чинь бүтэхгүй. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээж байгаа Эрдэнэтийн баялагт үеийн үед Монголд хор хөнөөл хийж байсан нөхдүүд бузар савраа дүрж ирсэн түүхийг чи буухиалж байгааг чинь олон түмэн харж байна. Намын журмын нөхөд минь ч харж байна.
Хэн, хэн хэдэн хувь эзэмшдэг, хэн, хэнээс хэдэн тэрбумыг дээрэмдсэн гээд цагаан дээр хараар биччихсэн баримтаас та нар мултрахгүй. Энэ луйврын хэрэг дээр хуулийн байгууллага онцгой анхаарч ажиллах ёстой” гэж нүүр номоороо дамжуулан “жиргэсэн” нь дотооддоо ч нууцлах аргагүйгээр зөрчил тэмцэл нь хурцадсаныг илтгэх болсон. Иймээс ирэх Баасан гаригт /2026.02.27/ болох МАН-ын Бага хурлаар Засгийн газрын нэр хүндийг шороотой хутгаж байгаа сайд нарыг авч хэлэлцдэггүй юм гэхэд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох асуудал орж ирэхийг байг гэх газаргүй тухай дуулдаж эхэлсэн. Хэрэв асуудал ингэж эргэвэл Засгийн газрын танхимд халтай. Зовлон нэгтэй болсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар хаврын чуулганаар хариуг нь барина.
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлийн хувьд анхны эхлүүлсэн улс төрийнхөө эцсийг нь үзэхгүй бол наанадаж “Эрх баригчдад бууж өгсөн” нэр зүүнэ. Цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Засгийн газартаа хариуцлага ч тооцож чаддаггүй намын даргатай Ардчилсан нам амжилт үзүүлж чадах уу гэдгээс эхлээд асуудал өрнөх болж буй. Хэдийгээр Ардчилсан нам дотор дотоод сонгууль болж, женкочдоосоо салах аян дайн өрнөж байгаа ч Засгийн газрыг данхайлгаж, 40 шахам сайдтай болсноос эхлээд төрийн албаны данхгар бүтэц хэвээр хадгалагдаж, хууль хүчний байгууллагад шалгагдаж байсан этгээдүүд албан тушаалд очсоноос эхлээд эрчим хүчний салбарт гарсан бүтэлгүйтлүүд хариуцлага нэхсээр буй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хаврын чуулган халуухан болохыг урьдчилан зарласан. Нүүрсний хулгайч нараас эхлээд хил орчмын газраа зарж идэн улс үндэстний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргасан өмнөх Засгийн газрын сайд нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн ч танхимынх нь хувь заяа хэрхэхээс ихээхэн шалтгаалах болоод байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































y ? 2026-02-25 59.153.113.168
gaxaijyylal
Зочин 2026-02-25 162.229.191.188
Энэ улс төржсөн явган хэрүүл шиг юм Монгол улсын эрх ашигт түй ч хамаа байхгүй. Монгол улсад одоо бүх шатанд шударга бус байдлаасаасалж,, эдийн засгийн зөв бодлого явуулж эдийн засгаа өсгөх нэн шаардлагатай байна.
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-02-25 66.181.187.212
Энэ Данх, Одонгийн Цогтгэрэл нар хулгай хийгээд баяждаггүй,худал яриад цэцэн мэргэн болдоггүй мэддэггүй юм байхдаа,ккк Яасан дур гэгч ийм байдаг бол?
yag l unendee 2026-02-25 66.181.187.212
Хоосон толгойгоор төр удирдана гээд О.Цогтгэрэл хэлээд байгаа нь ямар учиртой бол? худлаа ярьж хужлгай хийхэд нь л томоос том саад болсон юм байх оо.ккк Худалч Данхын засагласан. 6 жилд АН огт дуграагүй. Энэ шинэ засаг гараад хулгай худалтай эвлэрэхгүй тэмцэнэ гэхээр АН болон түүнийг дарга Одонгийн Цогтгэрэл хамтарч хулгай хийж худлаа ярих болохих дургүй нь хүрээд хорхойтой араандаа зуугаад л элдэв ааш авир гаргаж маяглах дээр ОЭ,АБ нарын хор хонзон нэмэгдээд хүчийг авна гэж тооцсон юм байх оо.
Нэргүй 2026-02-25 202.9.41.58
Бат-Амгалангийн хажууд Нямбаатар нь хамаагүй дээр юм. Нийслэл хотын төлөө олон ажил хийсэн. Хүнийг шударгаар үнэлдэг байх нь зөв юм.
Нэргүй 2026-02-25 202.70.43.34
АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр, Бөх, Морь, Нийтийн дуу, 13-р зууны түүхээс өөр үзэх ,харах, ярих сэдэвгүй байвал байвал иргэд Баян Болох ч үгүй, бас Иргэд Хөгжих ч үгүй л дээ. Мөн ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД хэрэгжүүлж АШИГГҮЙ ОРОН ТООНУУД-ыг цалинжуулаад л байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй
Зочин 2026-02-25 103.212.118.189
хотоор дүүрэн тагнууллч болно гэж хөөрсөн охид залуус тэгээд одоо бүгдий н ажилд авдаг л юм байхда
Нэргүй 2026-02-25 202.21.126.106
ЭНЭ УЛС ОРОН ДАМПУУРЛЫН ТУЛЙД ХҮРЛЭЭ ДЭЭ ХУЛГАЙ Ч ЛУЙВАРЧИН я***н ЗҮСЭН ЗҮЙЛИЙН АМЬТАД ТӨРД НЬ ШУРГАЛААД Л ОДОН МЕДАЛД ОВООРОЛДООД ООЧИРЛООД Л ТӨРИЙГ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЮУ БОДОЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО
Зочин 2026-02-25 192.82.92.42
Мэдлэгтэй нь бяртай байх нийгэм ирсэн. Данхар тер , чадваргуй тер хэвээр!!!
Нэргүй 2026-02-25 103.229.121.140
knowledge is power гэдэг нь биеийн хүчийг хэлээгүй. Хүнээр юм хийлгэх чадварыг хэлсэн юм.
Нэргүй 2026-02-25 59.153.114.122
Занданшатар үнэхээр сул хүн юмаа!! Санаа байвч сачий нь яагаад ч хүрэхгүй байна л даа!! Цаг урин болохоор эв зүйгээр огцорч, чадалтай, шийдэмгий хүнээр Засаг удирдуулахгүй бол хайран цаг хугацаа алдаад хэцүүдлээ!!!
бодит баримт 2026-02-25 66.181.187.212
5-6 жил Данхаар тогдуулж байхдаа энэ хайран цагх угацаагаа алдлаа гэж дугарч байхгүй яасан юм бэ? 6-хан сарын настай засгаат хэлж байхдаа ичихгүй балайнуу юм. Энэ 6 сард Данхын 6 жилд хийх нь байтугай хэлж мэдэхгүй олон сайхан ажлын эхлэлийг тавьчихлаа. Сайн мууг ялгаж харах мэлмийгүй хоосон тархитангууд амандаа орсоноо л элийрч балайч бурах нь эмэгнэлтэй бөгөөд харамсалтай юм оо. Боа Хорол гэх ОЭ,АБ 2-ийн холсний хорчин гараад иржээ.ккк
- cotsc 2026-02-25 59.153.113.168
baritsaalaad bgaan bishyy, ypuin ystaibot.
Нэргүй 2026-02-25 103.212.116.75
ХОРОЛ ДЭЭР НЭМЭХ НЬ МАА. ТЭНЦҮҮ .УЧИРТАЙ ГУРАВ ЖҮЖГИЙН ХОРОЛМАА.