niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 11:36 UTC Source: https://news.mn/r/2851237/ b46554b7b8a847ed… ← back to niitlelch.mn

"Мансууруулах эмийг нэг удаа хэрэглэхэд л насан туршийн донтогч болох эрсдэлтэй"

"Мансууруулах эмийг нэг удаа хэрэглэхэд л насан туршийн донтогч болох эрсдэлтэй"

"Мансууруулах эмийг нэг удаа хэрэглэхэд л насан туршийн донтогч болох эрсдэлтэй"
Хар тамхитай тэмцэх алба, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 24. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас анхааруулах болсон. Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, худалдаатай хэрхэн тэмцэж байгаа талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.


-Засгийн газрын 2025 оны тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүлсэн. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах ажилтай хэрхэн тэмцэж байна вэ ?

–Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 90 дугаар тогтоолын дагуу Хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлж, Хар тамхитай тэмцэх алба болгосон. Алба болж өргөжсөнөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон гадаад, дотоод хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдсэн. Тухайлбал, 2025 оны долдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 223 гэмт хэргийг илрүүлж нийт 212 холбогдогчийг шалган 93 мянган хүн хэрэглэх нэг удаагийн бодисыг хураан авсан.

Хар тамхитай тэмцэх албаны үндсэн гол үүргийн нэг нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн гарт очихоос урьтаж сэргийлэх арга хэмжээг авч шуурхай ажиллах. Хэрэв 223 гэмт хэргийг алба хаагчид илрүүлээгүй бол 93 мянган хүн хэрэглэх нэг удаагийн бодист мансуурах иргэд нэмэгдэх байсан.

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон үед ямар төрлийн ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулна.

Харин улсын хилээр уг төрлийн бодисыг нэвтрүүлэх үйлдлийг хийсэн үед 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулдаг.

Мөн Эрүүгийн хуулиас гадна Зөрчлийн хуулиар уг асуудлыг давхар шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, Зөрчлийн тухайн хуулийн 5.1 дугаар зүйлд зааснаар мансуурсан этгээдэд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэлгүйгээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин зохион байгуулалттай гэмт бүлэг мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулсан зэрэг үйлдлх хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг.

Ер нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь зөвхөн хууль зөрчлийн асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн хамгаалалтын асуудал юм. Тийм учраас төр, иргэн, гэр бүл, нийгмийн бүх түвшинд хариуцлагатайгаар тэмцэх шаардлагатай байна.

МАНСУУРУУЛАХ ЭМИЙГ НЭГ УДАА ХЭРЭГЛЭСНЭЭР НАСАН ТУРШИЙН ДОНТОГЧ БОЛОХ, ЦААШЛААД АМЬ НАСАА АЛДАХ ТОХИОЛДОЛ БИЙ

–Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нийгмийн аль ч давхаргад түгээмэл тархсан байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдох боллоо. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хэдэн хүн энэ төрлийн хэрэгт яллагдагчаар татагдсан бэ?

–Өнгөрсөн 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт холбогдсон 256 иргэнийг яллагдагчаар татан шалгасан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис эм бэлдмэл хэрэглэж байгаа иргэдийг насны бүлгээр авч үзвэл 13-35 насныхан 92 хувь, 35-аас дээш насныхан 8.2 хувийг тус тус эзэлж байна.

Иргэдийн дунд хөрөнгөтэй айлын хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг бүлэг этгээдээс худалдан авч хэрэглэдэг гэсэн ойлголтт бий. Гэтэл амьжиргааны түвшин үл харгалзсан хэрэглэгч олон байгаа нь судалгаа дээрээс харагдсан.

Судалгаанд үндэслэн харвал, бүрэн дунд боловсрол эзэмшсэн холбогдогч 56 хувь, ажилгүй иргэд 60 гаруй хувийг дангаар эзэлсэн.

Мөн давхар төрлийн гэмт хэрэгт холбогдсон шалтгааныг судлаад үзэхэд бусдыг даган дуурайсан, найз нөхдийн шахалт болон дарамтаар хэрэглэх нь их. Жишээ нь, мансуурах бодис хэрэглэж байгааг харсан учир цагдаагийн байгууллагад хандаж эрсдэлт оруулна гэж үзэж, тухайн хүүхдийг ятгаж, сэнхрүүлэх ажлыг хийж өөрсдийн талд урвуулж хэрэглэгч болгодог тал бий. Тиймээс залуучууд найз нөхдийн хүрээллээ зөв таньж, нөхөрлөх хэрэгтэй.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь эрүүл мэнд болон бие махбодод сөрөг нөлөө ихтэй тул нэг удаа гэж хандахгүй байх нь зөв юм. Хэрэв мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг нэг л удаа хэрэглэж үзсэнээс болж танд санхүүгийн дарамт болон гэр бүлийн харилцаанд олон өөрчлөлт орох учраас аль болох татгалзах хэрэгтэй.

–Монгол Улсын 10 гаруй аймагт олсны ургамал ургадаг гэх статистик бий. Эдгээр нэр бүхий ургамлыг хэрэглэж буй бүс нутгийн хэрэглэгчид өндөр байх гэж бодсон чинь цөөн гэж сонссон. Нийт хэрэглэгчид ил, далд байдлаар байгаа гэж ойлгож болох уу?

–Хүн амын нягтаршлаас хамаарч сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх нь их. Тодруулбал, нийслэлд 83 хувь бүртгэгдсэн бол орон нутагт 17 хувийг эзэлдэг. Тиймээс Монгол Улсын хэмжээнд ургадаг зэрлэг олсны ургамлыг устгах ажлыг жил бүр цагдаагийн байгууллага зохион байгуулдаг. Энэхүү устгалын ажил нууцын зэрэгтэйгээр явагддаг учир хэрэглэгчдэд хүрэхээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Үндсэндээ Монгол Улсын 11 аймагт энэ төрлийн ургамал ургадаг.

–Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газартай хамтран удаа дараагийн хамтарсан ажлыг зохион байгуулдаг. Хяналт шалгалтаар хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэж хил нэвтрэхийг завдсан тохиолдол цөөнгүй сонсогдлоо. Сүүлдээ энэ төрлийн бодисыг шингэн төлөв хэлбэрт шилжүүлэх болжээ. Тиймээс хяналт шалгалтаа улам сайжруулж, нарийсгах шаардлагатай болсон гэж үзэж болох уу?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажил үргэлжилнэ. Нөгөөтэйгүүр, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх аргууд техник технологи хөгжихийн хэрээр улам нарийсаж байна. Тэр хэмжээгээр алба хаагчдын ур чадвар дээшлэх ёстой. Мөн газраар нэвтрүүлэх оролдлого өндөр бүртгэгдэж ирсэн бол сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудангаар илгээх тээвэрлэх байдал нь нэмэгдсэн.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улсын хэмжээнд олон бүртгэгдсэн.

Үүнээс гадна алба хаагчдыг чадавхжуулах хүрээнд сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа. Алба хаагчид хэр сайн сургалтад сууж чадваржина, тэр хэмжээгээр энэ төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай газар дээр нь таслах зогсоох юм.

Мөн хилээр нэвтрэх үедээ баригдсан иргэдийн дийлэнх тээвэрлэгч биш гэх мэдээлэл өгдөг. Гэхдээ тээвэрлэж явсан нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татдаг. Тухайлбал, тухайн бодис өөр хэн нэгнийх байж болох ч тээвэрлэлт хийсэн л бол Эрүүгийн хариуцлагаас хөнгөлөгдөнө гэж байхгүй.

Тиймээс иргэд хилийн чанадад зорчихдоо бусдаас дайвар ачаа, тээш авахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв таны авч яваа дайвар эд зүйл, ачаа тээшнээс хар тамхи, мансууруулах бодис, хориглосон эм, бэлдмэл илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хэрэв зайлшгүй дайвар, захиас авч хил нэвтрэхээр болбол мэргэжлийн байгууллагад хэлж шалгуулах нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр юм.

-Зарим эм бэлдмэлийг тусгай зориулалтаар эмчийн хяналт доор хэрэглэх тохиолдол бий. Энэхүү сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах төрлийн эмийн зохицуулалтын хэрхэн хянаж ажилладаг вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалт гэж Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2015 онд батлагдсан 68 тоот тушаал бий. Энэ тушаалын хавсралтад мансууруулах эмийн 13, сэтгэцэд нөлөөт бодисын 33 эм ордог. Энэ жагсаалтад хүүхдүүдийн энгийн жороор олгодог эмийг урвуулан хэрэглэж буй эмийг оруулах хүсэлтийг ЦЕГ-аас 2021 оноос хойш дөрвөн удаа хүргүүлсэн. Мөн эмчийн заавар, зөвлөгөөн доор хэрэглэх иргэн, эмнэлгийн мэс ажилбарт ашиглах зориулалтай эм бэлдмэл байдаг. Үндсэндээ 46 төрлийн эм бэлдмэлийг эмчийн хяналтат доор хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай. Улмаар эрүүл буюу сайн дураараа хэрэглэсэн этгээд мансуурах зорилгоор хэрэглэсэн бол хуувь бус гэж үзнэ.

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон Монгол Улсын иргэд хилийн чандад өссөн гэж мэдээлэл гарсан. Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн хорих ял эдэлж байна вэ?

-2025 оны судалгаагаар Монгол Улсын 47 иргэн хилийн чанадад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үндэслэлээр ял идэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулна. Харин улсын хилээр уг төрлийн бодисыг нэвтрүүлэх үйлдлийг хийсэн бол 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулдаг. Мөн Эрүүгийн хуулиас гадна Зөрчлийн хуулиар уг асуудлыг давхар шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, Зөрчлийн тухайн хуулийн 5.1 дугаар зүйлд зааснаар мансуурсан итгээд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхгүйгээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулахыг завдсан гадаадын иргэн ял эдэлж байгаа. Нэг талаараа аль ч улсын иргэн байсан тухайн хэрэг хаана үйлдэгдэнэ тэр улсын хууль, журамын дагуу шийдвэрлэгдэнэ.

–Уран бүтээлчид мансуурах асуудалд их холбогдох болсон нь өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэж үзэх, турших дур сонирхлыг ихээр өдөөдөг тал бий. Мөн хүүхдүүд нэгнээсээ буруу мэдээлэл авах нь олон. Энэ тал дээр эцэг эхчүүд хэрхэн анхаарах ёстой вэ?

–Өсвөр насны хүүхдүүд нэгнээсээ буруу мэдээлэл авч, бусдыг даган дуурайх нь их. Ялангуяа олны танил хүмүүс, уран бүтээлчид мансуурах асуудалд их холбогдож ирсэн. Зарим уран бүтээлчид мансууруулах бүтээгдэхүүнийг хэрэглэх, олж авах аргыг заасан, сурталчилсан уран бүтээл хийж гаргасан удаа бий. Үүнийг үзсэн хүүхэд залуучууд мансууруулах бодисын хэрэглээтэй болох нөхцөл байдал үүснэ. Нөгөөтэйгүүр, эцэг эх, асран хамгаалагч нь өөрсдөө хар тамхины талаар мэдлэг байхгүй улмаас хүүхдэд хараа хяналт тавих бага. Биднээс хол ангид, хөрөнгө мөнгөтэй хүн хэрэглэдэг гэж ойлгодог. Гэтэл манай улсад ургаж байгаа ургамал зэргийг хэрэглэж мансуурах боломж их байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд нь энэ төрлийн хэрэгт холбогдож, баригдаад явсны дараа ар гэрийнхэн нь мэддэг тохиолдол ч бий. Хэрэв таны гэр бүлийн аль нэг гишүүн хэрэглэхийг зориглосон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл болон мансууруулах эм хэрэглэж байгаа бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай. Иргэн бүрд ухамсартай хандаж буруу зүйлийг таслах зогсоох ёстой юм. Энэ нь дан ганц цагдаагийн байгууллагын асуудал биш бөгөөд иргэн бүр нээлттэй мэдээлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Гижир 2026-02-25 202.126.90.9

Чухал мэдээлэл бн

Avatar

М.Б 2026-02-25 103.212.117.17

Аюулын харанга дэлдэх ёстой юм бна даа. 13-35 насны залуучууд 35.6% эзэлж, нийслэлд 83% , хедеед 17% эзэлж бна гэдэг чинь юу гэсэн уг вээ, хун бур анхаарлаа хандуулж, залуу уеээ энэ аюулаас аврах хэрэгтэй юм бишуу. Аа бас хэргэлж байгаагийн 60% нь ажилгуй бна гэдэг ас л нэг анхаарах асуудал шуу.

Avatar

Нэргүй 2026-02-25 202.70.38.231

Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/408 тоот тушаал

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.161.193

Хүн бүр тушаалыг нарийн мэдэх албагүй

Avatar

w 2026-02-25 103.212.118.81

Drugs are bad but single use of a drug is unlikely to cause physical dependence (addiction) immediately, but it can trigger intense cravings or psychological dependence, especially with highly addictive substances. Dependence usually develops from repeated exposure, as substances alter brain reward systems over time. Factors include drug type, dose, and individual biology

Avatar

Саруул Сэтгэц төв 2026-02-25 103.212.117.73

саруул Сэтгэц төв

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.176.166

SEXSEER VANXANDI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDI80955877 SEXSEER MANSYYRI

Avatar

Нэргүй 2026-02-25 108.18.206.188

энгэртээ хичнээнч юм зүүдэг юмб дээ !!!

Avatar

Нэргүй 2026-02-25 202.21.120.62

сурталчилгаа үзүүлэн юм уу

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.191.151

архи дарс шар айраг уу гдл сурталчлаад баясаад уриалаад бгааздээ..энэ чинь 1 төрлийн донтолтын эхлэлшдэээ.ийм юманд тоглож бгаа охид залуусыг хараад өрөвддөг.өөр ажил олдоогүй юм бхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж