"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн IX тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг танилцуулж байна.
Сайдын суудалд заларч чадаагүйдээ гомдол тээн, цухалдуу явах болсон гишүүдийн нэг нь “Ж.Ганбаатар юм. Ардын намын архаг гишүүний тоонд орох ч ах нартайгаа үзэлцсэнээс болж, албан тушаалын бялуу хуваарилалтад орж чадаагүй тухай “бор шувуу” нисдэг.
Ярьдаг ганц сэдэв нь эдүгээ уул уурхай болж хувирсан төдийгүй уур омгоо гаргадаг газар нь мөн л төрийн өмчит уул уурхайн компани болсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ардын намын АТМ гэж нэрлэгдэх үедээ 2022 онд Л.Оюун-Эрдэнийн танхимд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын алба хашсан.
Ерөнхийлөгчийн гарын хүн гэгддэг өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байгаа Г.Ёндон захирлыг мөргөн дээрх албанд томилогдсон юм. Энэ үед МАН дотор нүүрсний том, том хулгайн хэрэг мандаж байсан тул ил тод байдлыг хангах зорилго дор нүүрсийг биржээр зарах гол концепцийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын алба хашиж байхдаа боловсруулж, батлуулсан гавьяатай.
Чихэр, бохь зарж бизнесээ эхлүүлж байсан түүхтэй нь харьцуулахад өнөөдөр тэр МАН дотроо томд орох бизнесмэн улстөрч болсон.
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй газруудад “Оргил” сүлжээ дэлгүүрийг 10 гаруй газар байгуулж чадсан бол орон сууцны бизнест хүч үзсэн нь мөн л амжилт дагуулж, “Камдер” нэртэй барилга угсралтын компаниараа дамжуулан “Энканто-1”, “Энканто-2” , “Оргил” хотхонуудыг олноор бариад байна.
Барилгын бизнесийг Ардын намын архаг улстөрчид атгаж байна гэж ярьдаг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг хэлж буй. Үнэндээ ч Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй газруудад дээрх гишүүдийн өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц сүндэрлэх болсоор удаж байгаа. Тэр хэрээр хөрөнгө орлого нь жилээс жилд өсч, дэлхий даахгүй шахам тэрбумтан болсон нь ч бас үнэн.
Эдүгээ сайд Б.Чойжилсүрэн нь Хан-Уулыг “баздаг” болсон бол Ж.Ганбаатар нь Баянголд вант улсаа байгуулсан. Баянгол дүүргийн МАН-ыг Ж.Ганбаатар гишүүн өөрийн компани мэт өмчилсөн тухай мэдээ өнгөрсөн сонгуулиар цацагдаж, шуугиулсан нь бий. Тодруулбал, 2024 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болохын өмнө УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нартаа 100 сая төгрөгийн босго тавьж, шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдүүлэхгүй гэдэг болзол тавьсан тухай дүүргийнх нь намын хорооны нэр бүхий гишүүн анх шүгэл үлээж байв. Энэ талаар тус дүүргийн МАН-ын хорооны гишүүн С.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас эхлээд өөрт ашигтай дарга, удирдлагын суудлыг бэрээсээ эхлээд, найз нөхөд, хүрээллийн хүнээрээ дүүргэсэн Ж.Ганбаатар энэ удаад ч олон залуусын боломжийг хумсаллаа.
Эдний дэглэсэн олон жүжгийг харж эвлэрч чаддаггүй байсан ч энэ удаагийн жүжиг дэндүү эрээ цээргүй, шударга ёс, тэгш эрх, намын дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатарт таалагдаагүй бол нэр дэвших эрхгүй, түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй! Түүний хамаарал бүхий хүмүүс нэр дэвшдэг бичигдээгүй хуулийг мөрдүүлж байна. Өчигдрийг хүртэл шударга ёсыг дээдэлнэ, хийсэн ажлаар нь өрсөлдүүлнэ, сонгогч олны итгэл дэмжлэгийг харна гэж итгэж явсан. Гэтэл биш байж. Тэр бүүр мөнгө улаан нүд цагаан гэдгийн бодит биелэл болж иргэд сонгогчдын итгэлийг бизнес гэж хардаг болжээ.
Хамгийн харамсалтай нь: Ж.Ганбаатарын энэ мөнгөний тогтолцоо ихэнх залууст ухамсар ёс суртахуунаа түр далд хийгээд мөнгөний төлөө зүтгэхээс өөр зам үлдээхгүй. Ингэж явахдаа тэд буруу зөрүү зүйл байсан ч нүдээ аниад өнгөрнө. Нэгэнт тийм замаар замнаад ирсэн хүн цүнхийг нь бариад хэлснийг нь үг дуугүй хийж, дэмжинэ. Ёс зүй, ёс суртахууны нүд нь сохорсон хүн зөв буруугийн хил хязгаарыг давж байгаагаа юман чинээ тоохгүй. Ж.Ганбаатар өөрийн үүсгэсэн мөнгөний хэмжүүртэй чөтгөрийн тойрогтоо олон залуусыг золиосолж байна. Нөгөө талдаа хийж бүтээх хүсэлтэй залуус биш эрх ашиг, мөнгөний хойноос явах эвдэрхий хүнээр дүүрсэн төрийн үр дүн тодорхой биз дээ…
Миний хувьд үүнтэй эвлэрч чадахгүй…Өнөөдрөөс МАН-ын гишүүнээс гарч байна” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Ж:Ганбаатар Баянголын ван болсныхоо хэргийг гаргаж, УИХ-д тус тойргоос гурав дараалан сонгогдоод буй.
Хамгийн сүүлд буюу 2024 оны УИХ-ын сонгуулиар 28,414 сонгогчийн санал авснаар гуравт эрэмбэлэгдэн парламентын гишүүнээр улиран сонгогдсон. УИХ-ын сонгуулийн IX тойрог нь нийт гурван мандаттай, нийт 166, 392 сонгогчтой байсан бөгөөд 19 нам, эвслийн 50 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Тэрбээр сонгогчдоос авсан саналын тоогоороо гуравт буюу хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Тодруулбал, хамгийн олон санал буюу 39, 771 сонгогчийн саналыг ХҮН намаас нэр дэвшин өрсөлдсөн Ж.Золжаргал гишүүн, хоёрт УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг 39, 012 санал авснаар эрэмбэлэгджээ.
Эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын сонгуульд хэд, хэдэн удаа үзэж, унасны эцэст их улс төрд орж ирсэн.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 422 сая төгрөг, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбумын үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй, хадгаламжиндаа 8.7 тэрбум төгрөгтэй, авлагагүй, зээлгүй гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
- 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
- 2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
- 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
- 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2019 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2012 онд Алтангадас одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,607.57






















































Зүгээр шуналын тулам байх улс эх ороноо хөгжүүлэх 2026-02-24 5.30.191.77
Гэж улсын албан хаагч болдоггүй байхөө
Эрх мэдэлийн өлөө бүгд адил
Нэргүй 2026-02-24 202.126.88.76
Жан овогтын хүү төрийн бөөс болжээ
Нэргүй 2026-02-24 103.57.93.19
Hun chanargui n**** hunii adag
Нэргүй 2026-02-24 103.57.93.19
Nalaihiin hujaagiin huuhed
Төмөр 2026-02-24 103.229.120.231
Ийм новшнууд Монголын төрөөс зайлаасай.
Нэргүй 2026-02-24 190.12.70.132
Яг орос англиар ярьж ойлгож харагдаач,ямарч боловсролгүй зүгээр л наймаачин шуналын тулам шүү дээ…
trey 2026-02-24 202.55.188.37
demjnee sain gishuun ..uls ornoosoo hulgai hiigeegui.undesnii hørongtnoo demjnee..harin bayrtsogt hulgaig ***h heregtei
Иргэн 2026-02-24 66.181.189.151
Ганбаатар гишүүн яаах аргагүй ядуу тарчиг тойрныхоо сонгогчидыг цагаан сар наадмаар гарын бэлэг тараадаг сайн УИХ гишүүн шүү!! Цаашидаа ядуу тарчиг бидэндээ байнга бэлэг өгч байгаарай таныг ядуу бидэн чинь байнга УИХ сонгуульд дэмжинээ!!!
Нэргүй 2026-02-24 103.57.93.19
Teriig chini bidnii huls hudulmuriigb shulaj oldog yumaa muu malaa
Халамж биш ажил 2026-02-24 5.30.191.77
Хийцгээ
Нэргүй 2026-02-24 103.229.120.108
Тухайн хүний ажил үйлсийг хийж бүтээснээр нь дүгнэдэг. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг МАН-ын өсөх ирээдүйтэй улс төрч гэж дэмждэг.Атаархаж муулж шид шидийн зан гаргахаасаа урьтаж сайныг дагавал сарны гэрэл гэдгийг мөрдөж явбал хэн хүнд өлзийтөй бус уу
МАН сонгосон 2026-02-24 202.179.25.133
МАН ХУЛГАЙЧД
Нэргүй 2026-02-24 66.181.180.48
Муулах юмаа олж ядсан бичвэр байхын , ажилгүй нэгэн үү. Зүгээр л Хорол мөн байна