УИХ-ын дарга Н.Учрал “Эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадууд хангалттай тэтгэвэр авах ёстой. Тэтгэвэртээ гарсан тэтгэврийн тогтолцоог хаврын чуулганаар шинэчилнэ” гэх амлалт өгсөн нь энэ онд ахмад настны тэтгэвэр нэмэгдэх болов уу гэх хүлээлт үүсгээд байна.
Засгийн газар энэ онд ахмад настнуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн.
Дээрх шийдвэрийн хүрээнд бүрэн тэтгэвэр, цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг болсон бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652, 400 төгрөг болсон.
Тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулсан юм. Гэвч бодитой дэмжлэг болж чадаагүй гэж ахмадууд үзэн, Төрийн ордныг гороолсоор цагаан сартай золгосон. Тэд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа ч 4.1 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардаж буй. Харамсалтай нь, төрд энэ хэмжээний эх үүсвэр бүрдүүлэх боломж байхгүй. Иймээс боломжгүй гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдэгдсэн. Тэгвэл ямар боломж эрэлхийлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газарт даалгасан 20 багц арга хэмжээн дотроо ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, танилцуулахыг үүрэг болгоод буй. Угаас төсөв нь алдагдал ихтэй явж байгаа үед Засгийн газарт тэтгэврийг нэмэх эх үүсвэр хомс. Иймээс Засгийн газарт Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах л арга зам бий. Гол нь дээрх төслийг УИХ-аас баталлаа гэхэд одоогийн тэтгэвэр авагчдад нөлөөлөх боломж бага. Учир нь, ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдэд л олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх учиртай. Энэ боломжийг ашиглахын тулд даатгуулагч одоо төлж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл дээрээ нэмж, хувийн нэмэлт тэтгэврийн санд 2-4 хувийн шимтгэл төлөх учиртай. Иймээс УИХ-аас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг баталбал ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ гэж ойлгох нь буруу юм.
Монгол Улсын хэмжээнд 510 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэдний 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авдаг. Тодруулбал, сард 650 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авч байна.
Амьдралдаа хүрэлцэхүйц тэтгэвэр авч чаддаггүйгээс өрнөөс өрний хооронд амьдрах болсноо учирладаг. Нийт ахмадуудын 60 гаруй хувь нь өнөөдөр тэтгэврийн зээлтэй амьдарч буй. Энэ дөнгөнөөс салахад амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр авдаг болох, дээр нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэх шаардлага.УИХ-ын гишүүд ч Монголбанк, арилжааны банкныханд хандан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавьдаг ч санасан хэмжээнд хүрээгүй. Одоогоор ихэнх арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн хүү 18 хувьтай байна.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгаа шалтгааныг эдийн засагчид Монголбанкны бодлогын хүү өндөр буюу 12 хувь, инфляци мөн 8.9 хувь буюу өндөр байгаа нөхцөлд банкууд өөрийн эх үүсвэрээс тэтгэврийн зээл тавьж байгаа нөхцөлд хүүг бууруулах боломжгүйг сануулдаг. Гэвч хууль тогтоогчид популизм хийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавих болсон. Тэгвэл араас нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг бамбай болгон хувиргаж мэдэхээр байна.
Өмнөх парламентаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан.
Уг төслийг батлаагүй нь Нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувийг хувийн тэтгэврийн санд шилжүүлбэл жил тутам 350 тэрбумаас доошгүй санхүүжилтийг төр хийх шаардлага үүснэ. Энэ тохиолдолд тэтгэврээ ч тавьж чадахгүйд хүрэх эрсдэлтэй гэж үзсэн.
Засгийн газрын энэ хаврын чуулганаар өргөн мэдүүлэх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд Нийгмийн даатгалын шимтгэл дээрээ нэмж 2 хувийн шимтгэлийг төлөхөөр тусгасан. Энэ нь сайн дурын үндсэн дээр төлж болох шимтгэлийн хувь хэмжээ юм. Уг хууль УИХ-аар батлагдсанаар ирээдүйд тэтгэвэрт гарах иргэд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Энэ нь эргээд тэтгэврийнх нь нэмэгдэлд нэмэр болох юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Занданшатар 2026-02-23 202.21.114.230
Монголоос нүүрс авсан орны иргэд нүүрсны ашиг гээд хэдэн саяар нь авч байхад,нүүрсээн зарсан Монгол ороны иргэд 60.0к авч бдаг юм бэ???н**ш
Жагаа 2026-02-23 202.55.188.105
тэтгэвэр нэмэх боломжтой баялгийн хулгай банк ,тэтгэврийн сангийн хулгай төрын өмчийн гээд олон хулгайч нараас Хууль Шүүх ,АТГ шахаж хариуцлага хүлээлгэж чадвал УЛС ЭХ орон ард иргэд зөв замдаа орчих байх
Сар 2026-02-23 66.181.190.154
Өдрийн мэнд. Хадгаламжийн хүүгээ бууруулах, Хадгаламж эзэмшигчдийн судалгааг гаргах, Орлогийн эх үүсвэр болох бага хүүтэй зээлийн хувийг ихэсгэх, Бүх тайлангаа шилэн болгох хэрэгтэй.
Чагнаа 2026-02-23 103.229.122.133
Авч идэх дараагийн нэг "арга" байж бүр мэднэ. "Сүүнд халсан хүн тараг үлээнэ" гэгчээр дарга, даамал нарын сайхан үгэнд итгэх аргагүй болсорр 30 жил гаруй болчихжээ…
Нэргүй 2026-02-23 172.56.33.50
40 их наядын Нүүрсний хулгайгаар учирсан хохирлыг төл үүлэхэд л олоон асуудлыг шийднэ шүү дээ !!!
Монголын өнөөгийн төр засагт тийм зориг эрмэлзлэл бхгүй нь арамсалтай !
иргэн 2026-02-23 59.153.84.210
улсад хувийн тэтгэврийн мөнгөө өгч хадгалуулснаас банкинд хадгалуулсан нь хамаагүй дээр, улс мөнгийг чинь гаргаж өгч чадах уу? өөр юманд зарцуулчих байлгүй Капитал банк шиг л юм болох биз
Нэргүй 2026-02-23 192.82.64.248
хувийн тэтгэврийн санд төлөх шимтгэл сайн дурын үндсэн дээр байна биздээ, тэрнээс одоо төлж байгаа дээрээ 4 хувийг нэмж төлнө гэвэл…. хэн дэмжих вэ????