niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 12:01 UTC Source: https://news.mn/r/2850945/ 121975a9f8ef5109… ← back to niitlelch.mn

"Монголд Оросын банк салбараа нээвэл хохирол дагуулна"

"Монголд Оросын банк салбараа нээвэл хохирол дагуулна"

"Монголд Оросын банк салбараа нээвэл хохирол дагуулна"

Эдийн засагч А.Цагаанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр 2025 оны эцсийн гүйцэтгэлээр эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан. Үүний 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт эзэллээ гэж мэдээлсэн. Гэтэл ард түмний амьдрал дорой байгааг иргэд хэлж байна. Засгийн газраас эдийн засгаа сэргээх чиглэлд хэр анхаарч, арга хэмжээ авч байна гэж та хэлэх вэ. Эдийн засагч хүний хувьд 2026 оны эдийн засгийн төлөвийг хэрхэн дүгнэж байна?

-Миний хувьд Ерөнхий сайдтай доорх хэдэн үндэслэлийн хүрээнд санал нийлэхгүй байна. Ерөнхий сайд бол хариуцлагатай албан тушаалтан. Тэр утгаарааа эдийн засгийн нөхцөл байдал ард түмний байдлыг мэдээлэхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. 2025 онд ам.доллар, юанийн ханш тус бүр 15-20 хувь өссөн, Төв банкны бодлогын хүү 12 хувь хэвээр байгаа. Сонгуулийн үеийн буруу шийдвэр болох хоршоололыг дэмжих зээлийн санхүүжилт, импортын улаан буудайн хоригийг цуцалсанаас болж Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар хүнд цохилтод орсон. Үүнийг яаралтай засах бодлого гаргах шаардлагатай.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам маань Дарханд байх уу, Улаанбаатарт байх уу гэдэг хамгийн том маргаан болоод байгаа нь харамсалтай. Бид малын гоц халдварт өвчлөлөө хэзээ дарж, мал аж аж ахуйн бүтээгдэхүүнээ чөлөөтэй экспортолж эхэлнэ. Тэр цагаас л Монголд уг салбар хөгжих болов уу.

Монгол Улс хуурай сүүний хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор оруулж ирдэг. Олон улсын зах зээл дээр хуурай сүүний үнэ 2564 ам.долларын үнэтэй байна. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж буй шингэн сүүний үнээс даруй 25 хувиар хямд байгаа юм. Элсэн чихэр гэхэд олон улсын зах зээл дээр 500-600 ам.долларт хэлбэлздэг бол одоо 427 ам.доллар буюу дундаж үнээсээ буурсан байгаа. Мөн дэлхийн бүх түүхий эд, материалыг хэмждэг газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр тогтворжиж, 55-60 ам.долларт хэлбэлзэж байна. Газрын тосны үнэ цар тахлын үеэр 70-80 ам.долларт хүрч байлаа. Би яагаад энийг яриад байна вэ гэхээр дэлхий дахинаа цар тахал, дайны үед түүхий эд, материал өндөр ашигтай байсан үед Монгол Улс нийлүүлэлтээ сайн хийж чадаагүй, маш муу ажилласан. Дэлхийд болж буй тогтворгүй байдлын үед олдсон  боломжийг ашиглан бид нийлүүлэлтээ ихэсгэж чадаагүй. Шалтгаан нь шийдвэргүй байдал, дотоодын улс төрийн маргаан, хил холболт гэх мэт асуудлаас болсон.

Эргээд манай зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтворжих гэхээр нэгэнт хожимдсон бага үнэтэй /нүүрсний/ экспортоос улбаалж борлуулалтын орлого багасч байна. Мөн дэлхий даяар ам.долларын инфляци өндөр хэвээр байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн маш их алдагдал хүлээсээр байна. Ер нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь асуудалд хандахгүй, бүх зүйлд хожимдож хариу үйлдэл үзүүлж байгаа нь өнөөгийн муудсан эдийн засгийн байдлын нэг гол шалтгаан болж байна.

–Энэ онд олон улсын геополитикийн үр нөлөө хэрхэн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх бол. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл бий гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа шүү дээ?

-Нефтийн бүтээгдэхүүний хувьд энэ жил дахин тасрах бүрэн магадлалтай. АНУ болон Ираны маргаан тодорхой шийдэлд хүрээгүй. Мөн Украин, Оросын нөхцөл байдал маргаантай хэвээр байгаа. Монголын засгийн газар хэдийгээр нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа ч ойрын дөрвөн жил буюу ирэх сонгуулиас өмнө амжилттай болох эсэх нь эргэлзээтэй байна.

Гадаад нөхцөл байдлын хувьд, 2026 он гараад л дэлхий даяар бужигналаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотой “шок”-ууд дэлхий даяар ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь тодорхой байна. Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ 9100 ам.доллар, алтны үнэ 4000-5000 ам.доллар, нүүрсний үнэ 70 ам.доллартай байна. Монголын эрх баригчид нүүрсний үнийг 80 ам.доллараар төлөвлөсөн. Миний хувьд, улсын төсвийг бодохдоо ганцхан нүүрсний үнэ гэхгүйгээр Монгол Улсад хэрэгтэй бараа таваарын үнийг онцолж хардаг. Монголчууд нүүрсний үнэд их ач холбогдол өгдөг ч, үнэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар авч хэлэлцэхээр олон улсын нүүрсний зах зээлийг үнэд нөлөөлөл орж, өөрчлөх боломж огт байхгүй. Монгол Улс дэлхийн нүүрсний зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй нийлүүлэлтийг хийдэг.

Тэгэхээр одоо Монгол Улсын хувьд, ганц үлдсэн гарц нь төсвийн зардлаа танаж, эдийн засгийн хүндрэлээсээ гарах л шийдэл байна. Ганцхан нүүрсний орлогод найдаж, ирээдүйгээ төсөөлөн улсын төсвөө баталж байгаа нь маш буруу. Тэрний оронд улсын төсвийн зардал болон зарцуулалтдаа илүүтэй анхаарч ажиллах ёстой.

 -Ахмад настнууд сар шинийн дараагаас тэтгэврээ 50 хувь нэмэх шаардлагыг Ерөнхий сайд болон УИХ-ын даргад тавьж байна. Зарим улстөрчид ийм боломж байгаа гэх найдлага төрүүлж байна. Тэдний шаардлагыг биелүүлэх төсвийн нөөц бололцоо байгаа юм уу?

-Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эсэх дээр манай улстөрчид хариулж, шийдвэр гаргаад байгаа нь хамгийн буруу юм. Үүний оронд зах зээлийн зарчмаар арилжааны банкуудтай тохиролцож, боломжит хэмжээгээр үе шаттай буулгах нь үр дүнтэй. Уламжлал ёсоор ихэнх ахмадууд цагаан сараар зээлээ авсан байгаа хэрэв уг шийдвэр гарвал ихэнх ахмад настан зээлийн хугацаагаа сунгах болов уу. Мөн гарах сөрөг үр дүн нь эдийн засагт ханшийн уналт, инфляци өснө.

Монгол Улс чөлөөт эдийн засагтай улс учир иргэдийн зээл, ахмадын тэтгэврийн зээлийн хүү, хэмжээг ямар нэг улс төрийн оролцоогүй цэвэр зах зээлийн зарчмаар шийдвэрлэхгүй бол үүсэх хохирлыг ард түмэн үүрнэ.

-Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна Япон, Унгар улсаас Монголд банкны салбар нээх санал тавьсан. УИХ-ын дарга Н.Учрал гадаадын банк орж ирснээр дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурна гэдэг мэдээллийг ард иргэдэд өгөөд байна. Зээлийн хүү буурах боломжтой юу? 

-Сүүлийн гурван сар гадаадын банк орж ирнэ гэж ихээр шуугиж байна. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж үг байдаг. Бид гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, татварын хувьд таатай нөхцөл бүрдүүлэхгүй бол ямарч гадаадын хөрөнгө оруулагч монголчуудад дээрэмдүүлээд, залилуулаад гардаг урьдын гашуун туршлага байгааг мартаж болохгүй. Энэ алдааг л давтахгүй байх хэрэгтэй. Миний хамгийн их болгоомжилж байгаа зүйл гадаадын банк гэж баахан шуугиж байгаад Оросын банк Монголд салбараа нээгээд бусдыг нь оруулж ирэхгүй боомилох вий гэдэгт санаа зовж байна. Энэ нь манай улсын гадаад нөхцөл байдалд ихээхэн хохирол авчирна.

 -"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ирэх дөрөвдүгээр сардаа багтаан 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдсэн. Зарим иргэд энэ мөнгөөрөө эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь албан тушаалтнуудад өгснөөс ард түмэн ногдол ашгаа авсан нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байна. Та энд ямар байр суурьтай байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгойг" ХК-иас бидэнд ногдол ашиг хэлбэрээр тараадаг 1072 хувьцааг санхүүгийн цэвэр ашгаасаа бус борлуулалтын орлогоосоо тарааж өгдөг. Энэ бол бодит ногдол ашиг биш. Ногдол ашиг гэдэг чинь борлуулалтаа хийж, зардлаа хасаад, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд цэвэр ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг хэлнэ.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компаниас зардал хэлбэрээр ард иргэдэд бэлэн мөнгө тарааж өгч байна. Эргээд энэ нь инфляци өсч, мөнгөний ханш унах гол шалтгаан болоод байна.

УИХ-аас сонгуулийн өмнөх жил ард түмэнд ямар нэг байдлаар халамж, бэлэн мөнгө тараахыг шууд хориглох хуулийг яаралтай батлах шаардлагатай. Тэр цагт л бид ханшийн өсөлт, валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болно. Covid-19 цар тахлын үеэр дэлхийн хөгжилтэй орнууд халамжийн зардал нэмэгдүүлснэээс дэлхийн эдийн засаг хүндхэн нөхцөлд байна. Харин манайх ард түмэндээ халамж, бэлэн мөнгө тараах аргаа улам нэмэгдүүлсээр байна.

Засгийн газар ард түмнээ халамж бэлэн мөнгөөр хуурч дахин сонгогдох биш ирээдүйгээ харсан зөв шийдвэрт хөрөнгө оруулах хэрэгтэй. Ногдол ашиг гэх 65 мянган төгрөг өнөөдөр гурван кг махны л мөнгө шүү дээ.

 -УИХ-аас ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр ЕАЭЗХ-ны гишүүн таван улсад Монголоос 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй, нэн хөнгөлөлттэй тарифаар экспортлох боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Монголоос олон улсын стандартыг хангаж буй бүтээгдэхүүн нь мах, ноос ноолууран бүтээгдэхүүн байна. Бусад бүтээгдэхүүнээс ашиг олох боломжтой юу. Малчдын орлогыг бүрэн дэмжиж чадах уу?

-Маш товчхон хариулъя. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар уналтад байгаа, хүнсний салбар нь 80 хувь импортын хамааралтай байгаа энэ үед ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр Монгол Улсад алдагдал л дагуулна. Үндэсний цөөн хэдэн хүнс үйлдвэрлэгчидээ татан унагах вий гэдгээс хамгийн их санаа зовж байна.

-Засгийн газраас шинэ бонд гаргаж, хуучин бондуудаа дахин санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд гадаад өрийн хувь хэмжээ төдийлөн буурахгүй байгаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед өр, зээлийн хэмжээгээ нэмэхгүй байх, цаашлаад бууруулах тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Засгийн газар өрийг нэмэгдүүлэхээсээ илүү хэрхэн зарцуулах вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй. Төр өрийн менежмент дээрээ ажиллах хэрэгтэй. Эхний алхам бол өрийг дахин нэмэгдүүлэхгүй байх.

Миний сонссоноор НЗДТГ өнгөрсөн жил 500 сая ам.долларын бонд босгож, Монголбанкинд хадгалуулсан. Үүний цаана Монгол Улсын өр нэмэгдэж, хүү давхар бодогдож байгаа.

Тэгэхээр Засаг тухайн төсөлдөө зориулсан бондоо шууд босгооч ээ. Илүүдэл мөнгөө дотооддоо менежмент хийгээч ээ. Бид дангаараа өр тавихаасаа илүү гадаадын компанитай  хамтран бонд босговол зээлжих зэрэглэл ч сайжирч хүүгийн түвшин буурна. Өрийн менежмент маш чухал. Энэ асуудалдаа анхаарахгүй бол Монголын эдийн засагт дефолт болоход маш ойрхон байна.

