Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгаад буй. Дүүжин замын тээвэр нь замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр бичигдэх болсон.
Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.








НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,607.57






















































Нэргүй 2026-02-23 202.126.88.135
Энэ хогийн дүүжин аюултай замд хэнд хэрэгтэй.
Өвгөн 2026-02-23 66.181.178.233
Энэ түгжрээнд чамд хэрэггүй надад хэрэгтэй унаа байна.
Нэргүй 2026-02-23 202.9.40.241
манжлж.андуураа шаачн.эхорномо гэж худлаа шааэ бгаал мнгол болч5 мнгол гэж ойлгн гэж шааж хужааманжууд мнгоохулгайчужаа манжуудэхморн нь биш хужааманжуулынэхорннь хужааманж.
Нэргүй 2026-02-23 202.9.40.241
ялгаврллтбишээ х***а манжууд худоаё төөрөглүлх гэж ингж хүмүүсээр яриулж бгаа юм ялгврллтигэвлимнгол хужааманжаарёялгврлн хужааманжуудыг гаргж бгаа юм худоаа манжлж нөлөбүхиыг гэж шааж тэгхээр тэгж манжлхаар төрөгдн манжохшаахаар төөррчн.гаргчдг блнсгэж санаархжманжлж.андуураа шаачн.
Нэргүй 2026-02-23 202.9.41.58
Хурдан бас чанартай барьж ашиглалтанд оруулаарай. Хотын түгжрэлийг бууруулах нь гарцаагүй. харин явж байгаад энд тэнд гацаад зогсчих вий. Үүнийг эрх биш бодолцсон байхаа. Бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье.
Нэргүй 2026-02-23 103.229.120.63
Өр тавьсан нь тиймхэн. мөнгө угаагаагүй бол болж л бн.
Нэргүй 2026-02-23 122.201.31.104
Аиглалтанд хэзээ орох юм бол?