Хүрэн баавгайг агнасан иргэнийг ₮5.4 саяар торгож, ховор амьтан агнасан хохирлыг төлүүлжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 06 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б.О нь ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай” агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Уг үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна. Тодруулбал иргэн Б.О- ийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны /эрүүгийн/ шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.