2017.10.30 · niitlelch.mn (Archiv) · Архив

Улсын начин Б.Амарзаяа түрүүлж, арслан Э.Оюунболд үзүүрлэлээ.

“Дашваанжил-газ” компани байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, заан М.Өсөхбаяр, Б.Пүрэвсайхан, харцага А.Цацабшир, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий тэргүүтэй 256 бөх хүч үзсэнээс Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх улсын начин Б.Амарзаяа түрүүлж, арслан Э.Оюунболд үзүүрлэлээ. Их шөвөгт  улсын заан Б.Пүрэвсайхан, О.Хангай нар шалгарлаа. Энэ барилдаанд түрүүлсэн Б.Амарзаяа гурван сая төгрөгийн шагнал гарджээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.