Монгол Улс ДНБ-ий 45 хувьтай тэнцэх хэмжээний өртэй боллоо. Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо өр, орлогын харьцааг 30/70 хувьтай байх шаардлагыг тавьж байгаа бол Монгол Улсын хувьд энэ харьцаа 45/55 хувьтай байгаа нь маш эрсдэлтэй байдалд хүрснийг илтгэнэ. Тиймээс нэмж бонд босгохоос илүүтэй одоо байгаа төсвийн менежмент хийж, зарцуулалтаа зөв хийх хэрэгтэй.

Өнгөрсөн 2025 оны төгсгөлд, Монголбанкнаас гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлсэн. Энэ бол ашиг орлого хийж, олсон нөөц биш юм. Энэ бол бондуудынхаа өрийг цуглуулаад, банкиндаа хадгалсан байдлаа “гадаад валютын нөөцтэй боллоо” гэж ташаа ойлголт түгээгээд байгаа байдал юм. Хэрэвзээ, тийм бол валютын ханш буурах ёстой. Гэтэл, энэ нөөц гээд байгаа нь мөнгөний муу менежмент, манай улсын өр юм.

Монгол Улсын нийт өр өнөөдрийн байдлаар 33 их наяд төгрөг хүрээд байна. Гэтэл улсын төсвийн урсгал зардал нь мөн 33 их наяд төгрөг гэж төсөвлөгдсөн. Хүн чинь орлогоосоо хэтэрсэн зарлага гаргавал хэцүү шүү дээ. Улсын эдийн засаг бол маш хүнд байдалтай байна гэдгийг олонтаа хэлж байна. Яагаад ийм өндөр зардалтай байна вэ гэхээр төрийн өмчит компаниудын цалингийн зардал, үр ашиггүй зардлууд багтаж байна.

Харин, Засгийн газраас зарласан 14 мега төсөл бол бодлогын хувьд маш зөв. Жишээлбэл, Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд анхны төсвөөсөө 2-3 дахин нэмэгдсэн. Томоохон бүтээн байгуулалтын хугацаа нь хоёр дахин сунгагдсан.

Азийн орнууд газрын тосоо “SHELL”-тэй хамтран нийлүүлж байна. Монгол Улс яагаад тэр компанитай хамтран газрын тосны асуудлаа шийдэж болдоггүй юм бэ? Гадаадын хөрөнгө оруулагчид нь уурхай, үйлдвэрээ Монгол Улсад бариад, бүтээгдэхүүнээ нийлүүлж болно. Бид өмнө нь ганц газрын тосны цооног ухаж үзээгүй байж хэрхэн олон тэрбум ам.долларын өртөгтэй төслийг хийх ёстой вэ? Тэгэхээр 14 мега төсөл дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах ёстой. Улсын төсвөөр эдгээр мега төслөө хийвэл улсын төсөвт дарамт ирж, төслийн чанар улам муудна.

Үүнээс гарах гаргалгаа бол Жижиг, дунд хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль дээр ажиллах ёстой. Жинхэнэ ард түмэн жижиг, дунд хувьцаа эзэмшигчид байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалахгүйгээр төрийн өмчийг хувьчилна гэж байхгүй. Үүнээс гадна орлогын багцаа тэлэхийн тулд газрын ховор элемент, уран, алт, мөнгө, жонш г.м бусад бүтээгдэхүүнүүдийн олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд хувь хүн ч бай, улс ч орон ч бай мөнгөө зөв зарцуулж сурах нь олохоосоо илүү чухал байна.

-Монгол Улс цаашид уул уурхайн орлогоос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Монгол Улсын эдийн засгийн байдал хүндхэн байна. Тиймээс бид нэгдүгээрт экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэх эдийн засгийг солонгоруулах шаардлагатай. Энэ сэдвийг 30 жил улиг болтол ярьсаар байгаа ч бодит ажил болгож чадсангүй. Улстөрчид хийхийг хүсэхгүй байна уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. Бидний нэн яаралтай үр дүнтэй хийх зүйл бол уул уурхайн хэт популист эх орончдоос салж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж либериал бодлого баримтлах шаардлагатай. Дэлхий дээр гадаадын хөрөнгө оруулалт ашиглахгүйгээр амжилтанд хүрсэн нэг ч орон байхгүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
17
БурууБуруу
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-24 124.158.123.242

Одоо Монголын бүх банк, түүний төрсөн дүү нар МӨНГӨ ХҮҮЛЭХЭЭС ӨӨР үйл ажиллагаагүй болчихсон байна::::

Avatar

Зочин 2026-02-24 66.181.191.47

яагаад оросын банк орж ирвэл эрсдэлтэй бусад мөнгөний хүйлэгч Соё Япон Хятад банк орж ирвэл эрсдэлгүй юу.Жаахан бодолтой яримаар бна шүү.Ямар ч улсын банк орж ирсэн ч адилхан манайхыг залгина.ЗГ болон бүх салбарууд авлиганд идэгдсэн бхад хөнгөхөн зууш л гэсэн үг.Чамшиг эдийн засагч бгаад яахав.Нэг талыг баримтлагч юм уу хаашаа юм.Ард түмэн чамаас илүү ихийг сонсож харж бгаа.Та нараас илүү улс орныхоо байдлыг сайн мэдэж бгаа.

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.46.234

оросууд дээрэмдэх юмуу луйвардаад тоохгүй алга болно, монголчууд бид яаж ч чадахгүй байхаа даа

Avatar

Нэргүй 2026-02-24 202.126.91.161

Хуцдаг гөлөг вэ

Avatar

Zuv Irgen 2026-02-24 66.181.179.138

bitgii s*** STA ax nar chini zuvlusun uu .. Mongol Ulsiin Irged yagaad xyamd mungu zeeluuldeg gadnii Bank baij boloxguie gj

Avatar

Нэргүй 2026-02-24 65.100.44.68

хятад орос япон солонгос европын холбоо америк гээд бүх банкыг оруулж ирж энэ паразитуудаас салах нь зүйтэй

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.182.68

Оросын банк нээгдэх нь зүйтэй.

Avatar

ХУУЛЬЧ 2026-02-24 202.9.47.59

ИХ МЭДЭГЧИД ИЙМ ЗҮЙЛ МЭДДЭГ БОЛ МОНГОЛ УЛС ГЭЖ БАЙГААД ЯАХ ЮМ . МОНГОЛ УЛСАА ВАНТ УЛС БОЛЖ ТОГЛОВОЛ ДЭЭР ШҮҮ ДЭЭ.,,,,МОНГОЛД ГАДНЫ БАНКНЫ САЛБАР ЯМАР БАЙХЫГ ХУУЛИАР ЗААДАГ ЮМ . ТҮҮНИЙ ЦААНА ЭДИЙН ЗАСГИЙ ХАРИЛЦААГ МОНГОЛГОЛЫН ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ГЭРЭЭ ҮЙЛЧИДЭГ ШҮҮ ДЭЭ.,,,,, БУСДЫН ӨМНӨӨС БИТГИЙ НОХОЙТОЖ БАЙ ,ЗАЛУУ ХҮНД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.40.147

Ялсан нам ажилаа хиидэг бүүү х**

Avatar

Зочин 2026-02-24 66.181.161.172

Хэнийхээ банк бусыг хамгаалаад хуцаад байна гөлөгөө

Avatar

Zochin 2026-02-24 202.21.107.51

Gadnii bank oruulj ireh boloogui shuu odoogii huulii zohitsuulaltaar bol bud uls ornoo shuud aldah nohtsol baidald baigaa. ene sanaachlaad bga humuus neg l horsol teej irsen hun shig l sanagdaad bga um daa.

Avatar

Иргэн 2026-02-24 66.181.189.151

Очиж очиж Оросын банк!!! ккк

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.176.30

Эдийн засагчаа ч хат. Долларын бонд гаргаад Монголбанкинд хадгалуулсан ч гэх шиг. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй мал байна даа. Оросын банк орж ирээд хохирдог байсан бол Менатеп байхад л хохироод сүйд болох байлаа.

Avatar

Нэргүй 2026-02-24 124.158.108.77

ЗА БИТГИЙ УЛИАД БАЙГААРАЙ ТАРВАГАДОРЖИЙН САЙТАА?

Avatar

Иргэн 2026-02-24 66.181.179.176

муу хуэаагийн тагнуул муу санаагаа ил гаргаж байх шив дээ оросыг эсэргүүцэж байгаа хэн бүхэн монгол жлсын дайсхн бн

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.161.168

,ямарч улсын банк байсан дээшээ нар харуулахгүй муу хэлнэ. ганц чаддаг юм нь тэр

Avatar

Зочин 2026-02-24 66.181.190.155

Үнэн үү.

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Заа чи дут

Avatar

Бодит байдал 2026-02-24 103.168.34.160

Ер нь бол ОХУ ын асар их хэмжээний хөрөнгө Европ, АНУ ын бизнесийн салбарыг дэмждэг, тансаг хэрэглээний үйлдвэрүүдийг тэтгэдэг байсан ч Тусгай ажиллагаа эхэлснээр зогссон. Одоо Баруун дахь бранд үйлдвэрлэгчид ОХУ ын энэхүү сул зогссон асар их хэмжээний хөрөнгийг аль нэг улсруу үүрд алдчихаас сэргийлж Монгол мэтийн улсуудруу хөрөнгө оруулалтаар урсгахгүй байх бүх боломжыг хайж байгаа юм бна. Барууны Э/З ийг сэргээх гол түлш мэдээж ОХУ ын хөрөнгө оруулалт, түүхий эд байсаар л байх болно.

Avatar

Иргэн 2026-02-24 49.0.139.84

Нэг тийм үнэмшхэд хэцүү л юм байна. Ямар төрлийн хөрөнгө оршин тогтнох нь хуулиар хориогүй болтой билээ. Бас банк эхлээд нэг нь орж ирнэ, дараа нь оруулахгүй гэж УИХ хориглох уу? Өрийг саяхан томцуул бүр л байдаг байхгүй юу гээд л байсан даа, ингэж л байж хөгжинө гээ биз дээ. Одоо болохоор үхүүлж байна гэх. Нэг том компани орж ирхээр улс хөгжинө гээд ТОМчуул бүр л орилсон одоо ТЭР Оюутолгойг хар хэр удаан ноцолдож байна. Ийм компани хөгжүүлж байна уу??? ЗА за улих дээр улаид яах вэ…

Avatar

Нэргүй 2026-02-24 124.158.125.87

Яг Битгий х**. Одоо хэн та нарын үгээр толгойгоо угаалагх вээ дээ. Илүү долоох мөнгө олдохгүй болоод ирэх болохоор шээс баас нь цуваад үхэх нь холгүй болж бгаа ш дээ. Цаг хугацааны эрхээр та нар байхгүй болно дооо…..

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.94.208

Гадны банк орж ирээд хүү буурна гэж горьдож байгаа гэнэн оркуудыг байхгүй болсон цагт л монгол улсын эдийн засаг сэргэх байхаа.

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.161.119

Энэ ч ёстой хөгжлийн садаа Үл мэдэх бна л даа.

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.178.90

Орос хятадын банкуудыг бол япон солонгосын банкуудын дараа оруулж ирсэн дээр. Эхлээд Японы банкийг оруулаад харая.

Avatar

Зочин 2026-02-24 66.181.182.193

Орос бизнес эрхэлж мэдэхгүй, чадахгүй, зөвхөн хулгай дээрэм, аллага, нураах сүйтгэх зүйлсийг л хийж чадна…

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

Барууны орнуудын түрэмгийлэлийн эсрэг ,шийдвэртэй бат зогсож, тэмцэж ялж чадах ,бусад орны тусгаар тогтнолын батлагаа болох орон бол ОХУ ,БНХАУ хоёр л байна, Энэ хоёр орон байгаагүй бол дэлхий бүхэлдээ барууны колони болж хувирахаар байв, 500 жил үргэлжилсэн колоний систем буцаж сэргэхээр байна, Монгол бол бүүр боолын боолын боол болохоор байна,

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.164.23

Оросууд орж ирвэл дарга нар өөрсдөө үхнэ, Оросууд бол хууль дүрэм гэхээсээ илүү дарангуйлал айлган сүрдүүлэг хүчирхийллээр асуудал шийддэг улс. Олон ч МАН дарга нар гэртээ гарааштаа орцныхоо үүдэнд буудуулж үхнэ, зарим нь амиа хорлоно байшингаасаа үсрэнэ, гадны нөлөөгүй болно сураггүй болно гээд их юм хүлээж байга а даа. Хамгын түрүүнд Монгол банкны хувьдаа ББСБ тай газар хэлтэсийн дарга нар буудуулж үхэх байх за тэр нь ч дээр дээ…

Avatar

Цог 2026-02-24 202.126.89.107

үгсэн хуйвалддаг Монгол банкыг хахуульдаг иргэдээ шулдаг банк хэрэггүй боломтой бол дампууруулах юмсан

Avatar

Нэргүй 2026-02-24 202.126.88.112

Дэлхий даяараа банкууд олон оронд салбараа нээсэн ямар ч хохирол учруулаагүй зүгээр ажиллаад байна. ганц манайд хохирол учруулна гэж юу байхав дээ. Дэмийрэл намын хулгайч нараа цэгцлэх зайлуулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2026-02-24 103.9.90.131

Худлаа хуцаад бай

Avatar

Нэргүй 2026-02-24 202.55.188.33

МАН ыг зайлуулахгүй наад ярьж байгааг чинь хэрэгжүүлэх боломжгүй

Avatar

Нэргүй 2026-02-24 59.153.112.94

Оросыг муулж, АНУ-аас юм горьддог этгээд байнс

Avatar

Зочин 2026-02-24 66.181.180.149

чи тэгээд Оросыг хамгаалдаг нь уу. Энэ улс орныхоо эрх ашиг, зовлон жаргалын зөв ярьж.

Avatar

Нэргүй 2026-02-24 43.242.242.59

Ерөнхий сайд өөрийн ажлаа хариуцлагатай гэдгээ чамаар заалгахгүй. Энэ нөхөр Отгочулуу гэх эдийн засагчийн өрөөсөн дугуй байна. АН-ынхан ямар ч үнээр хамаагүй засгийн газрын бүх бодлогыг эсэргүүцдэг. энэ нөхөр Хөдөө аж ахуй яамыг Дархан, Улаанбаатар хоёрын хаана нь ч байгуулсан шүүмжилж байна.АН-ынхан мега төслүүдийг эсэргүүцэж ирсэн. Одоо болохоор зөв болчихсон байна. Гадаадын банк орж ирэх нь зөв юм.

Avatar

Иргэн 2026-02-24 202.21.103.226

Орос дэлхийн хоригоос гартлаа олон 10 жил болох биз. Тэр хугацаанд Монголоор дамжуулан гүйлгээгээ хийдэг болчих юм бол тэгээд дуус дуус. Олон улсын банк санхүүгийн хоригт орвол тэгээд жинхэнэ дуусна даа. Хятад том гүрэн хүртэл Оростой хийх худалдаа, банк санхүү дээрээ маш болгоомжтой ажиллаж байгаа.

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.176.188

ОРОСООС ЖЕНКОГООР ДАМЖУУЛЖ МОНГОЛД ХУЛГАЙ ЛУЙВАР Л ОРЖ ИРСЭН ОРОСЫН БАНК ЯЛГААГУЙ ХУЛГАЙ ЛУЙВАР Л БАЙХ БОЛНО

Avatar

Нэргүй 2026-02-24 138.252.29.35

Medeej hamag dollar hamaad tugrug tsaas bolnoo

Avatar

Нэргүй 2026-02-24 202.21.126.106

худлаа мэдэмхийрсэн сүгнүүд улам олшрох боллоо яанадаа энэ улс

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.160.88

бас нэг хогийн сэг үхсэн ацаа мэддэг гэж хуцна вэ баасаа ч бүтэн арчиж нуснууд

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

Яагаад төр засагт АН гарах бүр улс орон үгүйрэн сүйрч байдаг байна аа,Эдийн засаг унаж, төрийн данс улайж, гадаадын өр зээл өсч,имфляц хурдасч,бараа таваарын үнэ эрс нэмэгдэн иргэдийн амьдрал хүндэрдэг, Харин МАН төрд гарах бүрдээ энэ бүхнийг засч ,эдийн засаг бизнесээ сэргээнэ,Гадаад худалдаагаа өргөжүүлж төсвөө өсгөнө, Иргэдийн амьдрал хэвийн болно, Бүтээн байгуулалт өрнөж эхлэнэ,Энэ бүхнийг иргэд харж байна Яаж ч гүтгээд нэмэр үгүй, Малууд л АН-д итгэх б**х,

Avatar

монгол 2026-02-24 66.181.189.213

Хоёр хөршийн банк хэрэггүй дээ,

Avatar

Нэргүй 2026-02-24 59.153.114.122

Зандан дуракийг эсэн мэнд дээрээ зайлуулахгүй бол юу ч холиож мэдэх нь байна шүү!!! Оросын банкны систем тэр чигээрээ битүү хоригт орчихсон, гадаад гүйлгээ хийх эрхгүй, доллар, еврогоор цангаж хатаж үхэж байхад нь оруулж ирвэл амиа хорлосон хэрэг болно шүү!!!

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Энэ одоо хаанаас гараад ирсэн Үлмэдэх вэ вэ, бас эдийг засагч гэчихэж ээ

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Ямар ч байсан гадны банк оруулах хэрэгтэй. Монголын банкууд гэж ямар ч өрсөлдөөнгүй зах зээлд хэдэн иргэдээ шулаад ирсжн хувалзнууд байдаг.

Avatar

Нэргүй 2026-02-24 103.212.118.227

Тэгвэл хятадын Ардын банк жилийн 3 хувийн хүүтэй банкыг оруульяа

Avatar

Нэргүй 2026-02-24 103.168.34.35

Гуцөө гужаа минь хятадын банк төрийн өмчит бөгөөд төрийн бодлого нь явагддаг банк хумсаа нуусан мий л гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-02-24 103.212.116.75

БАС НЭГ ХУДЛАА ИХ МЭДЭГЧ ХААНААС ГАРААД ИРЭВ.

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Хэлээд юу гэхэв

Avatar

Нэргүй 2026-02-24 103.168.34.160

иймэрхүү хөдөөний халтарууд эдийн засагч мэргэжлийг гутаагаад байгаам даа. Үзсэн мэдсэн мэдлэг байхгүй, долоосон пялдагадсан намтартай цүнх баригчид мөнгөний бодлогоос хол байх ёстой. ОХУ ын банкуудтай өргөн харилцаатай байсан улсууд өнгөрсөн 4 жил хэрхэн хөгжиж огцом баяжив? Казахстан, Киргиз, Турк, Хятад, Энэтхэг…. улсууд маш ашигтай ажиллаж зарим нь огцом хөгжлөө.

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Хэолээ юу гэхэв, хаана ч эдийг засагч мэргэжил эзмшсэн юм бү мэд

Avatar

Зочин 2026-02-24 66.181.176.16

Занданшатар чадахгүй эээээээ..Харах царайны тэнэгг гар ..Ийм амьтнаар удирдуулаад улс орон яаж өөдлөх вэ дэ ..Зовлонгийн хугацаа уртаснаа л гэсэн үг ..Эртхэн зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.179.97

худлаа ш**.

Avatar

Хотын уугуул иргэн 2026-02-24 66.181.179.97

Гадаадын банкийг хадны мангаа гээд дотоодын банкуудын өндөр хүүд дарлуулаад сууж байх ёстой юм уу. Тусгай захиалгаар ийм худал мэдээлэл тараахаа боль…Гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг юм ярьж байгаа энэ пяздук .одоо хэн бэ..

Avatar

Нэргүй 2026-02-24 103.229.122.28

Хуцаачээ. Зайлаа худлаа шаамаруудаа. Өмнө нь Оросын хоёр ч банк байёан: Гай болоогүй дээ. Одоо Чингис хаан банк гээд байж л байна.

Avatar

Зочин 2026-02-24 103.57.92.180

МОНГОЛБАНКНЫ МАХАН ТОЛГОЙЛСОН МАНГАРУУД АРИЛЖААНЫ БАНКНУУДЫНХАА УГААДАС ДОЛООЖ, ТРОЛДУУДЫН ТАРХИ УГААЛТАД АВТУУЗАЙ….

Avatar

Зочин 2026-02-24 103.57.92.180

ХУДАЛ ШААХАА БОЛИОРОЙ ТАРХИ УГААСАН ТРОЛЛУУДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж