niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 12:02 UTC Quelle: https://news.mn/r/2850863/ e770bb4df86bf6e6… ← zurück zu niitlelch.mn

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монголын Улсын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүний холбогдсон “ногоон автобус”-ны гэх хэргийг 2025.02.26-нд буюу энэ пүрэв гарагт Дээд шүүхээр хэлэлцэх тов гарчээ.

Улсад 320 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Ногоон автобус”-ны хэрэг 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийх үед илэрсэн. Хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг нарын албан тушаалтнууд болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар холбогдсон байдаг.

Нийгэмд дуулиан тарьсан уг хэргийн улмаас тухайн үеийн Түжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний зөвлөх, өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар албан тушаалаасаа огцорч байсан юм.

Улмаар анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хотын даргын зөвллөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноосон байдаг.  Харин нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өмгөөлөгчдийн гомдлууд, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-23 103.57.95.197

Ганхуяг Со нарт хулхидуулсан юм биш үү

Avatar

Ёо үнэн дампуу мөнгөтэй албатай хүн 2026-02-23 5.30.191.77

Монголд хэзээ ч юу ч хийсэн гэмгүй буруугүй гэх юм
Эсвэл шүүх ийм энэрэнгүй эсвэл ажилаа мэдэхгүй болсон юм уу

Avatar

Ц 2026-02-23 66.181.191.75

тгд бүгд зүв зүгээр гсн үгүүү..шагнах ёстой юмуу

Avatar

Нэргүй 2026-02-23 202.126.91.31

Үхсэн баланцгаараа авоигатай тэмцхэв дээ. Ядахдаа хуулийн сайдаараа арай нэр цэвэр хүн тавьж болдоггүй юмуу

Avatar

Нэргүй 2026-02-23 202.126.91.31

дандаа авлигын хэрэгт холбогдож байсан гаруудаас бүрдсэн бузар засгийн газар. Энэ малийсан шар залуу ч ядахдаа магистрын ч зэрэггүй юм билээ

Avatar

Нэргүй 2026-02-23 59.153.112.103

deed shuuhiin darga baisan demberelcerengiin huuhed

Avatar

Нэргүй 2026-02-23 103.57.92.178

Сэжигтэн гэх юм уу, тэгээд дэд сайд хийнэ..

Avatar

Үнэн 2026-02-23 103.212.119.217

дээд шүүх ямар хэргийг нь хэлэлцээд ямраас нь татгалздаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж