Монгол эмэгтэй, монгол ээж гэж хэнийг хэлэх вэ. Ингэж асуувал, хайрын бурхан, хатан ухаан, халамжит хань… гэх мэт уртаас урт уран үгс урсаж мэднэ. Төсөөлөхөд шүү. Гэвч хариулт нь маш энгийн. Хэн ч байж болно. Гудамжинд хулгайч, гэртээ хүчирхийлэгч, эсвэл гэрээ гийгүүлсэн халамжит хань, олон түмэнд хүндлэгдсэн лидер эмэгтэй байх эсэх нь тухайн хүний төлөвшил, мэдлэг боловсрол, ёс суртахуунаар илэрхийлэгдэнэ. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдгийн жишгээр ямар зан суртахуунтай байхыг нэг хэвэнд цутгах аргагүй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Б.ЮМЖИРДУЛАМ, Ц.МӨНХТУЯА, М.НАРАНТУЯА-НАРА НАР ЦАХИМ ОРЧИНД ЯГ ИЖИЛ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН
Жишээ нь, иргэн Б.Юмжирдулам олон нийтийн сүлжээнд өөрийгөө “Удган” хэмээн өргөмжилж, удаа дараа ёс бус үг хэллэг хэрэглэн, бусдыг заналхийлсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулийн ял авсан байдаг. Энэ байдал нь даамжирсны улмаас цагдаа, эмнэлгийн хамтарсан баг гарч, албан эмчилгээнд хамруулсан. Саяхан үүнтэй адил хэд, хэдэн жишээ гарсан нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нарынх. Мөн л цахим орчинд бусдыг хараан зүхэж, заналхийлэв. Гэхдээ эрхэм гишүүд хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Хараал, заналхийлэл нь өдрөөс өдөрт бүр задгайрч, үйлдэл нь удаа дараа дахин давтагдав. Монголын хууль, хуулийн байгууллага ижил төрлийн хэрэгт ийнхүү хоёр өөрөөр үйлчилж буйд олон нийт бухимдан, эмэгтэй гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцохыг шаардах болов. Учир нь Монгол Улсын иргэн Б.Юмжирдулам, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар цахим орчинд яг ижил үйлдэл гаргасан. Тэд цахим хөгжлийн эрэн үеийн гудамж талбай болсон олон нийтийн сүлжээнд ор дэвсгэр, орон гэрийн хэрүүлээ дэлгэж, бусдыг хараан, заналхийлсэн нь хэвийн үзэгдэл мэт болж, хүн ёсны хэмжээнээс хэтэрсэн. Гэрийнхээ бохир угаадсыг цонхоороо гудамж руу цацсан үйлдэл нь ниймийн ёс журмаас давж халив.
Нийгэм тэдний энэхүү ижил үйлдлийг эсэргүүцэн зүй ёсны шаардлага тавьж байгаа. Эмнэлэгт албадан эмчлүүлсэн Б.Юмжирдулам бус дархан эрхтэй УИХ-ын гишүүдээс ёс зүйн хэм хэмжээ нэхэж байна.
Монголын эмэгтэйчүүдийг төлөөлж, төрийн эрх дээд байгууллагад сууж буй төрийн түшээд хэн байх хязгаар, ёс зүй, зан суртахууны хэм хэмжээ, үг үйлдлийн цензур гэж байх ёстой. Байх, байхдаа ёс суртахууны өндөр хэм хэмжээний илэрхийлэл байх учиртай. Олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нийгэмд үлгэр дууриалал болохуйц эмэгтэй байх ёстой гэдэгт маргах хүн үгүй биз. Ялангуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын сайд нар өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүрэг хариуцлагатай, үлгэрлэл манлайлалтай байхыг шаарддаг. Эдгээр шүүлтүүрийг нам, эвсэл гэх улс төрийн байгууллага тогтоон, төрд үлгэрлэх хэмжээний төлөөлөл илгээдэг анхан шатны шүүлтүүр байхгүй болсноор Нараа, Туяа нараар Монголын эмэгтэйчүүд, эм хүйсийн төлөөллийн нэр бүхэлдээ сэвтэж байна. Түүнээс биш эмэгтэй хүн урт үстэй, ухаан богино, улс төрд жулддаг гэх үзэл нь бодит тэнэглэл юм.
НАРАА, ТУЯА НАРААС БОЛЖ БҮХ ЭМЭГТЭЙ ХОХИРОХ ЁСГҮЙ
Нараа, Туяа нар улс төрийн намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квотоор УИХ-д сонгогдсон нь зарим хүнд олз болов бололтой. Жишээ нь, сүүлийн хэд хоног улстөрч эмэгтэйчүүдийн гаргаж буй үйлдэлд дөрөөлөн МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл “М.Нарантуяа-Нараг эгүүлэн татах ямар ч боломжгүй. Харин намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квотоо эргэн харцгаа” гэсэн бол Үндэсний эвслийн хуульч О.Батхүү “Намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квот хоёрыг эргэж харахгүй бол хийсэн ажил, баталсан хуульгүй, хэрүүлийн бузар болж дууслаа” гэх мэтчилэн улс төрийн намын төлөөллүүд байр сууриа илэрхийлжээ. Энэ нь өнөөдөр цөөн хүний үзэл бодол мэт харагдавч Нараа, Туяа нарын 2024 оноос хойш үргэлжилсэн ёс бус үйлдэл цаашдаа эмэгтэй улстөрчдөд ирэх нийгмийн дэмжлэгийг бууруулах нь дамжиггүй. Өнөөдөр нэг Б.Цогтгэрэл эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцэж байгаа бол Нараа, Туяа нарын дүр төрх ирээдүйд хэдэн арван Б.Цогтгэрэлийг төрүүлнэ гэсэн үг. Иймд эмэгтэйчүүд өөрсдийнхөө улс төрийн эрхийг хамгаалахын тулд яг өнөөдөр Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нараас хариуцлага нэхэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд амьдрал дээр эрчүүдээс урт насалдаг ч улс төрд богино настай байдгийг сана.
3,607.57





















































Нэргүй 2026-02-24 66.181.190.12
Зүгээр л зайлуул, хойчих тэнэг авгай нарт нь сургамж болог
Нэргүй 2026-02-24 202.70.43.34
Ямар АРД ИРГЭД байна тийм л ТӨР бдаг гэж үнэн юмаа….ТӨР бол АРД ИРГЭД-ийн жижигрүүлсэн проекц
Нэргүй 2026-02-24 59.153.113.70
эмэгтэйчүүд төрд хэрэггүй. уламжлалаа бодоод үз
Нэргүй 2026-02-24 103.242.47.254
энэ хуулийг өөрчлөх нь зөвөө ямар ч боловсрол наад захын биеэ авч явах соёл ч суугаагүй ийм зэрлэг заваан гахайнууд хууль тогтоох байгууллагад жагсаалтаар ороод байх юм бол хууль тогтоох байгууллага төдийгүй улс орны хувь заяанд ч нөлөөлнө. адгийн хэрүүлч авгай нар янханууд монгол төрөөр тоглож болдог тэнэг хуулийг нөгөө л гайт данх тэргүүтэн Мангаруудын монголд хийсэн хор
Иргэн 2026-02-24 66.181.182.144
Боловсрол, соёл, ёс суртахуун гэхээр юу ч үгүй ийм гудамжны бабуудыг Төрд суулгахаар монгол минь яаж өөдлөх билээ дээ. Багийн дарга ч хийх хийх чадваргүй ийм л хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагад жагсаалт нэрээр шургуулдаг болсон цаг. Үүнийг ардчилал гэдэг юм байх.
Нэргүй 2026-02-24 103.57.94.208
монгол хүүхнүүд бүгд л адилхан болчихсон дөө. гудамжаар дүүрэн яан адилхан шуламнууд. ядаж байхад царай, фигур нь хүртэл бүгд адилхан
Зочин 2026-02-24 66.181.190.47
Хогийн янхануудыг улс төрөөс зайлуулайч аягач яашка хүүхэн толгой дээр зайдлаад хууль батлахаар энэ улс орон яах юм далд ороосой
Иргэн 2026-02-24 103.9.90.131
Хачин 2 авгайг зайлуулаачээ. Ямар ч боловсролгүй хогийг үтэр түргэн зайлуул
Нэргүй 2026-02-24 59.153.112.94
Монголын эмэгтэйчүүд ээ, та нар үтрээ рүүгээ тампон хийж үзээд, гоё мэдрэмжийг мэдрээрэй. Монгол эрчүүд хэт жижиг бэлэг эрхтэнтэй тул монгол эмэгтэйчүүд биеийн жаргал амсдаггүй юм.
зочин 2026-02-24 103.212.119.121
Чи өөрөө олон эрхтэн хэмжиж үзсэн юм байна тээ. Балайр н**ш вэ. Зайлаа
Нэргүй 2026-02-24 202.21.126.106
энэ 2 хүн ааш муутай авиргүй болхоор ямар хор хохирол учируулав чимээгүй царайлаад худлаа инээгээд сууж байгаа хулгай ч нарын тухай ярихгүй юм уу тэд та нарын боломжийг өдөр бүр хэдэн тэрбумаар нь хулгйлж сууна малнуулаа
Нэргүй 2026-02-24 103.111.68.3
Намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квотоо эргэн харцгаа
Нэргүй 2026-02-24 66.181.181.117
emegtei kvot baih shaardlagaguishdee. undsen huuli zorchson zaalt. undsen huulind huis hamaarahgui bugd tegsh erhtei baihuug huulichilsan. tiimees hen ch kvotoos shaltgaalj ooriin devshih erhiig hyazgaarluulah yosgui.
Зочин 2026-02-24 103.229.122.243
Нэгд гишүүнийг эргүүлэн татах хууль батлаа Хоерт энэ хоерыг жагсаалтанд оруулсан ИЗНН ба АН муу байна Гуравт хэдэн сар жилээр хуралдаа суудаггүй хоер эрэгтэй гишүүнийг бас ярих хэрэгтэй
1 2026-02-24 103.136.254.41
ed nart huuli uilchildeggiu yumuu.Busadad huu;i zorchood yachij bolno gesen messej ogch baigaa ni hamgiin buruu zevuun uildel
Нэргүй 2026-02-24 202.55.188.91
Монгол хүүхнүүд нийтээрээ зэрлэг дээрэнгүй болж байгаа хууль зөвхөн эмэгтэй хүний эрх ашгийн талд үйлчилээд байвал улс орон тэнэгүүдийн салтаанд л сүйрдэг энэ монголын заяа
Уншигч 2026-02-24 66.181.185.154
ИЗНН- с хариуцлага шаардаж байна
У 2026-02-24 66.181.183.206
ийм иргэд гарч ирээд хууль баталж б.а гд бодохоор…дотор хүнд б.аа
Нэргүй 2026-02-24 66.181.178.87
Манай нийгмийн толь болсон парламентад биеэ үнлэгч, пидофил, сэтгэл мэдэрлийн хурц өвчтэй хүн суудаг гэхээр тун аргуу санагдаж бна шоо
Нэргүй 2026-02-24 103.229.123.118
ЖАГСААЛТЫН ГАЙ. ДАРААЧИЙН УДАА ЖАГСААЛТААР БҮҮР Ч АЙМАР ХОГ н**ш, НИЙГМИЙН УГААДАС ШАВХРУУНУУД ОРЖ ИРНЭ. НҮҮРЭЭ ХАРУУЛЖ, ҮГЭЭ ХЭЛЖ СОНГОГДСОН ГИШҮҮД ДУНД МУУ САЙН БАЙВЧ АРАЙ Ч ИЙМ ЮМНУУДЫГ АРД ТҮМЭН СОНГОХГУЙ Л ДЭЭ
Зочин 2026-02-24 66.181.177.79
Хов базаж хэруул хийж гэр доторх хэруулээ нийтэд дэлгэж ийм хун гишуун гээд балайрч байхаар боливол дээр байхоо
Нэргүй 2026-02-24 66.181.179.97
хөх чинь. Яах гэж ийм новшийн эмсийг сонгосон юм бэ…
Нэргүй 2026-02-24 202.126.91.92
харанхуй боловсролгүй, ёс зүйгээ энэ хоёрыг зайлуулахыг иргэд шаардаж байна!! Нэмээд ОЭ, АБ, Ганбаатар, Мөнхбаясгалан хамтдад нь зайлуул!!
Нэргүй 2026-02-24 66.181.189.134
нэмэгдээд балай балай юм яриад сууж байдаг УИХ-ын гишүүн авгайчууд зөндөө ш д. Ариунзаяа, Цэнгүүн гээд л явж өгнө
Өвгөн Балдан 2026-02-24 59.153.115.236
Маш яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхгүй бол төрийн нэр хүнд туйлдаа хүртэл унана. Тэртэй тэргүй муу нэртэй байгаа дээр нь мууд муу нэмэр муухайд улцан нэмэр гэгч боллоо. Наара ширээний хүүхэн гэдэг гуншингаа л дэлгэлээ.
Нэргүй 2026-02-24 203.23.199.2
Хоосон толгойтой, ёс зүйгүй, муу үлгэр дуурайлтай гишүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй. Хууль тэгш үйлчлэх ёстой.
Ө 2026-02-24 103.229.120.214
ийм хачин ёс зүйгүй шавар баримал шиг юмнууд хүн доромжлох эрхтэй юу